Чингэлтэй дүүргийн сурагчид Олон улсын хүүхдийн наадамд оролцлоо

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг болон БНТУ-ын Истанбул хотын Пендик дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Пендик дүүрэгт зохион байгуулагдсан 14 дэх удаагийн Олон улсын хүүхдийн наадамд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн бүжгийн 26 хамтлагийн 250 гаруй сурагчдаас шалгарсан 37, 50, 61 дүгээр сургуулийн гурван хамтлагийн 3-7 дугаар ангийн 22 сурагч ардын бүжгийн төрлөөр оролцов.

Дөрөвдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Истанбулд зохион байгуулагдсан тус наадамд  Монголын хүүхдүүд анх удаа оролцсон бөгөөд уг наадамд бусад 12 улсын сурагчид өөрийн улсын уламжлалт тоглоом болон ардын бүжгийг сурталчлан оролцсон байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам