МЭДЭЭ НЭМЭХ  

Ой ухаанаа сэргээх 10 арга

  • 34,972 уншсан
  • 19
  • 2014/03/13

Хүний уураг тархи 80 тэрбум нейроноос бүрдэх боловч биеийн жингийн ердөө л  2% -ийг эзэлдэг байна. Хэдий тийм боловч бидний хоол ундаараа дамжуулан авч буй энергийн 20% нь уураг тархины хэвийн  үйл ажиллагааг хангахад зориулагддаг гэнэ. Толгой дотор ямар ч ажил хэрэгч санаа төрөөгүй, огт идэвхгүй байхдаа ч тархи ийм “ховдог” байдаг гэнэ. Иймээс түүнийг дэмий нэг бөндийж байх биш үр бүтээлтэй ажиллуулах талаар бодолцох хэрэгтэй. Одоогоор хамгийн үр дүнтэйд тооцогдож буй аргууд нь :

 

Биеийн хүчний дасгал хийх

Биеийн хүчний дасгал нь булчин шөрмөсийг сайн хөгжүүлдэг гэж бид мэднэ. Өөр нэг ашигтай тал бий. Идэвхтэй хөдөлгөөн хийх үед зөвхөн булчингийн төдийгүй тархины цусан хангамж сайжирч ажиллах чадвар нь нэмэгддэг байна. Түүнчлэн толгой дээрээ зогсдог йогийн дасгал байнга хийж байвал үр дүн нь бүр илүү гэнэ.


Ус сайн ууж байх

Олон хүн өглөөгүүр аяга кофе уухыг чухалчилдаг. Гэвч бүх сэргээгч бодисын нэгэн адил кофеины үйлчилгээ дороо гарч хүн ахиад л ядарч залхуурч эхэлдэг. Харин нойрноос сэрсэн даруйдаа цэвэр ус ууж хэвшвэл удаан хугацаагаар цовоо сэргэлэн байдлаа хадгалдаг гэнэ. Өлөн элгэн дээрээ уусан ус ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг ба энэ нь бие сэтгэл хөнгөн, тархи толгой саруул байхын үндэс болдог юм байна.


5 мэдрэхүйгээ тэгш идэвхжүүлэх

Хүн өнгийг сайн ялгадаг боловч үнэрлэхдээ тааруу гэнэ. Гэтэл үнэрлэх мэдрэмж нь анхаарлаа төвлөрүүлж оюунаа цэгцлэхэд маш чухал үүрэгтэй ажээ. Ялангуяа анхаарал шаардсан ажил хийх үедээ анхилуун үнэрт цэцэгсийн хажууд суух нь их хэрэгтэй гэнэ.


Аливаа зүйлээс ямагт сайныг олж харах

Хаашаа ч яаралгүй, юунаас ч эмээлгүй, тайван амгалан нөхцөлд оюуны хөдөлмөр хийх нь хялбар болоод үр дүнтэй байдгийг бүгд мэднэ. Бодит амьдралд ийм нөхцөл ховор тохиолддог нь харамсалтай. Гэхдээ боломжгүйг боломжтой болгож, гэрэлтэй талыг нь бодож хийвэл ажлын бүтээмж хамаагүй өндөр байх болно.


Оюун ухаан сорьсон тоглоом тоглох

Бүх төрлийн оюуны тоглоом, таавар, үгийн сүлжээ, судоку зэрэг нь зүгээр нэг цаг нөгцөөх арга биш, харин тархины сайн дасгал болдог байна. Өвчний улмаас доголдсон уураг тархины сэтгэн бодох чадварыг эдгээр тоглоомнууд сэргээдэг болох нь нотлогджээ. Хэрэв та ийм төрлийн тоглоомонд дуртай бол уураг тархи чинь амарч байх үедээ ч “формондоо” байна гэсэн үг.


Телевизийн чанартай сайн нэвтрүүлэг үзэж байх

Сүүлийн үед хэн хүнгүй л нэвтрүүлгийн чанар муудсаныг шүүмжлэн ярих болжээ. Хэргийн учир нь нэвтрүүлгийн чанарт биш, юу үзэхээ ялгаж салгалгүй маш удаан хугацаагаар үздэгт л байгаа юм. Телевизийн хөтөлбөрт бүтээлчээр хандаж ухаалгаар сонгож чадвал суваг болгоноос үзүүштэй, хэрэгцээтэй зүйл олж чадна шүү.


Интернетийн эрдэнэсийн санг ашиглаж байх

Интернетэд бүх төрлийн мэдээлэл бий. Эндээс хүссэн сонирхсон бүхнээ олж цангаагаа тайлж болно. Харин зөв хайж сурах нь чухал. Хэрэгтэй мэдээллээ хайх процесс нь жирийн уншлагаас илүүтэйгээр уураг тархийг ядраадаг болох нь судалгаагаар тогтоогджээ.


Зөв хооллох

Тархины гол ”шатахуун ” нь глюкоз гэдэг. Энэ нь ухаантай болохын тулд амттаныг чихээд бай гэсэн үг биш шүү. Харин ч эсрэгээр. Хурц ухаан, төгс ойтой байхын гол үндэс нь жимс ногоо зонхилсон эрүүл, зөв хооллолт юм. Чихэрлэг амттанд туйлын бага “туслах дүр”-ийг л үлдээгээрэй.


Өвс ногоогоор тэтгэх

Өнөө үед уламжлалт төдийгүй орчин үеийн эмнэлэгт ч хүний ой ухааныг сайжруулж, стрессээс хамгаалах үйлчилгээтэй ургамлын гаралтай эм бэлдмэлүүдийг өргөнөөр хэрэглэж байна. Ийм шидэт ургамлын нэг бол алдарт хүн орхоодой билээ. 


Үргэлж шинэ зүйл сурч мэдэж байх

Бэлтгэл сургууль муутай бол хамгийн мундаг булчин ч шалхайн сулрах тавилантай байдгийн нэгэн адил хамгийн ухаантай тархи ч ажиллахгүй л байх юм бол ” тэнэгрэдэг ”. Ийм байдалд орохгүйн тулд тасралтгүй суралц, хөгж! Гадаад хэл сурах, хоол хийж сурах...гээд л сурах юм мундахгүй. Өдөрт 15 минутыг сурах үйл ажиллагаанд зарцуулаад байвал уураг тархины доройтлоос сэргийлж бүрнээ чадна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ой ухаанаа сэргээх 10 арга
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

19 Сэтгэгдэл


  • Ergo 2015/02/21
    Bayrallaa, heregtei medeelel odoo hover bolson tsag. Dan hov jiv...

    1 0 Хариу бичих
  • Bat-Erdene 2015/02/21
    Avuushtai medeeleluud bnaa bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/20
    heregtei medeelel bn, bayrallaa.

    0 0 Хариу бичих
  • Degy 2014/08/02
    Gadaad hel surahiin tuld ymar arga baril dohom bdg talaar medeele oruulbal zugeer ym bna

    0 0 Хариу бичих
  • lord 2014/07/30
    hyn horhoidoi bol HYREL yndes altan gagnuur bol ald bieig altaar gagnah met ALTAN yndes gej dornii angaah uhaan yzdeg ni uchirtai

    0 0 Хариу бичих
  • odko 2014/07/28
    яахвэ гое юм

    0 0 Хариу бичих
  • Dagii 2014/07/22
    Good, I like it.

    0 0 Хариу бичих
  • dedii 2014/07/16
    Bayarlaa~^^

    0 1 Хариу бичих
  • Zulkhuu 2014/07/15
    bayarlalaa

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/07/15
    unen yum bna aa zarimdaa buudiisen tolgoi ieor ajildagui bsiin sudoku oyun uhaan hogjuuleh togloom togloh esvel 30 minut nom unshad tolgoi sergedeg bayrlalaa

    1 0 Хариу бичих
  • zochin 2014/07/15
    ashigtai shan medeelel bn

    0 0 Хариу бичих
  • cocain 2014/05/26
    hugjim sonsohod bas l setgel sergene dee

    4 0 Хариу бичих
  • d 2014/05/14

    0 0 Хариу бичих
  • PC 2014/04/22
    Зарим нөхдүүд ПС тоглохоороо л толгой нь сэргээл аймр болдшд жирийн үед Т1 юмшиг мөртлөөө

    10 0 Хариу бичих
  • sad 2014/04/22
    shatar toglohoor ulam yadardagshde

    2 5 Хариу бичих
    • zochin 2014/07/15
      sad ... aaa chi buruu bdj bna shatar toglohoor tarhi mash goy bolj sain setgedgiig mdh vv

  • CV 2014/03/13
    Ойлголооо. МК3 одоо тархины дасгал болох болов уу? кк

    2 0 Хариу бичих
  • Уранболд 2014/03/13
    Найс мэдээлэл байна.

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох