МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гол мөрнүүд

  • 4,438 уншсан
  • 5
  • 2014/03/18

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй хаврын энэ өдрүүдэд бид амралт зугаалгын сэдэвтэй цуврал мэдээг хүргэсээр байгаа билээ. Өнөөдөр дэлхийн хамгийн үзэсгэлэн төгөлдөр байгальтай гол мөрнүүдийг та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ. Таалан болгооно уу!

 

Колумбийн байгалийн хосгүй баялаг болсон Каньо Кристалес, монголчилбол Солонго нэртэй гол нь Макарен уулсын өмнөд хэсгээс эх авч зүүн зүг урсан, Гуайаберо мөрөнд цутгадаг.  Каньо Кристалесын ай савд: шар, цэнхэр, ногоон, хар, улаан гэсэн 5 өнгө тодрон харагддаг.


Амазонка бол манай гарагийн хамгийн их устай төдийгүй, хамгийн үзэсгэлэнт байгальтай мөрөн юм.


Америкийн томоохон мөрний нэг Миссури нь энэ улсын цэвэр усны гол үүсвэр билээ. Хойд Дакота мужийн нутаг дэвсгэр дээр Миссури мөрөнд алдарт “ Зүрхэн гол “ цутгадаг. Энэ романтик нэрний учрыг хараад л ойлгох биз?


Аргентин, Чилийн нутгийг дамжин урсдаг номин цэнхэр устай Футалеуфу гол эртнээс л дэлхийн өнцөг булан бүрийн салчид завьчдын анхаарлыг татсаар иржээ.


Лена бол Дорнод Сибирийн хамгийн том мөрөн юм. Түүний эргээр Лена мөрний  баганууд буюу Чулуун ой гэж нэрлэгддэг байгалийн гаралтай, ер бусын үзэсгэлэнт геологийн хурдас оршдог.   


Эртний үлгэр туульсад олонтаа гардаг, Орос орны бэлгэдэл болсон үзэсгэлэнт Волга мөрөн.


Жил бүр 2 сая гаруй хүн Замбези мөрөнд ирж түүний усан хүрхрээг үзэн биширдэг.


Үзэсгэлэнт Дунай мөрөн Европын 10 улсыг дамжин урсдаг. Төв Европын гол усан судас болсон энэ мөрөн хэдэн зууны туршид европын соёл иргэншлийн онгод хийморийн эх булаг болсоор иржээ.


Аризоны “ Морин тах “ бол дэлхий даяар алдартай байгалийн гайхамшиг юм. Глений хавцал дахь Үндэсний амралтын бүс нутгаар Колорадо мөрөн морины тах мэт хэлбэр гарган хад чулууг тойрч урсдаг байна.


Хятадын үзэсгэлэнт Янзцы мөрөн энэ улсын хойд урд мужуудыг эрс зааглан урсдаг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гол мөрнүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • ookoo 2014/06/06
    Uneheer goe medeelelvugsund bayrlalaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/05
    yamar goyo yum beee

    0 0 Хариу бичих
  • naymaa 2014/04/29
    medex xvn bna u.nadad tyslaach

    0 0 Хариу бичих
  • naymaa 2014/04/29
    saixan yum aa.2 dalai zeregtsee orshidog xoorondoo niildeggvii.medeelel xed dvgeer xydsand

    6 1 Хариу бичих
  • Зочин 2014/03/24
    аялах юмсан

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох