МЭДЭЭ НЭМЭХ  

Хосгүй зурагнууд: төрөхийн өмнөх амьдрал

  • 19,759 уншсан
  • 5
  • 2014/03/11

Эдгээр хосгүй зурагнуудаас хүн хэмээгдэгч амьтан эхийн хэвлийд олдсон цагаас эхлээд төрөн төртлөө хичнээн урт замыг туулж, хэрхэн өсөж хөгждөгийг харж асуултынхаа хариуг аваарай.  

Үхсэний дараа амьдрал бий эсэх талаар хүмүүс олонтаа маргалддаг. Харин төрөхийн өмнө амьдрал байдаг юм шүү! Эмэгтэй хүний биед бяцхан гайхамшиг 9 сарын турш өсөж хөгжиж  байдаг. Энэ процессийг анхаарахгүй байхын аргагүй сонирхолтой зүйл.

 

Үр тогтсоноос 4 хоногийн дараа.

Үр тогтсоны дараахан хөврөлийн хүйс тодорхой болж (жишээ нь, энэ охин байна!), ДНК бүрэлдэж эхэлнэ. ДНК нь дараагийн 9 сарын турш (хожим насан туршид нь) хүүхдийн бие бялдрын хөгжлийг тодорхойлдог.


Жирэмсний 5-6  долоо хоногт.

Ураг ердөө л 6 мм урттай болсон ч ам, хамар, чихний суурь бий болно. Зүрх нь минутад 100 удаа (эхийнхээсээ 2 дахин хурдан) цохилж, биеэр нь цус гүйж эхэлнэ. 2-3 долоо хоногтой ургийн тархины бичлэг ажиглагддаг. 


Жирэмсний 7-р долоо хоногт.

Цагийн зүүний дагуу, 12-с эхлээд: хорионт дааврын уут, уураг тархи, ураг орчмын шингэний бүрхүүл, нүд, элэг, хүй, эхэс


Жирэмсний 10 дахь долоо хоногт

Организмын хамгийн чухал эрхтнүүд болох бөөр, гэдэс, тархи, элэг ажиллагаанд орно. Бяцхан гар хөл нь нугарч чаддаг болно.


12 дахь долоо хоногт.

Булчин шөрмөс нь чангарч, тийрч өшиглөдөг болно. Рефлекс нь хөгжиж эхэлсэн тул гэдсэн дээр гараа тавихад хариу үйлдэл үзүүлнэ. 


Жирэмсний 16 дахь долоо хоногт.


18-20 дахь долоо хоногт хуруугаа хөхдөг болно.

Одоо өөрийн давтагдашгүй хурууны хээтэй болсон байна.


Жирэмсний 6 дахь сард.

Гаднын дуу чимээг мэдэрч хөдөлгөөн буюу судасны цохилтоор хариу өгнө. Хүүхэд гэдсэндээ зогисвол эхэд нь огцом хөдөлгөөн мэдрэгдэнэ.


Жирэмсний 7 дахь сард


Жирэмсний 8 дахь сард

Энэ үед хүүхэд эхийнхээ дууг сонсож ялган таньж чаддаг болно. Арьс нь ягаарч, нярай хүүхдийн мяраа бий болно. Энэ нь төрсний дараа биеийн дулааныг зохицуулдаг чухал ач холбогдолтой зүйл юм.

Дараах бичлэгээс 9 сарын процессийг 5 минут хүрэхгүй хугацаанд хараад аваарай!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хосгүй зурагнууд: төрөхийн өмнөх амьдрал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • bi 2015/01/26
    Yaj uzehin daraagin bichlegiig

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/14
    sonin yma kk

    1 0 Хариу бичих
  • 19001973 2014/04/09
    жолооч та авто тээврийн албан татвараа төлсөн үү хэрхэн хаана төлөх өө мэдэхгүй байна уу авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаараас лавлаарай

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/25
    kkk hun bolj turnu gdg ch az ym shuu

    5 0 Хариу бичих
  • 741 2014/03/24
    хэ хэ ёстой хөөрхөн юм..........

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох