МЭДЭЭ НЭМЭХ  

Азийнхан яагаад савхаар иддэг вэ?

  • 8,260 уншсан
  • 9
  • 2014/11/22

Түүхчдийн тогтоосноор хятадууд 4-5 мянган жилийн өмнөөс л савх хэрэглэдэг болжээ. Гэхдээ хоол бэлдэхдээ шүү. Урт модон саваагаар тогоон дотроос өлгөж авах, хийх зэрэг нь эвтэйхэн байлгүй яахав. Яг хоол идэхдээ хэрэглэх болсон нь хүн амын хэт өсөлттэй холбоотой гэж үздэг. Тэнгэр тэтгэсний орныхонд хоол ундны хүрэлцээ туйлын муу байлаа. Иймд хүмүүс хоолоо хурдан болгох, олуул хуваахад тохиромжтойг нь бодож жижиглэн хэрчих болжээ. Ийм хоолыг идэхэд хутга хэрэггүй, харин ч маш хямд төсөр модон савхаар хатгаж аваад л боллоо. Энэ нь орон даяар хурдан тархаж хос савхаар хавчиж идэх явдал дэлгэрсэн байна.  

Баруунд Конфуций гэж алдаршсан их номч Кун-Цзы цагаан хоолтон байсан бөгөөд хутга хэрэглэхийг тун ч цээрлэдэг нэгэн байжээ. Тэрээр: «Нэр төртэй шударга хүн амьтан хороохыг тэвчиж, хоолны ширээн дээрээ хутга тавихгүй байх ёстой» гэж сургадаг байсан нь савх дэлгэрэхэд зохих нөлөөгөө үзүүлсэн гэдэг.

Хэдхэн 10 жилийн дотор савх Япон, Солонгос, Вьетнам зэрэг хөрш орнуудад түгэн тархсан бөгөөд япончууд эхэн үедээ савхыг зөвхөн хулсаар хийж, шашны ёслолд л хэрэглэдэг байсан гэнэ.

Хятадын хаад, язгууртнууд мөнгөн савхаар хоол идэхийг эрхэмлэдэг байв. Хоолонд хор хийсэн тохиолдолд мөнгө харлаж мэдэгдэнэ гэж тэд үздэг байсан гэнэ. Гэхдээ мөнгөн савх цианид, мышьяк зэрэг хоронд харладаггүй байна.

Азийнхан яаж будааг савхаар иддэг байнаа гэж барууныхан гайхдаг, нээрэн ч халбагаар идвэл эвтэйхэн шүү дээ. Гэхдээ Азид ургадаг бөөрөнхий үрт будаа амархан бөөгнөрдөг тул савхаар хялбархан идэж болдог байна.

Сонирхолтой нь, Азийн бичил схем болон цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг зарим компаниуд шинэ ажилтан шалгаруулж авахдаа савх хэрэглэх дадлыг нь шалгадаг гэнэ. Энэ нь бүтээгдэхүүн угсрах үед зайлшгүй хэрэгтэй гарын хурдан хөдөлгөөнийг сорих зорилготой ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Азийнхан яагаад савхаар иддэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/01
    Mongolchuud garaar awaad idchdeg bsan shde xxa

    0 0 Хариу бичих
  • mgl 2014/11/27
    зочин yum medehgui bj hudlaa shaagaad gichii chn

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/02/01
      Чи тэнэг хүн байна, гичий гэж хэлж байгаа бол чи өөрөө гичийний үр төл байх нь дээ, бид бол хүмүүс, амьтантай ярилцмааргүй байна

  • mgl 2014/11/27
    erguu gicgiinuude mongol bas sawhaar iddeg baisiin teneg malnuud

    1 2 Хариу бичих
    • Зочин 2015/01/18
      Манжийн нөлөөн дор байсан болоод л тэр. Чи их ухаантай, мундаг хүн юм. Баяр хүргэе. Нобелийн шагнал авах болтугай :))

  • xaxax 2014/11/24
    halbag seree ugaas baigaaguid orshino

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/24
    Азийнхан ч биш ээ, Монгол, Казахстан, Азербайжан, Гүрж гээд савхаар иддэггүй зөндөө улс байгаа шүү. Алс дорнодынхон л савхаар идэцгээдэг байх.

    0 0 Хариу бичих
  • ih-medegch 2014/11/23
    Azuud savhaar iddeg bolson uchir ni tef halbaga seree hereglj meddegui bsand orshino

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/12
      Uchir ni tedend savh bsan etr


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох