МЭДЭЭ НЭМЭХ  

2014 онд очиж үзвэл зохих газрууд

  • 1,978 уншсан
  • 7
  • 2014/03/14

Өвөл хаврын улирал бол амралтаа хаана хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж, үгүй ядахдаа мөрөөдөж суудаг цаг. Бид өмнөх мэдээндээ хэд хэдэн сонирхолтой хувилбар санал болгосныг та бүхэн мартаагүй байгаа гэж найдна. Энэ удаа олон улсын аялал жуулчлалын зах зээлийн болон соёлын чиг хандлагыг харгалзан үзээд  дараах орнуудыг танилцуулж байна.

 

1. Куба

Куба гэгч гайхалтай арал бол хэзээнээс олон орны жуулчдын анхаарлыг татсаар ирсэн газар. “ Эрх чөлөөний арал “ хэмээн нэрлэгдсэн энэ улс хүний гар хүрээгүй онгон зэрлэг байгаль, үзэмжит сайхан наран шарлагын газруудаараа алдартай . 


2. Бангкок

Өнгөрсөн онд Таиландын нийслэлд 15 сая хүн зочилсон нь дэлхийн бүх хотуудаас илүү гарч, нэг ёсны рекорд тогтоосон байна. Хурдацтай хөгжиж буй Бангкок хот соёлын баялаг өв уламжлал, санаанд оромгүй тансаг буудлуудаараа нэрд гарчээ. Эдгээрээс гадна үндэсний өвөрмөгц мөртлөө гайхалтай чанарлаг хоол унд нь жуулчдыг соронзон мэт татдаг гэнэ.


3. Исланд

Хэрвээ та сэрүүхэн амрах дуртай бол хойд туйлыг зорьж Исландад очоорой. 2008 оны хямралын дараа Исланд хурдан сэргэж жуулчдын хамгийн очих дуртай газрын нэг болоод байна. Даарна гэж айлтгүй, тэнд таныг газрын гүнээс оргилон гарах дулаан рашаанд оруулж, эрүүл мэнд, тухлаг  амралт хоёрыг хамтад нь өгнө.


4. Ботсван

Сафарид очиж люкс буудалд тухлах нь олон тохиохгүй аз завшаан юм. Окаванго Дельта хэмээх дархан цаазат газар бол чухам мөрөөдлийн аялал гэсэн үг. Энд заан, одос, хирс, тахь, усны үхэр, ирвэс зэрэг олон төрлийн зэрлэг амьтад байдаг. Гэхдээ люкс ангиллаар аялах нь таны түрийвчний хэмжээнээс шалтгаалахыг бүү мартаарай. Буудлын хөлс нэг хоногт 1750 америк доллар хүрдэг гэсэн шүү.


5. Тель-Авив

Тель-Авив бол хэзээний Израильд төдийгүй, ер нь Алс Дорнотод ирэгсдийн онцлон очдог газар нь байсаар ирсэн. Саяхнаас энэ хот Дорно дахины “ Технологийн төв “ болоод байна. Энд алдарт Google компаний офис, Amazon, Facebook компаниас төлөөлөгчийн газрууд болон бусад олон бизнесийн байгууллагууд бий. Түүнчлэн Тель-Авив гей эрчүүдийг дэмжсэн бодлого явуулдаг нь энд ирэх жуулчдын тоог бүр ч нэмдэг бололтой.


6. Гонконг

Орчин үеийн супер хотуудын нэг Гонконг зочид буудлаар ёстой хахаж байгаа хот аж. Энд дээд зэрэглэлийн тансаг буудлууд ар араасаа нээгдэж дуусахгүй л байна. Азийн санхүү, худалдаа, аялал жуулчлалын төв болоод байсан Гонконг өнөөдөр соёл урлагийн салбарт ч анхаарлаа хандуулаад эхэлчихжээ. Жишээ нь, энэ оны 5-р сард  Дэлхийн дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа энд болох юм байна. Бас 2017 онд нээлтээ хийх Орчин үеийн урлагийн музейд зориулж хотын удирдлага 642 сая америк долларыг төсөвлөсөн гэнэ.


7. Хорват

Саяхан Европын холбоо болон Шенгений орнуудын гишүүн болсон Хорват таатай зөөлөн уур амьсгалаараа алдартай. Энд ирсэн зочид Адрианы тэнгисийн эрэг дээр наранд шарж, байгалийн сайхныг бишрэн алжаал тайлах ажээ. Хорватын үндэсний соёл, эртний уран барилга, газрын дундад тэнгисийн гэж алдаршсан амтат дарс, сайхан хоол нь жуулчдын сэтгэлийг тун их татдаг байна.


8. Санкт-Петербург

Орос орны соёлын төв болсон энэ хотод хэдэн удаа ч ирсэн дахиад л тэмүүлнэ. Цагаан шөнийн уянга дор Нева мөрний эргээр зугаалж, Эрмитажийг сонирхон, давтагдашгүй орос хоол зооглоё гэвэл наашаа ирээрэй.


9. Бразиль

Энэ зун Бразильд хөл бөмбөгийн ДАШТ болно. Тэгэхлээр жуулчид шавах нь гарцаагүй. Дараа нь 2 жил болоод зуны олимпийн наадам мөн энд болно. Спортын эдгээр томоохон арга хэмжээнд Бразиль эрчимтэй бэлтгэж эхэлжээ. Хуучирсан болон үзэмжгүй барилгуудыг нурааж, олон тооны зочид буудал, барилга байгууламжуудыг шинээр барьж, гэмт хэргийн ертөнцтэй хатуухан тэмцэж байна. Спортын хорхойтнууд урилга хүлээлгүй наашаа зорих биз.


10. Токио

2020 оны олимпийг Токиод явуулах шийдвэр гарснаас хойш Азийн энэ аварга хот дахиад л бүхний анхаарлын төвд ороод байна. 6 жилийн зай байгаа ч Токио дэлхийн аялал жуулчлалын төв болохоор одооноос бэлтгэж эхэлжээ. Нэмж хэлэхэд Токиод төрөл бүрийн хэв загвар, үнэ өртөгтэй зочид буудлууд, шопинг төвүүд, гайхам сонин өнгө төрхөөс эхлээд байхгүй юм гэж үгүй. Тэр бүү хэл Мишлений 3 одтой ресторанууд энд Францад байдгаасаа ч олон тоотой байдаг гэнэ.


11. Австралийн Агуу шүрэн цохио

Дэлхийн хамгийн том энэхүү шүрэн хад нь ЮНЕСКО-ийн хамгаалалтанд байдаг бөгөөд ертөнцийн 7 гайхамшгийн нэгд тооцогддог. Усан доогуур шумбагчид энд 1500 гаруй төрлийн загас, халим, далайн гахай зэрэг далай тэнгисийн амьтны болон ургамлын ертөнцийн гайхамшгийг сонирхож болно. Дэлхийн дулаарал, орчны бохирдолтын улмаас уг цохио устан үгүй болж магадгүй хэмээн  байгаль судлаачид анхааруулсаар байгаа тул энэ гайхамшгийг үзэх хүсэлтэй хүмүүс даруй аялалдаа гараарай.


12. Никарагуа

Манагуа улсын нийслэл бол дэлхийн хамгийн хямд өртөгтэй 10 хотын нэг юм. Хэрэв наашаа ирэхээр шийдсэн бол хосгүй үзэсгэлэнт байгаль, цасан цагаан наран шарлагын газрууд, аварга яст мэлхийтэй хамт усанд шумбаж далайн давалгаанаар наадах сайхан боломж таныг хүлээж байна. Бас Никарагуад галт ууланд авирч болох ажээ.


13. Берлин

Берлин бол Европын хамгийн дээд зэрэглэлийн хотуудын тоонд зүй ёсоор орно. Чамин тансаг шөнийн цэнгээний газрууд, загварын хувцас бүхий дэлгүүрүүд нь түүхийн уламжлалт үзмэрүүдтэй мөр зэрэгцэн оршино. Буудлын үнэ хөлс, замын зардал нь боломжийн хямд тул завшааныг бүү алдаарай.


14. Хэрэв та мөрөөдөмтгий нэгэн байгаад сансар огторгуйд мөрөө гаргахыг хүсдэг бол бас нэг хувилбарыг санал болгоё. Энэ жил сансрын Virgin Galactic хөлөг галактикийн аялалд гарах бөгөөд 1 хүн 250 000 доллараар зорчих юм байна. За тэгээд, урагшаа!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
2014 онд очиж үзвэл зохих газрууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • t 2015/02/21
    monglyachav

    0 0 Хариу бичих
  • уншигч 2014/04/24
    оновчтой сайхан сонголтууд байнаа. Баярлалаа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/16
    Ochij uzmeer l bnahsd :((

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/18
    250,000 x 1,767 = 441,750,000 төгрөг

    0 0 Хариу бичих
  • gg 2014/03/17
    tiim ih mongo haanaas olhiin be??????? deerh zuragnuud lgoy ym bn

    0 0 Хариу бичих
  • zluu 2014/03/17
    mangartaad baigaach 450 saya orchim

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/14
    250 000 $ гэдэг чинь 300 тэр бум уу

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох