МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн ч атаархмаар үстэй амьтад

  • 6,129 уншсан
  • 7
  • 2014/11/21

Дөнгөж сая үсчинд ороод гарсан мэт чамин дэгжин үс ноостой амьтдыг сонирхуулъя. Та ч бас тэднийг дуурайн гоёж болно шүү. Гэхдээ ихэнх амьтдын хувьд энэ их үс нь хүйтнээс хамгаалах ганц арга нь болдог. Заримыг нь ховор үүлдэр болгон зориуд бий болгосон ч байх, зарим нь энэ их үснээсээ болоод зэрлэг байгальд амьдарч чадахгүйд хүрсэн байна.

Өдлөг үнээ

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Энэ бол ямар нэг онцгой үүлдрийн үнээ биш гэнэ. Халамжтай эзэд нь сайтар арчлаад л энэ.

Ангор молтогчин

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Эдгээр ер бусын сэвсгэр амьтад урт шулуун үстэй ажээ. Хөвсгөр зөөлөн ангор ноолуур чухам эднээс л гардаг байна.

Далайн гахай

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Далайн гахайн гоёмсог үс төрөлхийн ажээ.

Цыганы тэрэгний морь

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Эд бол маш ховор, гоёмсог үүлдрийн морьд юм. Урт гэгч дэл, сүүлтэйн дээр хөлдөө өтгөн сагагтай тул морь давхих биш, хөвж яваа мэт харагддаг байна.

Сибирь муур

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Энэ муурны урт үс, өтгөн ноолуур нь хүйтэн үед улам зузаардаг байна.

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Мэри голын яст мэлхий

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Австралийн Мэри голд амьдардаг ганган толгойтой энэ яст мэлхий устаж үгүй болохын ирмэг дээр байгаа юм.

Польш тахиа

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Энэ үүлдрийн тахиа нь толгойгоо бараг бүтэн халхалсан үсэн өрөвлөгтэй байдгаараа цууд гарчээ.

Хайланд үнээ

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Шотландад үржүүлдэг энэ үнээний өтгөн ноос умардын хүйтэн цаг агаараас хамгаалах зориулалттай.

Үсэрхэг төөлүүр

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Энэ чамин өтийг Перугийн Лас-Пьедрас голын эргээр харж болно.

Самоед үүлдрийн нохой

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Энэ эртний үүлдрийн нохой нь хүйтэнд задардаг 2 давхар үсэн бүрхүүлтэй байдаг гэнэ.

Комондор

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Ийм үүлдрийн нохойг хогийн шүүр юм уу, шал угаагчтай зүйрлүүлэх нь бий. Энэ унгар нохойн үс бүхий л амьдралын туршид нь ургаж, газар хүрдэг байна.

Афган борз

Хүн ч атаархмаар үстэй амьтад

“Язгууртан” гэж нэрлэдэг эдгээр ноход нь өндөр уулын хүйтэн салхинаас хамгаалсан торгомсог өтгөн үстэй байдаг.

Торгон тахиа

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Эдгээр тахианы өд сөдийг барьж үзэхэд торго шиг байдаг учраас ийнхүү нэршжээ. Бас хар арьс, ястай, хөх чихтэй, хөл нь 5 хуруутай байдгаараа онцлог.

Толбот төөлүүр апателодес

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Дэлхийн “хамгийн царайлаг” өдөт төөлүүр

Долгионт тоть

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Энэ нь тотины өд зогсолтгүй ургадаг мутацийн нэг хэлбэр гэнэ.

Валлиссын хар хонь

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Эдгээр хөөрхөн амьтдыг Швейцарийн Валлисст үржүүлдэг ажээ. Хар хошуу, хар чих, хар хөлтэй мөртлөө ноос нь цав цагаан, тэгээд хөвсгөр долгиотой гэнэ.

Мангалица

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Мангалица бол хонь шиг хөвсгөр ноостой ер бусын үүлдрийн гахай юм.

Норвегийн ойн муур

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Хойд Европт өргөн тархсан гэрийн муур. Хүйтэн уур амьсгалд зохицож ийм урт өтгөн үстэй болсон бөгөөд энэ нь бас ус нэвтрүүлдэггүй гэнэ.

Шишүүхэй

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Брокколи идэж байгаа жирийн хөвсгөр шишүүхэй

Тагтаа

Хүн ч атаархмаар үстэй амьтад

Үсээ чамин гэгч нь буржийлгасан мэт зүстэй тагтаа байдаг байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн ч атаархмаар үстэй амьтад
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • kkk 2014/11/22
    ёстой хөөрхөн юмаа. Тэр Норвегийн муурыг хараад муурныхаа гарлыг мэдэж авлаа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/22
    эд нарт атаархлаа юу?? Хаха, үгүй л байхгүй юу даа.....

    1 2 Хариу бичих
    • Mr-Holmes 2014/12/03
      Surtei2 uhlee2

  • Зочин 2014/11/22
    Ter polish tahia bas punk ustei yast melhii bol bnaa bna lol

    0 0 Хариу бичих
  • wowka 2014/11/21
    Zarim Ni Arai Yumaa NEree2 Duh

    0 0 Хариу бичих
  • - 2014/11/21
    Манай Алтай нурууны Сарлаг алга байна!

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/30
      zuv


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох