МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн анхны бүжиглэж буй барилга — Дубайн Dynamic Tower

  • 3,819 уншсан
  • 4
  • 2014/11/20

Тэнгэр баганадсан өндөр мөртлөө хөдөлгөөнт барилга барих санаа анх Италийн алдарт уран барилгач Дэвид Фишер гэгч овжин эрийн толгойд орж иржээ. Нийт 80 давхар энэ барилгын давхрууд нь тус тусдаа, мөн сууринаасаа хамааралгүй эргэлдэн хөдөлж байх ажээ. Энэ төсөл ойролцоогоор 700 сая долларын өртөгтэй тусч байгаа гэнэ.

Энэ гайхамшигт байшинд төрөл бүрийн офис, хэд хэдэн зочид буудал, люкс ангиллын хувийн пентхауснууд, саруул том талбайтай орон сууцны хэсэг гээд л олон зүйл багтах аж. Түүнчлэн усан сан, цэцэрлэгт хүрээлэн, оршин суугчдыг шууд машинтай нь гэрт нь хүргэх зориулалттай ачааны цахилгаан шат гээд л үгүй дутуу юмгүй гэнэ. Хамгийн гайхалтай нь, элит пентхаусны эзэд өөрсдийн давхрын эргэлтийг өөрсдөө зохицуулж хөдөлгөж болох юм байна. Бусад давхрууд нь тусгай хөтөлбөрөөр ээлж дараатай эргэлдэж байх ажээ.

Энэ аваргыг эрчим хүчний салхин турбин, нарны зайн тусламжтайгаар хөдөлгөх гэнэ. Иймээс Dynamic Tower бол хэлбэрээ өөрчилдөг анхны байшин төдийгүй, өөрийн оршин суугчид болон зэргэлдээх барилгуудыг ч эрчим хүчээр хангах мини цахилгаан станц болох юм байна.

Энэ барилгыг ойрын хугацаанд түргэвчилсэн темпээр барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн анхны бүжиглэж буй барилга — Дубайн Dynamic Tower
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/02
    ok bna gaihaltai yum aa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/01
    uneheer gaihaltai

    1 0 Хариу бичих
  • sakura 2014/11/26
    nar mandxaas jargax xvrtel goyo yumaa\

    1 0 Хариу бичих
  • -- 2014/11/24
    Солиорчихсон юм, эргэлдэх хөдөлгөөнд нурахгүй байхыг тооцоолж чадсан юм чинь газар хөдлөлт энэ тэр бол цаашаа юм байна даа

    2 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох