МЭДЭЭ НЭМЭХ  

Жинхэнэ таталцлалын хүчний тухай

  • 2,693 уншсан
  • 3
  • 2014/03/11

2014 оны Оскарын шагнал гардуулах кино наадмаас авсан шагналаараа толгой цохиж буй “ Таталцлалын хүч “ зөгнөлт драмын амжилтанд урамшсан Америкийн сансар судлалын НАСА агентлаг жинхэнэ таталцлалын хүчний тухай цуврал зургийг олны хүртээл болгож байна.

Сансрын нисгэгч Стивен Л. Смит  “Хаббл” дурангийн алсын удирдлагын системийн хажууд . ( НАСА)

Эхлээд найруулагч Альфонсо Куароны “ Таталцлалын хүч “ киног үзэж амжаагүй хүмүүст зориулж бяцхан оршил хийе: Сансрын “ Хаббл “ дуранг засварлаж байсан сансрын нисгэгч - судлаач Райан Стоун (Сандра Буллок), судалгааны багийн ахлагч, сансрын хашир нисгэгч Мэтт Ковальски (Джордж Клуни) нар хөлөг нь сансрын хаягдалтай мөргөлдөж сүйрсний дараа хоёулхнаа амьд үлдэнэ. Эх дэлхийтэй холбоо барих, аврагдах өчүүхэн ч найдлагагүй сансрын түнэр харанхуйд тойрог замаар эргэлдэхээс өөр яаж ч чадахгүй байдалд ордог...

1984 оны 12-р сар. Сансрын нисгэгч Брюс Маккэндлесс II хөлгөөсөө аюултай хэмжээнд холдсон байна. Урьд нь хэн ч ингэж байгаагүй юм. НАСА-гийн лабораторт бүтээгдэж, 1984 оны турш “ Шаттл “ хөлгийн 3 удаагийн нислэгээр туршигдсан жолоодлоготой чиглүүлэгч модулийн (MMU) тусламжтайгаар энэ ажиллагаа явагджээ. «Челленджер» хөлөг сүйрсний дараа сансрын нисгэгчдийн аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх хүчин зүйлсийг дахин хянаж шалгасан байна. Тэгээд MMU-г дэндүү аюултай гэж үзсэн тул цаашдын туршилт болон хэрэглээг зогсоожээ.   ( НАСА)


Олон улсын сансрын станцийн дээврийн цонхоор нисгэгчид харагдана. Дэлхийн гадаргуу дээр Австралийн Брисбен орчмын эрэг тодорчээ. ( НАСА)


2009 оны 11-р сар. Дэлхийн агаар мандлын нимгэн бүрхүүл болон мандаж буй наран.  ( НАСА)


2003-10-04. Сансрын уудам дахь манай гараг. Олон улсын сансрын станцаас авсан зураг.  ( НАСА)


Сансрын нисгэгч Крис Кэссиди «Дэлхийн дээвэр» хэмээх Олон улсын сансрын станцийн дотроос дэлхийн зургийг авч байна. ( НАСА)


Сансрын нисгэгч Сунита Л. Уильямс задгай сансарт. Тэрээр 2007-01-31-нд 7 цаг 55 минут хөлгийн гадна ажилласан юм. ( НАСА)


2011-07-12-нд сансрын нисгэгч Майк Фоссум станц дээр байрлуулсан цэнэглэгч төхөөрөмжийн  болон хиймэл дагуулын системийг удирдах чадвартай модультай ажиллаж байна. Нисгэгч аюулгүй байдлын үүднээс  “Канадарм2 “ хэмээх робот удирдлаганд бэхлээтэй байгаа нь харагдаж байна.

Robotic Refueling Mission бол хиймэл дагуулыг сансарт цэнэглэх, засварлах програм юм. Саяхныг хүртэл сансрын бүх төрлийн аппаратын нислэгийн хугацаа тээвэрлэж буй шатахуун энергийн хэмжээнээс шалтгаалан хязгаарлагдмал байсан билээ. Тэгвэл саяхан нээгдсэн задгай сансарт цэнэглэх технологи нь эдгээр хязгаарлалтыг үгүй болгож нислэгийн хугацааг уртасгаж, Сансарт илгээгдсэн бусад төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны радиусыг тэлж өгсөн байна. ( НАСА)


Испани, Португалийн хотуудын гэрэл. Сансрын станцаас авсан зураг.  ( НАСА)


Оросын сансрын нисгэгч Леоновоос 3 сарын дараа, 1965 оны 6 сард америкийн астронавт Эд Уайт задгай сансарт гарсан анхны америк хүн болсон юм.  ( НАСА)


2013-05-11-нд бортинженер Крис Кэссиди 5 цаг хагас задгай сансарт ажиллажээ.  ( НАСА)

2011 оны 7-р сар. Шаттл цувралын «Атлантис» хөлөг өөрийн сүүлийн нислэг - эх дэлхийдээ буцахын өмнөхөн.   ( НАСА)


Сансрын нисгэгч Пол Ричардс задгай сансарт ганц удаа гарах үедээ.  ( НАСА)


Сансрын нисгэгч Эндрю Фьюстел сансрын Хаббл дуранг засварлах ажлын үеэр COSTAR оптик хэрэгслэлийн хамт. ( НАСА)


2009-11-22. Олон улсын сансрын станц хурц нартай золгож байна. ( НАСА)

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жинхэнэ таталцлалын хүчний тухай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • tseegii 2014/04/30
    'gravity' ged kino bdag shde :) ..

    1 0 Хариу бичих
    • dorj 2015/01/06
      za tiin?

  • Зочин 2014/04/09

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох