МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн төрөлхтний гол дайсан нь хэн бэ?

  • 11,735 уншсан
  • 6
  • 2014/11/27

Галт уул, сүүлт од, нар хөрөх... Тийм ч урт настай биш хүн төрөлхтөн эднийг хачирхалтай үзэгдэл л гэж хэлнэ. Хэдэн зуун мянган жилийн дараа юу болох нь хэнд л сонин байв гэж дээ.

Харин хүн төрөлхтний хамгийн гол дайсан нь хүмүүс бид өөрсдөө ажээ. Манай соёл иргэншил хэдхэн арван мянган жилийн настай гэж үздэг. Хэрэв бичиг үсэг үүссэн цагаас эхлэн тоолох юм бол 5000 жил хүрэхгүй шахам. Гэтэл энэ хугацаанд бид хичнээн их юм сүйтгэж амжив аа?

Дундад зууны үед Европт өвчин тахал дэлгэрч хүн амын дөнгөж тал хувь нь, зарим газар гуравны нэг хувь нь л амьд үлдсэн гэдэг. Гэхдээ энэ нь хүн төрөлхтний оршин тогтнохуйд саад болсонгүй. Санторин галт уулын дэлбэрэлтэнд тухайн үедээ хамгийн хөгжингүйд тооцогдож байсан Газар дундын тэнгис орчмын хэд хэдэн соёл иргэншил өртөж сүйрлээ. Энэ дэлбэрэлтийн улмаас үүссэн цунами Крит арлын уулсыг хүртэл бүрхэж Минойн соёл иргэншил мөхөв. Эзгүйрч хоосорсон газар нутагт нь харь орны зэрлэгүүд ирж суурьшлаа...Он цаг улиран одсоор. Хүн илүү ухаантай болсонгүй, харин илүү аюултай болжээ. Өөртөө ч, дэлхий дээрх бусад зүйлд ч.

Бид хүйтэн зэвсгээс эхлээд цөмийн бөмбөг хүртэл төрөл бүрийн зэвсэг бүтээв. Өнгөрсөн зуунд хүмүүс зүгээр л андуурсны улмаас хэд хэдэн удаа цөмийн дайныг эхлүүлчих шахсан гэдэг. Хэрэв тийм зүйл болсон бол дэлхий дээр хэдэн зуун, магадгүй хэдэн мянган жилийн турш амьдрал оршин тогтнох ямар ч боломжгүй болох байлаа. Бид өөрсдийгөө төдийгүй, бусад амьтай бүхнийг цөмийг нь устгах байв. Ганц жоомнууд л амьд үлдэж магадгүй юм. Хэдэн сая жилийн дараа шинэ оюун ухаант амьдрал үүсэж, эрдэмтэд нь дэлхий дээр амьд амьтад бөөнөөр сүйрэх явдал 7 удаа тохиолдсон гэж батлах байсан биз.

Хүмүүс өөрсдийгөө шууд устгахгүй ч гэсэн эх гарагаа хүн амьдрах боломжгүй болгохын тулд мөн ч их зүйлийг хийж байна даа. Амазонийн ойг огтлоод дууслаа, гэтэл энэ ой бол манай гарагийн амьсгалдаг уушиг л гэсэн үг. Хожим үр хойч маань юугаар амьсгалах юм, бүү мэд. Далайн гүнээс нефть олборлодог компаниуд ослын үеэр далай тэнгисийн ус руу хэдэн сая тонн нефть хаяж усыг  бохиртуулж байна. Үүнээс болж далайн олон амьтдын гол тэжээл болохын зэрэгцээ Амазонийн ойгоос ч багагүй хүчилтөрөгч ялгаруулдаг планктон хэмээх эгэл биетүүд устаж байна.

Байгаль эх маань олон сая жилийн туршид хичээнгүйлэн бэлтгэж нөөцөлж ирсэн нүүрст устөрөгч, нефть, байгалийн хийг бид 100 гаруйхан жил олборлоод дуусгаж байна. Одоо хэдхэн 10 жилийн нөөц үлдсэн гэдэг. Бусад төрлийн ашигт малтмал ч иймэрхүү байдалтай. Зарим нь хэдэн арван жилд, зарим нь хэдэн зуун жилдээ хүрэлцэх байх. Харин дараа нь... Дараа нь юу болох бол?

Ингэхлээр, хүн төрөлхтний хамгийн гол дайсан нь хүн өөрөө мөн байгаа биз? 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн төрөлхтний гол дайсан нь хэн бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2016/02/26
    odoo ch tserelegee ehelj bn daa tsunami gazar hudlult glat uuliin delberelt har salhi geed l haa saigui l yum bolj bn

    0 0 Хариу бичих
  • unshigch 2015/02/07
    shultiin udur irehed shaihan yum bolno biz.!!!

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/15
    нэг л өдөр хүмүүс устана

    1 1 Хариу бичих
  • - 2014/12/01
    Байгаль эх нэг л өдөр цэвэрлэгээ явуулна биз!

    9 0 Хариу бичих
  • Father-of-God 2014/11/27
    MOFUCK

    0 0 Хариу бичих
  • ul-medeh- 2014/11/27
    Tiim l um bna

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох