23 дугаар сургуулийн сурагч Ж.Наранжаргал “Шилдэг жүжигчин сурагч”-аар шалгарчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн “Шилдэг жүжигчин сурагч”-аар шалгарчээ.

Сонирхуулахад Ж.Наранжаргал нь Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын бага охин юм.

Тодруулбал нийслэлийн есөн дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож тийнхүү шилдгээр шалгарсан байна.

Шилдэг жүжигчин сурагч маань Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгээс шагналаа гардан авчээ.

.