Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ.

Тэрбээр Казахстаны тамирчин З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдөж ялалт байгуулсан юм. Уг тэмцээнд Монголын эмэгтэй дөрөв, эрэгтэй хоёр тамирчин рингэнд гарч тулалдсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө бүгд ялагдаж хүрэл медаль хүртэв.

Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг гэмтлийн улмаас рингэнд гараагүй бөгөөд хүрэл медаль хүртсэн юм. Түүний хувьд чансаагаараа жиндээ /64 кг/ нэлээд дээгүүрт байгаа учраас дараа дараагийн тэмцээнд олимпийн эрх авах бүрэн боломжтой билээ.