МЭДЭЭ НЭМЭХ  

Буддагийн 8 сургааль

  • 11,515 уншсан
  • 6
  • 2014/03/14

Бага зүйлээс эхлэх нь ердийн үзэгдэл.

Ус дусалсаар дусалсаар хувинг дүүргэнэ. Уран дархан нэгэн цагт сонирхогч төдий л байсан. Хүн бүр ингэж л эхэлдэг тул багыг бүү чамла! Эмх цэгцтэй, тэвчээртэй байвал амжилтанд хүрэх нь лавтай. Ганцхан шөнийн дотор зорилгондоо хүрчихнэ гэж байдаггүй юм. Хувин дүүртэл хүлээ!


Бодол санаа бол материаллаг зүйл.

Бидний ухамсар бол бүхнийг бүтээгч. Та юу бодно, тэр бүхэн өөрт чинь ирнэ. Хэрвээ хүн муу санаа өвөрлөж, муу үйл хийдэг бол түүнээс гай зовлон салахгүй. Аливаад сайн санаагаар ханддаг бол хэзээд аз жаргалтай амьдардаг. Иймээс зөв амьдрахын тулд тархиа зөв санаагаар дүүргэх хэрэгтэй. Зөв сэтгэл хүссэн бүрийг чинь өгдөг байхад , буруу сэтгэл буюу муу санаа өөрийг чинь нэг л өдөр үгүй хийнэ.


Уучлан өршөөж сур.

Уур хорслоо дотроо хадгалах нь хэн нэгэн рүү шидэхээр цогтой нурам шүүрэн авахтай яг адил. Түлэгдэх хүн нь та өөрөө шүү дээ. Өршөөлгүйн шоронгоос хэн нэгнийг суллан тавьснаараа та өөрийгөө ч мөн чөлөөлж байна гэсэн үг. Учир нь та өөрийгөө дарамтанд оруулахгүйгээр бусдыг дарамталж чадахгүй. Өршөөж сур, бүр хурдан өршөөж сур!


Таны үйлдэл болгон утга учиртай.

Хөгжихийн тулд ажилла, хурдан хөгжихийн тулд өдөр бүр ажилла! Алдрын зам хүн бүхэнд нээлттэй боловч сайн зүтгэсэн нь л түүнд хүрнэ. “ Бурхан шувуу болгонд өт өгдөг ч үүрэн дотор нь унагадаггүй “ гэсэн зүйр үг бий.


Бусдыг ойлгохыг хичээ.

Бид өөрсдийнхөө л төлөө тэмцэхээс биш, үнэний төлөө тэмцэхээ больжээ. Эхлээд бусдыг ойлгохыг оролд, дараа нь бусдад өөрийгөө ойлгуулахыг хичээ! Хүч гаргаж бусдыг сонс! Ингэснээр та бусдын санаа бодлыг ойлгоно. Ойлгосноор тайвшралыг олно. Маргаанд ялагч байснаас мөрөөрөө жаргалтай байсан нь дээр.


Өөрийгөө ялж сур.

Өөрийгөө дийлж сурах нь 1000 тулаанд ялахаас илүү зүйл. Энэ бол жинхэнэ ялалт. Өөрийгөө ялна гэдэг нь оюун ухаан, бодол санаагаа захирч чаддаг болно гэсэн үг. Бодол санаа чинь далайн давалгаа шиг үсчиж байх ёсгүй. “ Би бодол санаагаа захирч чадахгүй байна. Толгойд янз янзын бодол аяндаа орж ирээд байна. “ гэж хэлэх гээд байна уу? Тэгвэл би хариулъя: “ Дээгүүр эргэлдээд байгаа шувууг та хориглож чадахгүй ч үүрийг нь холдуулчихаж дөнгөнө шүү дээ. “


Ая зүйтэй амьдарч сур.

Ая зүй гаднаас тан руу ирэхгүй, дотроосоо эрж хай. Зүрхэндээ байдаг юмыг гаднаас хайх утгагүй биз дээ? Хүмүүс бодит үнэнээс зайлсхийхийн тулд л гаднаас хайдаг. Ая зүй гэдэг бол шинэ ажил, шинэ машин, шинэ гэрлэлт биш, харин сэтгэлийн амар амгаланг хэлдэг юм. Түүнийгээ л дотроосоо цацруул!


Баярлаж сур.

Үүнийг уншаад нэг их юм тогтоож авч амжаагүй бол их цаг үрээгүйдээ баярла, цаг үрж удаан суусан  бол өвдөөгүйдээ баярла, өвдсөн бол үхлийн аюултай тулгараагүйдээ баярла! Баярлах шалтаг хэзээд мундахгүй. Өнөөдөр сэрж чадахаа өнгөрсөн өч төчнөөн хүмүүс бий тул өглөө сэрэх бүрдээ баярла! Баярын сэтгэл хүнийг уужим болгодог юм шүү. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Буддагийн 8 сургааль
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Zayaa 2015/11/19
    Bayrlalaa

    0 0 Хариу бичих
  • Oyunaa Zagdaa 2015/05/16
    Yne tsenetei xeden sayarch olj avch chadku sxan surgaal bna. Syrguulid yyniig zaagaasao xuuxed burt

    0 0 Хариу бичих
  • tsogtgerel 2014/08/05
    unen2 murduushteil ym bna

    1 0 Хариу бичих
  • ss 2014/04/04
    NICE

    1 0 Хариу бичих
  • tseegii 2014/03/17
    taalagdaj bn, medej awuushtai yum bn :)

    1 0 Хариу бичих
  • fx 2014/03/16
    dajgui shuu... :D

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох