МЭДЭЭ НЭМЭХ  

Ургамлаар хийсэн баримлууд

  • 1,985 уншсан
  • 1
  • 2014/03/18

Ургамлаар хийсэн баримлууд 

Монреаль хотын Ботаникийн цэцэрлэгт ургамлаар хийсэн уран баримлын олон улсын үзэсгэлэн 10 жил завсарласны дараа дахин болж өнгөрлөө. 25 орны уран цэцэрлэгч нарын 50 гаруй гайхалтай бүтээл тавигдсан энэ үзэсгэлэнгийн үеэр Монреаль 22 000 төрлийн ургамал, олон төрлийн моддоос бүрдсэн 30 гаруй сэдэвт цэцэрлэгүүдээрээ зочдоо бишрүүлээд авчээ. 

Мод бутыг хэлбэр оруулан тайрч, янз бүрийн дүрстэй баримал болгодог энэ урлагийг топиар гэж нэрлэдэг.


Энэ нь барууны орнуудад өргөн дэлгэрсэн эртнээс улбаатай  урлаг юм.


Европын топиар Римийн эзэнт гүрний үеэс үүсэн хөгжжээ. Харин Японд энэ урлагийг “ Бонсай “ гэж нэрлэдэг аж.


 Дахин сэргэлтийн үед Европт цэцэрлэгт хүрээлэнгийн мод бутыг шоо, бөмбөлөг, пирамид хэлбэрээр засаж, хүн, амьтны болон бусад элдэв дүрсэнд оруулан чимэглэдэг байв. Ялангуяа Версаль ийм цэцэрлэгээрээ алдартай байжээ.


Топиар нь Голландад бас нилээд түгсэн ба тэндээсээ 1660 оны үед Англид тархаж, эрчимтэйгээр хөгжиж эхэлжээ.


Энх тайвны тагтаа


Саламандр гүрвэл


Горилл сармагчингууд


Модон дээр суусан галт шувуу Феникс


Хурдан морьд


Хунгийн дуу


Зөгийнүүд


Наран дор төрөгсөд


Япон тогоруу


Мод суулгаж буй хүн


Мэлхий


Амьдралын цэцэгс


Мадагаскарын лемурууд


Пасха арлын хүн хөшөө


Ойн савдаг

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ургамлаар хийсэн баримлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • 456 2014/03/24
    хэ ямар гоё газар вэ????? маааааааааш их таалагдаж байна

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох