МЭДЭЭ НЭМЭХ  

Энэтхэгт хүчирхийллийн давалгаа даамжирч байна

  • 24,125 уншсан
  • 15
  • 2014/11/26

Энэтхэгт 22 минут тутамд 1 эмэгтэй хүчингийн хэргийн золиос болдог аж. Голдуу бүлэглэж хүчирхийлэх хандлагатай бөгөөд цөөнгүй тохиолдолд нь эмэгтэйчүүдийн амь нас хохирсон тоо гарчээ. Энэ асуудал Энэтхэгийн эрүүгийн болон нийгмийн хүрээллээс хальж улс төрийн тулгамдсан асуудал болоод байна. Чухам энэ асуудлыг зохицуулах хүч хүрээгүйгээс болж сүүлийн 10 жил төр барьсан Энэтхэгийн Үндэсний Конгрессийн нам саяхан болж өнгөрсөн сонгуульд ялагдсан билээ. Засгийн эрхэнд гарсан «Бхаратия джаната» нам ч нийгэмд жендерийн тэнцвэр алдагдаж, уламжлалт бурангуй ёс арилахгүй байгаа зэрэг хүндхэн асуудалтай тулгараад байна.

Статистик мэдээнээс үзвэл, Энэтхэгт эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй: гэр бүлийн хүчирхийлэл, гудамжинд доромжлох, хулгайлах төрлийн хэргүүдийн дараа 4-рт хүчингийн хэрэг ордог ажээ. Төр засаг саяхан энэ төрлийн хэрэг үйлдэгсдэд оногдуулах шийтгэлийг нилээд чангатгасан ч нэмэр болохгүй байна. Саяхан Мумбаи хотод бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн насанд хүрээгүй 2 хүүхдэд нилээд олон жил хорих ял өгсөн байна. Харин насанд хүрэгсэд бүх насаараа хоригдох  буюу цаазын ял сонсох хууль батлагдаад байгаа юм.

Гэхдээ энэ хэргийн золиос бологчдын тоо огт буурахгүй байгаа нь хачирхалтай. Бас нэг аюултай асуудал нь, зөвхөн энэтхэг эмэгтэйчүүд ч биш, гадаадын жуулчид нас сүүдрээс үл хамааран хүчингийн хохирогч болсон тохиолдол цөөнгүй гарчээ.

2012 онд Дели хотод нэгэн бүсгүйг автобусанд зэрлэгээр хүчиндэж алсан бүлэг этгээдүүдийн хэрэг Энэтхэг даяар эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. 

Эх орондоо цагаачлагчид

Энэтхэгийн хүн амын 30% нь эх орондоо цагаачлан амьдрахад хүрчээ. ХАА-н салбарын уналт, ядуурал, хүн амын хэт өсөлт тосгоныхныг хот суурин газар бараадахад хүргэж байна. Тэд хотын хамгийн ядуу хорооллуудад амь зууж, өл залгуулах төдий л мөнгө олдог. Дээр өгүүлсэн 2012 оны дуулиант хэргийн эзэд чухам ийм цагаач залуус байжээ. Богино банзал өмсөж, архи тамхи хэрэглэдэг, эрчүүдтэй чөлөөтэй харьцаж сурсан хотын бүсгүйчүүд тэдний уур унтууг хүргэхээс гадна сэрлийг нь маш ихээр өдөөдөг байна.

Эмэгтэйчүүдийн байдал бүр ч дор: эсвэл дийлж гарахын аргагүй хүнд нөхцөлтэй барилга дээр ажиллах, эсвэл гэрийн үйлчлэгч болж байнга бэлгийн дарамтанд өртөж байх 2 сонголт л байдаг гэнэ. Гэрийн үйлчлэгч нарыг бэлгийн хүчирхийллийн үеэр амийг нь хороосон тохиолдол цөөнгүй.

Уламжлалт ёс заншил

Орчин үеийн энэтхэг тосгодод хуучны бурангуй ёс заншил амь бөхтэй оршсоор байна. Хүн амыг кастад хуваах явдлыг хуулиар хориглосон ч, тосгоны бүх амьдрал энэ системээр явагддаг. Тосгоны зөвлөл буюу кхап панчайятууд бодит амьдрал дээр сексийн амьдралыг бүрэн хяналтандаа авчээ. Чухам тэд л доод кастын эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг бүлэглэн хүчиндэх явдлыг санаачлан дэмжиж байдаг гэнэ. Бас нэг эмзэг асуудал бол эхнэрийг эр нөхрийн ар гэрийн бүх эрчүүд: ах, эрэгтэй  дүү нар, авга, нагац зэрэг эрчүүд дур зоргоороо хүчирхийлэн эдлэх бүрэн эрхтэй байдаг гутамшигт ёс юм. Хэрэв эмэгтэй татгалзвал зодох, хоол унд өгөхгүй хорих, бүр амийг нь хороох явдал ч гардаг ажээ.

Энэтхэг охидыг эрт хадамд гаргадаг ёсыг эсэргүүцэн тэмцэгчдийн нэг Бханвари Девитэй тохиолдсон явдал бүх Энэтхэгийг цочроосон билээ. Дээд кастын төлөөлөгчид түүнийг бүлэглэн хүчирхийлжээ. Харин орон нутгийн шүүх энэ хэргийг хянахаас татгалзсан юм. Тэд “дээд кастынхан дорд эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж өөрийгөө бузарлах асуудал хэрхэвч гаргахгүй” гэсэн тайлбар өгчээ.

Хэтэрхий олон эрчүүд

Орчин цагийн Энэтхэгийн хамгийн тулгамдсан асуудал нь жендерийн тэнцвэр алдагдаж байгаад оршино. Энэтхэгт эрчүүд нь хэт олширч эмэгтэйчүүд хүрэлцэхгүй байна. Учир нь, эртнээс энэ оронд хүү төрөхийг аз завшаантай хэрэг, охин төрвөл илүү ачаа, лай ланчиг гэж үзсээр иржээ. Шинээр мэндэлсэн охидыг хамгийн харгис аргаар алж устгах явдал олноор гардаг байв. 80-аад оноос  ургийн хүйсийг тодорхойлох арга гарч ирснээр үй олон охин хүүхдүүдийг аборт хийлгэн устгах болжээ. 

Энэтхэгийн ЭМЯ-ны мэдээнээс үзвэл жилд 700 мянган эмэгтэй аборт хийлгэж охин ургийг авахуулдаг байна. Ингэснээр жендерийн зөрүү аюултай түвшинд хүрч, 1000 эрэгтэй тутамд 940 эмэгтэй ноогдох болжээ. Хэдэн арван сая энэтхэг эрчүүд амьдралын ханиа олж чадахгүйд хүрээд байна. Улмаар энэ орон «сексээр ангасан эрчүүд»-ийн орон болж, дэлхий дахины өмнө ичгэвтэр байдалд ороод байгаа юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Энэтхэгт хүчирхийллийн давалгаа даамжирч байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • zochin 2015/11/07
    ene ulsiig ter chigeer ni bombogdvol taarna har haltar boon har ovchnii uuruud

    0 0 Хариу бичих
  • a 2015/11/06
    Tegvel gomo bolooch

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/19
    ene haltaruud er ni buzariin amitad yumaa

    4 0 Хариу бичих
  • cccp 2015/06/11
    manai uls ch mon yalgaagui abort ih l bgaashd e er n mani d yamar hamaa bn da ems maani harin hyatad ru guigeed bga n l haramsaltai

    0 0 Хариу бичих
  • Irgen 2015/05/07
    Hodoo tosgoniihon erchuud n hot suurind irj ohiduudiig n olzoldog n yag unen. Mongold ch iim ym bdag. Neeh zavaan tsaraitai bas neeh hemherhii mashin unchaad taxind yavaad. 2,3aara niilcheed jiremsen huuhedtei gehgui sejigiin, nud n bultertlee haraad. Yu boddog bol gemeer, aidas toruulsen uhgej bga yumnuud yavdag. Ene yag adilhan bn

    6 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/27
    enethegt surdag mongol ohiduud enethegvvded hvchindvvlsen hereg mer ser gardag bolowch mongol ohiduud neree bodood nuutslaad chimeegvi hvchindvvleed ongordog! tsagdaad medegdheer tsagdaan n zvgeer hogchine! gedeg gej baigaa! enethegrvv mongol emegteichvvd ohidiig surhaar yawahig horigloh heregtei! haltar enethegtei suutsan mongol hvvhnvvd bas tsoongvi bii!

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/15
    Udahguidee Mgl sex hangagch oron boloh bhaa ...Emegteichuudn hytad soo enetheg suutsgaaj Uls orno doroi bolohoor

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/15
    1000 эр хүнд 940 гэхээр нээх цөөхөн биш юм байна. Зөв мэдээлэл юмуу да. Эргүү сэтгүүлчид минь. Ганц мэдээг зөв хийчихгүй юма

    2 7 Хариу бичих
    • Зочин 2016/01/30
      Dush chi uuruu ene uls chin terbum huntei uls shd teheer her ih erchuud gants biye uldeh bolomjtoig tootsdoo uhaantan min

    • Зочин 2015/03/17
      Энэ тэрбум орчим хүнтэй.Тэгэхээр 60 зөрүүгээ үржүүлбэл нилээн их тоо гарна байх

  • unshigch 2015/02/15
    бузар улс байна.Мунхаг нь хэтэрхээр адгууснаас болдог

    1 0 Хариу бичих
  • irgen 2014/12/26
    hogiiiiiin gazar bna dooooooooooo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/26
    Энэтхэг Хятад 2 сайхан байлдаасай хүн амаа ч цөөлөг

    38 1 Хариу бичих
  • -- 2014/11/27
    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

    0 3 Хариу бичих
  • Zz 2014/11/27
    Zavaan haltaruud gesgeel hurteesee

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох