МЭДЭЭ НЭМЭХ  

Яагаад цаас хуучрахаараа шарладаг вэ?

  • 1,988 уншсан
  • 0
  • 2014/11/24

Целлюлоз исэлдэх нарийн урвалын үр дүнд цаасны зөвхөн өнгө өөрчлөгдөөд зогсохгүй, физик шинж чанарууд нь давхар өөрчлөгддөг байна. Эрдэмтэд спектр анализ болон тооцооны аргыг ашиглан чухам ямар хромофор (химийн нэгдлүүдийн өнгийг бүрдүүлэгч бүлэг атомууд) цаасыг шар өнгөтэй болгодгийг тогтоожээ. Ингэхэд хүчилтөрөгчийн хоёр, устөрөгчийн нэг атомтой холбогдсон нүүрстөрөгчийн атом бүхий хромофор цаасны өнгийг өөрчилдөг болох нь тогтоогдсон байна.

Энэ нээлт нь хуучны бичиг баримтуудыг нөхөн сэргээхэд үнэлж баршгүй их ач холбогдолтой юм. Түүнчлэн удаан жил хадгалахад шарладаггүй цаасыг бий болгоход тус нэмэр болох нь дамжиггүй.

Энэ судалгааны үед ашигласан нягтын функционалын онол нь квантын механикийн хуулиуд дээр үндэслэгдсэн, молекулын электрон бүтэц, физик, химийн биетүүд дэх бодисыг тооцоолон гаргахад хэрэглэгддэг гол арга юм байна. Энэ аргыг эрдэмтэд онолын тооцооллын үед байнга хэрэглэдэг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Яагаад цаас хуучрахаараа шарладаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох