МЭДЭЭ НЭМЭХ  

Чаучиллын хачирхалтай бунхан

  • 13,955 уншсан
  • 1
  • 2014/11/21

Дэлхийн улс үндэстэн бүр талийгаачдаа эцсийн замд нь үддэг өвөрмөгц уламжлалтай байдаг. Зарим нь их хачирхалтай санагдана, зарим нь бүр мэл гайхуулж, цочролд оруулж ч мэднэ. Тийм хачирхалтай оршуулгын нэг нь Перугийн элсэн цөлд байдаг Чаучилла хэмээх бунхан ажээ. 

Энэ газар нөгөө учир битүүлэг зурагнуудтай Наскагаас ердөө хагас цаг яваад хүрэхээр ойрхон. Энд Наскагийн зурагнуудаас ч илүү оньсого таавар хүлээж байдаг аж. Эндээс олдсон цогцоснууд 700 орчим жилийн настай гэнэ. Хамгийн сүүлчийн оршуулга 19-р зуунд болсон байх гэж таамаглаж байна.

Хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь талийгаачдыг оршуулсан байдал ажээ. Бүх цогцоснуудыг “явган суугаа” мэт байрлалд оруулсны дээр нүүрний төрх нь “сэтгэл хангалуунаар инээмсэглэх” мэт хэлбэртэй байна. Талийгаачид хэн нэгнийг хүлээж байгаа мэт, хүссэн болгоныг хажуудаа суухыг урих гэж байгаа мэт дүртэй харагддаг гэнэ. Бүх цогцоснууд маш сайн хадгалагдан үлджээ. Энэ нь Перугийн хуурай цаг агаартай холбоотой гэнэ.

Цогцоснуудад давирхай түрхэж, цэвэр хөвөн даавуугаар хийсэн хувцас өмсгөсөн байсан нь эрдэмтдийн сонирхлыг ихээр татаж байгаа юм. Ийм хувцас он удаан жилийн туршид бараг гэмтэлгүй хадгалагдсан байна. Цогцос болгон гоёл чимэглэлээр арвин, бас хувийн эд зүйлс дэргэд нь байх аж. Олон цогцос амьд хүн ч атаархам их үстэйгээ үлджээ. Бунхны ханыг шавар тоосгоор доторлож бэхэлсэн нь талийгаачдыг шавж болон шимэгчдээс хамгаалж байсан бололтой.

Одоогоор түүхч, археологч эрдэмтэд Чаучиллаг хүч нэмэгдүүлэн судалж байна. Лабораторт хийж байгаа төрөл бүрийн судалгаа шинжилгээний үр дүн Наскагийн соёлыг танин мэдэж нууцыг нь тайлахад тус дэм болох нь лавтай. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Чаучиллын хачирхалтай бунхан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/21
    гайхалтай олдвор юм аа

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох