МЭДЭЭ НЭМЭХ  

Дайны аймшигт түүхээс

  • 63,175 уншсан
  • 26
  • 2014/11/24

Ямар ч дайн бол харгислал, түрэмгийлэл, урван тэрслэлтийн нийлбэр. Дайны үеэр ямар ч хууль үйлчлэхээ больж, хүний амь нас, хувь заяа хэн нэгний аяг, аашны эрхээр шийдэгддэг байжээ. Дайны үеэр гарч байсан санаанд багтамгүй гэмт хэргүүдийн тухай өгүүлье.

1. Цэвэр цусны “Ари” хүүхдүүдийн үйлдвэр

Дэлхийн 2-р дайны ид үеэр цайвар үстэй, цэнхэр нүдтэй жинхэнэ ари үндэстэн цөөн байх шиг нацистуудад санагджээ. Ингээд ирээдүйд өөрсдийн халааг авах цэвэр цусны аричуудыг бий болгох "Lebensborn" төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний тулд Европыг байлдан эзэлсний дараагаар нутгийн бүсгүйчүүдэд аль болохоор олон “ари үр суулгах” даалгаврыг эсэсчүүдэд өгч байжээ. Зэрлэг эсэсчүүдийн санаанд таатай нийцсэн энэ даалгавар нь хичнээн их хүчирхийллийг бий болгож байсныг төсөөлөхөд хэцүү. Жирэмсэн эмэгтэйчүүдийг еврейчүүдээс үлдсэн байшинд хорьж хүүхдийг нь төрүүлдэг байв. Энэ маягаар дайны жилүүдэд 16 000 - 20 000 шинэ нацистуудыг бий болгосон гэдэг.

Хожим нь энэ тоог хангалтгүй байна гэж үзээд өөр арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Фашистууд тохирох өнгийн үс, нүдтэй хүүхдүүдийг эцэг эхээс нь зүгээр л булаан авах болов. Зарим хүмүүс хийн камер руу очихгүйн тулд хүүхүүдээ өгч салдаг байлаа. Эдгээр хүүхдүүдийг германы аль нэг гэр бүлд өгч өсгүүлдэг байжээ.  Гэвч зарим хүүхэд өсч томрохын хирээр ялангуяа үсний нь өнгө өөрчлөгдөх тохиолдол гардаг байв. Ийм үед тэднийг шууд хорих лагерь луу илгээдэг байсан гэнэ. Фашистуудын энэ төлөвлөгөөний уршгаар зөвхөн Польш улс гэхэд л 200 000 орчим хүүхдээ алджээ. Гэхдээ яг таг тоог гаргах хэн ч байгаагүй юм.


2. Унгарын үхлийн бурхад

Зөвхөн фашистууд л хэрцгийлж байсан юм бишээ. Дэлхийн 1-р дайны үед жирийн унгар эмэгтэйчүүд санаанд оромгүй яргалал үйлдсэн баримт түүхэнд үлдсэн байдаг юм. Унгарын Нагирёв тосгоны олон эмэгтэйчүүд нөхрийгөө фронтод тулалдаж явах хооронд холгүй орших холбоотны армийн цэргийн олзлогдогсодтой “учир ургуулж” эхэлжээ. Энэ явдал аль аль талд нь тааламжтай байсан бололтой. Харин тэдний нөхрүүд дайнаас буцаж ирэхэд жигтэй хачин зүйлс тохиолдож эхлэв. Юу гэвэл, дайн дажны хөлөөс амьд мэнд мултарч, орон гэртээ ирсэн цэргүүд ар араасаа үхэж эхэлсэн байна. Энэ явдлаас болж тосгоныг “Үхлийн бүс” гэж нэрлэх болжээ.

Тосгоны эх баригч Фузекас гэгч авгай нөхрүүдээ эзгүй хойгуур жирэмсэлсэн хүүхнүүдэд тус хүргэдэг байсан юм санж. Дараа нь ялааны хорыг чанаж мышьяк болгоод нөхрүүдийнхээ хоолонд хийх аргыг ч бас зааж өгчээ. Амташсан эмэгтэйчүүд сүүлдээ өчүүхэн төдий хэрүүлийг ч “мышьяктай шөл”-ний аргаар шийдэх болсон байна. Тосгоны ахлагч дээрх эх баригчийн садан байсан тул энэ явдлыг нүдээ анин өнгөрөөхөөр үл барам “ ердийн үхлээр нас барсан” гэсэн тодорхойлолт хийж өгдөг байжээ. Сүүлдээ зэргэлдээх тосгоныхон сэжиглэж, мөрдлөг явуулан учрыг нь олох хүртэл улайрсан 50 эмэгтэй 300 гаруй хүний амь насыг егүүтгэсэн байсны дотор тэдний хань ижил, нууц амрагууд, хүүхдүүд, хөршүүд нь байжээ.


3. Дайны олз болсон хүний эрхтэн

Дайтаж буй цэргүүдийн дунд “дайсан этгээд бол хүн биш” гэсэн утгатай суртал ухуулга ихээр явагддаг. Энэ нь ялангуяа америк цэргүүдэд маш хүчтэй нөлөө үзүүлж байсан гэдэг. Тэдний дунд “Ан хийх лиценз” өргөн дэлгэрч байжээ. Энд: “Япончуудыг намнах цаг боллоо! Ямар ч хязгаарлалт байхгүй! Шилдэг анчид урамшуулалтай! Зэвсэг хэрэгслэлээр үнэ төлбөргүй хангана! Америкийн тэнгисийн явган цэргийн эгнээнд нэгдэгтүн!” гэсэн байна.

Иймээс америк цэргүүд тулалдааны үеэр алсан японыхоо чихийг огтолж дурсгал болгон хадгалдаг болсныг гайхах юмгүй. Түүнээс гадна шүдийг нь булга татан авч хэлхэн зүүх, гавал ясыг нь ар гэртээ дурсгалын зүйл болгон илгээх, огтолсон чихийг нь хүзүүндээ буюу бүсэндээ зүүх зэрэг явдал газар авчээ. 1942 онд байдал хэрээс хэтэрсэн тул армийн удирдлага энэ явдлыг хориглосон тушаал гаргажээ. Рузвельт өөрөө ч япон хүний хөлийн ясаар хийсэн цаасны хутганаасаа татгалзахад хүрсэн байна. Гэвч хожимджээ. Цэргүүд хүний гавал ясыг өвчиж цэвэрлэх технологийг гарамгай эзэмшсэн байв. Харин "Life" сонинд олон тооны зурагтай мэдээлэл гарсны дараа олон нийтийн эсэргүүцэл хүчтэй өрнөж энэ явдалд цэг тавихад хүргэсэн байна.


4. Хамгийн харгис эмэгтэй

Нацистын бөөнөөр хорих лагерийн харгалзагч байсан Ирма Грезе хүн тарчлан зовж байгааг харж сэрэл нь хөдлөн, бэлгийн таашаал авдаг гаж донтой нэгэн байжээ. Ирма гадаад төрхөөрөө ари цустны гоо зүйн стандартад яг нийцсэн, эрүүл чийрэг бие бялдартай, үзэл суртлын өндөр бэлтгэлтэй эмэгтэй гэж үнэлэгддэг байсан гэнэ. Харин дотроо бол удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг шиг л хүн байлаа. Ирма үнэт шигтгээ суулгасан ташуур, гар буу, хүн рүү турхирах дуртай хэдэн өлсгөлөн нохдоос огт салдаггүй байсан гэнэ.

Энэ эмэгтэй дуртай хүнээ буудаж, ороолгож, өшиглөж, ялангуяа эмэгтэйчүүдийн хөхийг цус шүүртэл ороолгох үедээ үлэмж таашаал авдаг байжээ. Тэрээр мэдээ алдуулагчгүй хийгдэж байгаа мэс заслын өрөөнд очих туйлын дуртай байсан гэнэ. Дайны олон гэмт хэрэгтнүүдтэй хамт шүүгдэж дүүжлүүлэхдээ энэ донтон ердөө 22-хон настай байсан гэдэг.


5. Хүний мах идэх явдал

Дэлхийн 2-р дайны үед Японы Чичи-Жима арал дээр америкийн 9 сөнөөгч онгоц буудуулж унажээ. Нэг нисгэгчийг америкийн усан доогуур явагч завь аварч чадсан ч бусад 8 нь олзлогдсон байна. Тэднийг бүгдийг самурайн сэлмээр алжээ. Дайны үеийн хууль тийм байснаас хойш яая гэхэв. Гэхдээ түүнээс цааш болсон зүйл нь ухаан санаанд багтамгүй. Америкчуудыг цаазалсны дараа япончууд наргихаар шийдэж, тэгэхдээ цаазлуулагсдын “кимо” (элэг)-г шарж даруулга болгон хэрэглэсэн байна. 

Үүнээс хойш япончуудын дунд америкийн олзлогдогсдыг цаазалсны дараа хоолондоо хэрэглэх явдал газар авчээ. Гэхдээ үүгээр зогссонгүй! Зарим олзлогдогсдын мөчийг амьдаар нь тасдан авч  шууд хоол хийдэг байжээ.

Дээр өгүүлсэн аврагдсан нисгэгчийн тухай нэг зүйл хэлэх хэрэгтэй байх. Энэ азтай хүн бол Жорж Буш (эцэг) байжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дайны аймшигт түүхээс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

26 Сэтгэгдэл


  • Зочин 2015/04/06
    Tuuh uran saihnii kino 2 chin shal uur yum bdiin shde tuuhen kino ch yadaj bish ter suwdan ereg chin uran saihnii kino uzcheed tuuh yarih geed bgaa humuusiig oilgodoggui yum tuuhee ch medehgui baij tuuhen kino uran saihnii kinogoo ch yalgahgui baij tuuh yarih geed ch bgaa yumuu kino yarih geed ch bgaa yumuu tiim yumnuudiig oilgohgui yum

    3 2 Хариу бичих
  • iishee-orood-burtgulere- 2015/01/23
    http://TheWeeklyJob.com/?id=328294 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс,money gramm Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ Email address эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа RegisterЖич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. Танаас ямар ч зардал гарахгүй. bayrla ;)

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/10
    манай монгол биш бол хамаагүй дээ тэр япон чууд ялагдахаа мэдсэн бол ямар олийгоо хийж амеирик лүү дайрсан юм

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/23
      hen ch ireeduig taaj meddegui yum

  • haida 2014/12/21
    chuh yu bolsniig odoo hen ch medehgui

    1 0 Хариу бичих
  • hhhhhhhh 2014/12/01
    odoog hvrtel solongos ypon 2 vvnees bolj hervvltei dainii ved ypon tsegvvdiin heregtseeg so emegteichvvdeer hangadag bsan geed so em.vvd odoog hvrtel gomdol nuhun ulbur shaarddag ihenh n vhed duussan gebch ypon tal zubshuurduggvii nsn

    2 1 Хариу бичих
  • - 2014/12/01
    Тэр сайн, тэр муу гэж яахна вэ дээ. Юм болгон 2 талтай! Япончууд Хятад, Америк гэлтгүй номхон далайн бүх улсуудад л аймшигтай хүчирхийлэл явуулсан байдаг шүү дээ. Малайз, Тайландад гэхэд л 100-200k энгийн иргэд амиа алдсан байдаг бол Оросууд Берлиныг эзэлсний дараа 1-2 сая Герман эмэгтэйг хүчиндсан байдаг. Бас Хятадын Нанжинд явуулж байсан хүчирхийлэл бол үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай байсан. За тэр ч яахав энэ АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Том Буш харин азтай нөхөр байна даа.

    8 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/01
    Тэр сайн, тэр муу гэж яахна вэ дээ. Юм болгон 2 талтай! Япончууд Хятад, Америк гэлтгүй номхон далайн бүх улсуудад л аймшигтай хүчирхийлэл явуулсан байдаг шүү дээ. Малайз, Тайландад гэхэд л 100-200k энгийн иргэд амиа алдсан байдаг бол Оросууд Берлиныг эзэлсний дараа 1-2 сая Герман эмэгтэйг хүчиндсан байдаг. Бас Хятадын Нанжинд явуулж байсан хүчирхийлэл бол үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай байсан. За тэр ч яахав энэ АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Том Буш харин азтай нөхөр байна даа.

    0 0 Хариу бичих
  • SAKUMO 2014/12/01
    ЦЭВЭР АРИ ҮНДЭСТЭН ЯААЯ

    0 0 Хариу бичих
  • kkkkkk 2014/12/01
    tanai site dandaa hudlaa ym zohioj bichih ymaaaa.

    0 7 Хариу бичих
    • Зочин 2014/12/01
      TUUHEE UMASH UMASH HUUHEE

  • Зочин 2014/12/01
    Ер нь гадныхан ялангуяа барууныхан Монголчуудыг зэрлэг харгис бүдүүлэгчүүд гэж ярих дуртай. Үүгээрээ тэд өөрсдийгөө соёлтой боловсон гэж дөвийлгөдөг хэрэг. Гэхдээ бодит байдал бол өөрсдөө жинхэнэ харгис хэрцгий зэрлэгүүд шүү дээ. олон олон дайнуудыг эхлүүлж сая сая хүмүүсийн амиар гараа угаасан хүмүүс бол тэд.

    20 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/01
    энэ ЛОРД гэж мэдрэл гар байна аа ганц кино үзчихээд их мэддэг юм шиг шааж байнаа

    3 0 Хариу бичих
  • -- 2014/11/27
    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

    0 0 Хариу бичих
  • - 2014/11/27
    ээ ер нь дайн самуун гээч зүйл угаасаа яавч олигтой зүйл биш, манайд бусдыг уриалан босох энэ тэр гэсэн хүмүүс мэр сэр гараад л байгаа шүү болгоомжтой байх хэрэгтэй. Хамгийн найдвартай арга бол энх цагт хөлсөө сайн дуслуулах л юм. Дайн мөргөлдөөн бидэнд хэрэггүй.

    8 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/24
    Эцэг Буш энэ үед идүүлчихсэн бол дэлхийн түүх яах байсан бол.......

    7 0 Хариу бичих
    • Totti 2014/11/28
      Tegsen bol Bin Laden amid 2 undur nurahgui olon hun uhehgui geed l huvurnu biz

  • Зочин 2014/11/24
    Японы энгийн 2 хот дээр атомын бөмбөг хаях бол хамгийн харгис явдал үүнийг зөвтгөж байгаа бол барууны үзэл сурталд хэт автсан түүхий бацаан. эсвэл ардчилсан намын хөлдүү гар л байгаа.

    6 4 Хариу бичих
    • lord 2014/11/27
      Дэлхийн 2-р дайны үер тэгвэл Япон яах гэж зүгээр байсан Америкийн Сувдан арал дээр байсан Усан цэргийн 4-н плотыг Бөмбөгдсийн өөрсдөөл эхэлсэн байгооздэ. Унтаж буй араатанаар оролдож өөрсдөө хохирсон хойно. Өөрөө юу ч мдку ТҮҮХИЙ БАЦААН бн ш дэ :D

    • Зочин 2014/11/26
      ali 2 ni hunii sanaand oromgui zuil ih hiisen naad muusain samurainuud chin hyatadad yu hiisniig meddeg bol chi nam yariad suuj baihguil baih baisan halhiin gold orosuud tuslaagui bol ter harigsalalaa biden deer ch hiih baisan nusan chavh min olon yum dongsoj baihaar orosuudad talarhaj yav

    • Зочин 2014/11/25
      yaponchuudiig tegj daraagui bol arai l aimar hertsgii bsiin bnlee tuhain uedee

    • Зочин 2014/11/25
      hahaha uneheer hogjiltoi shuud namruu oroh yumaa chi ch harin ovoo teneg gar bnu gu yu ened dainii tuhai bolhoos namiin tuhai bichigdsengui hahaha

    • zochin 2014/11/24
      Yoponchuud ehleed dovtolson 150000 garu humuusiig alsan getel orshoogoo avahgui bn gedeg chin yu gesen ugiin hitad bid narluu dovtolj 1500000 garu hun aluul bid butsaagaad dovtolhon medeej

  • sadarlagch 2014/11/24
    japan uursduu ehelsen im bain tiim uchraas hiroshimad deer aatmiin bumbug hayasan baiha

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/24
    Балиар сдакууд шүү

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/11/24
    Manai indianchuud bol shuud huihiine avdag bsan

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох