МЭДЭЭ НЭМЭХ  

Ажлаас халагдсан ТОП-10 тохиолдол

  • 13,233 уншсан
  • 16
  • 2014/03/13

10.

Японы «Мацусита дэнке» концерны нэг ажилтан халагдсан шалтгаанаар шүүхэд зарга мэдүүлж заргаа авчээ. Шүүх түүнийг ажилд нь буцаан авах шийдвэр гаргасан байна. Гаднаас нь харвал бүх юм сайхан болжээ: компани буцаагаад ажилд авч цалинг нь нэмлээ, бүр тусад нь өрөө гаргаж өгсөн гэнэ. Гэвч сарын дараа ажилтан өөрөө хүсэлт гаргаж халагдсан байна. Учир нь компани түүгээр огт ажил хийлгэлгүй зүгээр суулгаад цалин өгөөд байсан юм санж, тэгээд  л мань хүн мэдрэлийн ядаргаанд орж тэсэхээ байжээ.  

 

9.

Зөвлөлт Оросын үед радио, телевизээр албаны мэдээг уншихдаа алдаа гаргаж огт болохгүй хуультай. Гэтэл нэг нэвтрүүлэгч “ юных ленинцев “ гэхийг нэг үсгэн дээр будилж “ юных ленивцев ” гэж уншаад ажлаасаа халагдсан байна. Нэг үсэг солигдсоны улмаас гарсан алдаа нь ч үнэхээр инээдтэй:  өсвөрийн ленинчүүд гэсэн мундаг хэллэг өсвөрийн залхуучууд болон хувирчээ. Халагдаад зогссон нь их юм.

 

8.

Саяхан Лос-Анжелесийн нэгэн сургуулийн багш Трейси Нидеркир гэгч эмэгтэй ёс зүйгүй үйлдэл хийснийхээ төлөө ажлаас халагджээ. Трейси биеэ өмөөрч, шинэ хичээлийг тайлбарлах хангалттай үзүүлэн байгаагүйгээс ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн байна. Тэрээр анатомийн хичээл заадаг бөгөөд эмэгтэй хүний бие эрхтний зарим онцлогийг тайлбарлахын тулд хүүхдүүдийн өмнө нүцгэлсэн гэнэ.

 

7.

1982-83 онд Таиландад наргилын тосны үнэ огцом унаж, өндөр модноос самар унагадаг олон тооны ажилчдаа халахад хүргэжээ. Гэхдээ энэ нь ажилгүйчүүдийн тоонд нөлөөлсөнгүй. Учир нь халагдсан ажилчид нь сармагчингууд байжээ.

 

6.

Францын Гадаад хэргийн сайд асан суут эрдэмтэн, математикч, физикч Лапласыг ажлаас халахдаа Наполеон : “ Төрийн хэрэгт эцэс төгсгөлгүй том жижиг тоон хэмжээсийг хутгалдуулсны учир халав. “ хэмээн зарлигдсан гэдэг.

 

 

5.

1826 онд Кельн хотод дунд сургуулийн нэгэн багш физикийн хуулийн гаргалгааг хийсэн бяцхан өгүүлэл нийтлүүлснийхээ төлөө Гэгээрлийн Яамны сайдын тушаалаар ажлаасаа халагджээ. Тэр сайд “ физикийн шинжлэх ухаанд математикийг холилдуулах нь байж болшгүй нүгэл “ гэж үзсэн байна. Халагдсан багшийн овог Ом бөгөөд түүний нэрээр нэрлэгдсэн хуулийг одоо дунд сургуулийн сурагч болгон мэддэг.

 

4.

Генри Фордын заводод архи, пиво, вино үнэртүүлсэн хэн боловч даруй ажлаас халагддаг байжээ.

 

3.

Тамагочи тоглоом ид газар авч байх үеэр дэлхий даяар хэдэн зуун ажилтнууд ажлын цагаа   бариагүй шалтгаанаар халагдаж байжээ. Хожим нь аргаа барсан удирдлага цайны цаган дээр нэмэлт 15 минутын завсарлага гаргаж өгч байсан гэнэ. Тамагочи моодноос гарсан ч завсарлага нь хэвээр үлджээ.

 

2.

Эртний Римд халагдсан цэргүүдэд 2 ширхэг хүрэл ялтас өгч явуулдаг байжээ. Түүн дээр нь тэдний алба хаасан байдал, оролцсон тулаан зэргийг бичдэг байсан нь тодорхой эрх дарх эдлэхэд нь / тухайлбал, Римийн иргэн болох г.м /  тусалдаг байв. Эдгээр ялтсыг диплом гэж нэрлэдэг байжээ.

 

1.

2001 онд Уэльс хотын захиргаа бага ангийн нэг багшийг 6 настай сурагчиддаа үнэн хэлсний нь төлөө ажлаас халжээ. Урам нь хугарсан хүүхдүүд нус нулимсандаа холилдон гэртээ ирцгээсний улмаас эцэг эхчүүд гомдол гаргаж л дээ. Багш хүүхдүүдэд Санта Клаус байдаггүй юмаа гэж хэлсэн гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ажлаас халагдсан ТОП-10 тохиолдол
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

16 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/16
    Мөнгө олох хамгийн амархан арга гэнээ. зөвхөн интэрнэт байхад л хангалттай. Facebook ухаж байх хоорондоо л амжуулчихна. Туршаад үзээрэй залуусаа http://monthlyyouth.com/?ref=652825 Энэ линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: нээсэн хаягаараа 30 хоногын туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/07/10
      hudlaashdee

  • bilgvvn 2014/10/24
    arai 2 hoorhii bagsh xxa

    1 0 Хариу бичих
  • tseegii 2014/08/07
    xaxaxa tun ineedtei bas sonirholtoi barimtuud bn :)

    0 0 Хариу бичих
  • ggg 2014/08/07
    neeree fb ih uhdag nohduudiig halmaar yumaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/06
    ...xaxa..ene site g haahtai sanal neg bna..santa claus baidag sh dee..

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/25
    ene siteiig ch gsn haawal taaran santa klaus baidagui gsn niitlel gargasaniihan toloo haawal taarna

    1 0 Хариу бичих
  • ха ха 2014/03/24
    үнэнийг хэлсний төлөө багш бол баларсан бна ш дээ.... хэ хэ

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/23
    santa klaus bdaggui yumuu. ii iii iiii iiiii

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/23

    0 0 Хариу бичих
  • Чимка 2014/03/17
    Хөгжилтэй юмаа. элэг хөших нь...

    0 0 Хариу бичих
  • bla bla bla 2014/03/17
    test1

    0 0 Хариу бичих
  • xaxaxa 2014/03/14
    hahahahaha

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/14
    Ajiliin tsagaar Facebook deeree ''Uidaj uhlee" gej bicheed halagdsan tohioldol bii.

    12 0 Хариу бичих
  • hoorhiin :) 2014/03/14
    haha

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/14
    Санта Клаус байдаггүй юмаа хаха

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох