Өсвөрийн тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ

Боксын спортын ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит өсвөрийн холимог насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа. 

Тус тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны өсвөрийн тамирчин И.Тэмүүжин алт, И.Тэмүүлэн, Ж.Ерөөлт нар хүрэл медаль хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.