МЭДЭЭ НЭМЭХ  

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

  • 3,778 уншсан
  • 9
  • 2014/03/12

Заримдаа харгислалын өмнөөс хүмүүс өрөвдөл хайр, хүнлэг сэтгэлээ илэрхийлэх удаа ч гардаг. Дараах зурагнууд яг...

Өнөө үед янз бүрийн эсэргүүцлийн хөдөлгөөн, хурал цуглаан, сүрт жагсаал улам олширч, оролцогч талуудын аль аль нь ихээхэн хохирол амсах боллоо. Гэвч заримдаа хүчирхийлэл, харгислалын өмнөөс хүмүүс өрөвдөл хайр, хүнлэг сэтгэлээ илэрхийлэх удаа ч гардаг. Бид бүгдээрээ хүмүүс, хүн чанар маань биднийг нэгтгэх ёстой шүү дээ.  Дараах зурагнууд яг үүнийг л хэлээд байгаа юм. 

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Нэгэн эр цагдаагийнханд зориулан төгөлдөр хуураар тоглож өгчээ. 2013 оны 12-р сар, Украйны Киев хот

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Оюутны эсэргүүцлийн жагсаалд оролцогч бүсгүй цагдааг үнсэхээр өндийжээ. 2011 он, Колумбийн Богот хот Боловсролын зарим өөрчлөлтийг эсэргүүцсэн тэмцэл тайван явагдаж байсан ч хэсэг үймээн дэгдээгчид цагдаа нар руу чулуу шидэж эхэлжээ. Хариуд нь цагдаа нар 30 000 жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Шархадсан залууг байлдааны бульдозероос хамгаалахаар оролдож буй эмэгтэй. 2013 он, Египет

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Торонтод болсон “ Их 20-ийн уулзалт “ –ын үеэр алиалагчийн хувцастай жагсагчид цагдаа нарыг зугаацуулж байна. 2010 он, Канад

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Бангкок хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цэргүүдэд сарнай бэлэглэжээ. 2013 он, Тайланд

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Бразилийн жагсагч шархадсан цагдааг аюулгүй газар луу авч явна. 2012 он, Сан-Паулу хот

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Оюутны эсэргүүцлийн жагсаалд оролцогч цагдааг тэвэрсэн байна. 2011 он, Колумбийн Богот хот

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Сүрт жагсаалын үеэр жаал хүү цагдаагийн бамбайд туссан дүрсээ сонирхож байна. 1992 он, Джорджи, АНУ Бяцхан хүүгийн гэнэн хонгор төрхийг илтгэсэн энэ зураг хэвлэлд нийтлэгдсэн цагаасаа эхлэн алдаршсан юм. Хүүгийн нэрийг Джош гэдэг бөгөөд зураг дээрх цагдаа зурагчин хоёр 20 жилийн дараа 2012 онд дахин уулзсан байна

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Арлингтон мужид болсон Вьетнамын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн дээрх цэцэгний ид шид. 1967 он, Вирджини муж

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Бухарест хотод болсон жагсаалын үеэр жаал хүү зүрхэн хэлбэрт бөмбөлгийг цагдаагийн ажилтанд өгч байна. 2012 он, Румын Эсэргүүцлийн хөдөлгөөн эрүүлийг хамгаалах байгууллагын шинэчлэлээс эхтэй юм байна. Удалгүй цуст мөргөлдөөн болон хувирсан энэ хөдөлгөөний улмаас Ерөнхий сайд Эмиль Бок албан тушаалаасаа огцорчээ

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Жагсагчдад зодуулсан ираны цагдааг энгийн иргэд хамгаалалтандаа авчээ. 2009 он, Тегеран

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Цагдаа жагсагч хоёр хоёулаа уйлж байна. Софи хотод болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр оюутнууд болон ард иргэд гудамжинд гарч хүнд суртал, ядуурлын эсрэг хамтран тэмцжээ. 2013 он, Болгар

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Английн цагдаа нарт цай өгч байна. 2011 он, Лондон

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

2011 онд болсон Мубаракийн дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр жагсагч эмэгтэй цагдааг үнсэж байна. 2 сая гаруй жагсагчид төв талбайг эзлэн тэмцэж, олон хоног үргэлжилсэн мөргөлдөөн 846 хүний амь насыг авч оджээ. Эцсийн эцэст цэргүүд жагсагчдыг буудахаас татгалзсан тул Мубарак огцрохоос өөр аргагүй байдалд орсон байна

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Афины эдийн засгийн хатуу ширүүн бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр жагсагч эмэгтэй цагдаа хоёр тамхилж байна. 2011 он, Грек 2010-2012 онд Грект татварын өсөлт, төсвийн таналтыг эсэргүүцсэн тэмцэл газар сайгүй өрнөж 4 хүн алагдаж, хэдэн зуун хүн шархдаж бэртсэн юм

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

1992 онд Лос-Анжелес хотод болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр жаал хүү Үндэсний гвардийн дайчдын хажууд зогсож буй нь. 1991-03-03-нд африк-америк гаралтай Родни Кингийг цагаан арьст цагдаа нар зэрлэгээр зоджээ. 1992-04-20-нд шүүхийн шийдвэр гарч цагдаа нар цагаатгагдсан байна. Энэ өдрөөс эхлэн эсэргүүцлийн давалгаа өрнөж, 2000 гаруй хүн шархдан, 58 хүн алагджээ

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

2011 онд Британий нийслэлд болсон нийтийг хамарсан сүрт жагсаалын дараа гудамж талбайг цэвэрлэх ажилд Лондоны оршин суугчид нэгдэн оролцжээ

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Ванкуверт хоккейн тэмцээний дараа болсон жагсаалын үеэр энэ залуу найз бүсгүйдээ туслан хөл дээр нь босгожээ. Стэнлигийн цомын тэмцээнд Canucks клубын баг хожигдол хүлээсний улмаас хөгжөөн дэмжигчид нь гудамжинд гарч эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Үүний уршгаар 140 хүн бэртэж гэмтэн, 5 ая долларын хохирол учирчээ

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

2010-2011 оны Тунисийн хувьсгалын үеэр тунис эр цагдаагийнхан руу талхан буу онилсон байна. Энэ хувьсгалын үр дүнд Бен Алигийн засгийн газар огцорч, 1987 оноос хойш анх удаагаа Тунист ардчилсан сонгууль явагдлаа

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Жагсагчид цагдаа нартай хоолоо хуваалцаж байна. 2013 он, Колумб

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Цагдаагийнхан нулимс асгаруулагч хийд өртсөн эмэгтэйд тусалж нүдийг нь угааж байна. 2013 он, Туркийн Анкара хот Гезийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж худалдааны төв барих ажлыг эсэргүүцсэн оролдлого яваандаа нийтийг хамарсан сүрт жагсаал болон хувирч 11 хүн амиа алдаж, 8000 гаруй хүн шархадсан байна

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Нэгэн эмэгтэй бамбайныхаа ард орсон цагдаа нарыг хилэгнэн догширсон жагсагчдаас хамгаалж байна. 2013 он, Колумбийн Богото хот. Фермерүүдийг дэмжсэн тайван жагсаал гэнэт ширүүн мөргөлдөөн болон хувирчээ

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Охин Боснийн цагдаа нарт цэвэр ус өгч байна. 2013 он

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Жагсагч бүсгүй цагдааг тэвэрчээ. 2012 он, Португалийн Лиссабон хот. Энэ үед Португальд татварын өсөлт, төсвийн таналтын тухай хууль гарч орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байлаа

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Каирын хувьсгалын үеэр мөргөл хийж байсан мусульман шашинтнуудыг христийнхэн хамгаалж байна. 2012 он, Египет

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Бразилийн тэмцэгчид төрсөн өдөр нь болж байсан цагдаад бялуу авчирчээ

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Немцийн цагдаа нар дуулгаа тайлж жагсагчдын эгнээнд орлоо. 2011 он, Франкфурт

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Цэргүүд жагсагчдыг буудахаас татгалзсаны дараа египет эр баярласнаа илэрхийлж байна. 2011 он, Египетийн Кайр хот

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

Нулимс асгаруулагч хийнд өртсөн нохойн нүдийг угааж байна. 2013 он, Туркийн Анкара хот

Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл

“ Хүү минь... “ Глеб Гараничийн авсан зураг. Майдан, Киев, 2014 он

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эсэргүүцлийн хөдөлгөөн ба хүнлэг сэтгэлийн илрэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • uilahnee 2014/10/24
    Tsagdaa ch gsn irgen shuudee tur uursduu dulaahan uruunduu suuchaad irgediig hoorondon turhraad bdag. Ene zurganuud haruulah gsn sanaa.

    0 0 Хариу бичих
  • m 2014/10/23
    hair gedeg aguu yumaa

    0 0 Хариу бичих
  • irgen 2014/08/11
    hunii garaar mogoi bariulah hereggui.

    0 0 Хариу бичих
  • ubba 2014/08/11
    suuliinh huu ni yum bhda coll..

    0 0 Хариу бичих
  • in-the-muck 2014/08/03
    yag uulihnee

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/06/01
    gaihal.t yumaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/31
    engiin hernee gaihaltai, egel hernee aguu. hun buriin tseejind buleen zurh tsohilj baidag

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/31
    сэтгэл хөдөлгөм зурагнууд байна

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/12
    setgel hudluj bn shuu

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох