МЭДЭЭ НЭМЭХ  

Mашин механизм оюун ухаантай байдаг уу?

  • 9,940 уншсан
  • 9
  • 2014/11/21

Таны машин эсвэл тоос сорогч заримдаа хүслийг тань яг таагаад байх шиг, заримдаа бүр зөрөөд байх шиг санагддаг уу?  Mашин механизм оюун ухаантай байж болох уу?

Эхлээд Холливудын нэрт жүжигчин асан Жеймс Динтэй тохиолдсон явдлыг өгүүлье. Жеймс Дин 1955-09-30-нд эмгэнэлтэйгээр нас барсан юм. Түүний жолоодож явсан “Порше” маркийн машин гэнэт эсрэг урсгал руу орж нэгэн оюутан залуугийн барьж явсан “Кадиллак”-тай мөргөлдсөн байна. Энэ явдал цагдаагийнхныг барьц алдуулжээ. Учир нь ийм осол гарах ямар ч боломжгүй байлаа. Машинууд зэрэгцэж ирэх яг тэр агшинд жүжигчний машин огцом, гүйцэтгэхэд маш хэцүү маневр хийж “Кадиллак”-ийг мөргөсөн гэсэн шинжээчдийн дүгнэлт гарчээ. Азаар амь гарсан “Кадиллак”-ийн жолооч залуу Диний нүүрийг сайн харж амжсан байна. Тэрээр хожим нь: “ Диний нүүр муруйж маш их айсан шинжтэй, машинаа ингэхийн чинээ санаагүй юм шиг цочролд орсон харагдсан” гэж ярьжээ.

Жеймс Дин ослын үеэр согтууруулах ундаа хэрэглээгүй, биеийн болон сэтгэцийн хувьд эв эрүүл байсныг шинжээчид тогтоожээ. Түүнээс гадна жүжигчин дээрх маневрийг хийх физиологийн ямар ч боломжгүй гэдгийг шинжээчид нэгэн дуугаар баталсан юм. Машиныг ингэж эргүүлэхийн тулд ер бусын их хүчтэй, бас өндөр зэрэглэлийн жолооч байх ёстой байлаа. Жүжигчнийг гаднын нөлөөгөөр үхсэн гэх таамаглалыг нотлох ямар ч баримт олдсонгүй. Ингээд “гэнэтийн осол” гэсэн дүгнэлтээр хэргийг хаасан байна. Энэ нь сүүлд «Бяцхан новш»-ийн хэрэг гэж нэрлэгдэх болжээ. Талийгаач жүжигчин машинаа тэгж нэрлэдэг байсан юм санж.

«Бяцхан новш»-ийн түүх үүгээр дууссангүй. Жеймс Динийг нас барсны дараа түүнийг шүтэн бишрэгчдийн нэг Анжела Пери гэгч эмэгтэй машиныг худалдаж авсан юм. Тэрээр ослын улмаас хэмхэрсэн машиныг маш их хөрөнгө гарган засаж аваад «Бяцхан» гэдэг нэр өгчээ. Анжела Пери машиндаа их хайртай байв. Яг л амьд амьтантай харьцаж байгаа юм шиг илж таалж, ярилцдаг байлаа. Ингэхлээр Динтэй ярьж байгаа мэт санагддаг байж. Нэг удаа Анжела машинтайгаа Диний амь алдсан газар луу очихоор шийджээ. Цагийн дараа тэрээр машинтайгаа осолдсон юм. Энэ ослын гэрчүүд Анжела хяналтнаас гарсан машинтайгаа хэрхэн тэмцэлдэж байсныг харцгаасан байна. Гэвч бүх зүтгэл нь талаар болж, эцсийн мөчид тэрээр нүүрээ таглан хашгирсан гэдэг. «Бяцхан» бас л эсрэг урсгал руу гэнэт орж Анжелаг алсан байна.

Хэргийн газар очсон цагдаагийнхны илтгэлд машинаас хүний нугалаа бүхий уураг тархи шиг хэлбэртэй дамжуулагч утас олдсоныг дурдсан байна. Анжела Перийн үхлийн шалтгааныг мөрдөхөд оролцсон шүүх магадлангийн эмч Жон Барч хэргийн буруутнаар Диний машиныг шууд нэрлэжээ. Хожим нь Барч төрөл бүрийн механизмууд ер бусын нөхцөл байдал үүсгэж байсан баримтуудыг цуглуулж эхэлсэн байна. Эцэст нь тэр машин, гал тогооны комбайн, тоос сорогч, телевизор зэрэг механизмууд эзэндээ дайсагнан ханддаг тохиолдол байдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэхдээ Барч энэ санаагаа хэвлүүлж амжсангүй. Тэр өөрийнхөө машинд дайрагдаж нас барсан юм.  Барч машин дороо хэвтээд засвар хийж байх үед машин нь гэнэт хөдөлж уг золгүй явдал болжээ. Хөдөлгүүрт үүссэн богино холбоо машиныг гэнэт хөдөлгөсөн гэж шинжээчид үзсэн байна.

Ерөнхийлөгч Жон Кеннедийг алуулахад машин нь чамгүй үүрэг гүйцэтгэсэн тухай ярьцгаадаг. Анхны буудлагын дараа машин нь гэнэт асахаа болиод таг зогссон байна. Алуурчныг хэргээ бүтээж дуусмагц машин нь юу ч болоогүй юм шиг асаж хэргийн газраас холдсон гэдэг.

Барч эмчийн найз, хамтран зүтгэгч Дан Кейворт бас нэг хачирхалтай түүх ярьсан байна. Сергей Есениний найз бүсгүй, алдарт бүжигчин Айседора Дунканы үхэл тохиолдлын бус ажээ. Түүний сууж явсан машин гэнэт тоормослож зогссон байна. Бүжигчний ороолт дугуйн төмөрт орооцолдмогц машин цааш хөдөлжээ. Жолооч энэ талаар юу ч мэдээгүй байна.

Нобелийн шагналт, зохиолч Альберт Камюгийн үхэлд ч хачин зүйл бий. Тэр гайт өдөр зохиолчийн зээ Мишель Голлимар жолоо барьж явжээ. Тэр маш сайн жолооч байсан гэдэг. Арын суудалд Голлимарын эхнэр, охин 2 суусан байна. Мишель гэнэт жолоогоо маш хүчтэй эргүүлснээс «Рено» бүтэн өнхөрч замын хажуугийн модыг очиж мөргөжээ. Эрчүүд дороо нас барж эмэгтэйчүүд амьд үлдсэн байна. Мишель яагаад ч тийм маневр хийх боломжгүй байсан талаар тэд хожим ярьсан байдаг.

Иймэрхүү явдал зөвхөн дээр өгүүлсэн жишээнүүдээр хязгаарлагддаггүй гэнэ. Машин механизм өөрсдийн эздэд халдсан олон тохиолдлыг шинжээчид, мэргэжилтнүүд мэддэг ч, албан ёсоор баталгаажуулах ямар ч арга байдаггүй ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Mашин механизм оюун ухаантай байдаг уу?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/06/29
    haraal hursen mashinuud baina

    0 0 Хариу бичих
  • tuvshinbayr 2015/05/15
    unshhad zugaatai ymaa gehdee l mashin maani yamar baigaa ni medregdeed baihshig baidag ymaa sanaa dagdagch bj bolnoldoo

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/02/01
    bi bas shavar namaigtai gazaraar yvhdaa mashinaa argaddag bsn.chi mini chadaltai shuu ene namagiig tuulj garch chadna shuu gd l.tgd tuulj garchaad mashinaa magtaad ildeg bsn.chi mini iim mundag uhaantai geed l

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/01
    2-h zurgan deer Doctor Who b.na shd.

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/06/02
      ахахахаа тийм байнашд

  • Зочин 2015/01/23
    tegheer PaulWalker iin suuj ywsan porsche carrera GT eznee alsan gesen ug ymuu

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/23
    27 club

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/22
    Мэдэхгүйдээ гэхдээ эд зүйлсд эзний энерги шингэдэг гэдэгт бол итгэдэг. Багдаа нэг юмыг л гайхдаг байлаа амьхандаа хуучин комоо нүдээд байхад гацаад таалаад байхад хэвийн ажлаад байдагсан инээдтэй шүү гацаахгүй гэж ярьдаг байж билээ за гуйж байшдээ гээд л хахахахахаха.

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/18
    Ах маань тоёотой маркын машинтай байсан, тэгээд тэр машиныг зарахаар шийдэх үед асахаа больчихдог байсан. Би хүртэл гайхжил байлаа. Дараа зарахдаа зарна гэж ярихгүй байж байгаад зарсан юм даа.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох