МЭДЭЭ НЭМЭХ  

Египтийн цагаан бурхад

  • 8,155 уншсан
  • 17
  • 2014/11/28

Тэд Хятад, Египт, Төв ба Өмнөд Америкт янз бүрийн түүхэн хугацаанд, янз бүрийн нэртэйгээр ирж өөрсдийн тухай олон тооны үлгэр домгийг үлдээгээд явчихдаг байжээ. Тэд овог аймаг, улс гүрнүүдийг удирдаж, хүмүүст үр тариа тарих, хот тосгод барих зэрэг хосгүй эрдэм мэдлэгийг зааж сургадаг байв. Тэгээд цаг нь болохоор эргэж ирнэ гэж амлаад яваад өгдөг байлаа.

Нисдэг тэрэг, танк, сөнөөгч онгоц, бөмбөгдөгч онгоц

Төв ба Өмнөд Америкийн эдгээр цайвар арьст хүмүүсийг индианы Кетцалькоатль болон  далайн чандаас ирсэн цайвар нүүрт бусад бурхдын эх загвар байсан гэж үздэг.

Фараон Менкор түүний эхнэр Хемерернебти II, 4 дэх удам (МЭӨ 2575-2467 он)

Эртний Египтийн түүхэн бичээсүүдэд Египет улсыг үндэслэгч нууцлаг 9 Цагаан бурхдын тухай дурдсан байдаг. Египтийн фараонуудын анхны удмынхан цэнхэр нүдтэй, урт сахалтай, цагаан арьстнууд байсан гэдэг.

Фараон Рахотеп ба түүний эхнэр Нофрет, 4 дэх удам (МЭӨ 2575-2467 он)

Кайр хотын Үндэсний музейд хадгалагдаж байгаа 4 дэх үеийн (МЭӨ III мянган жил орчим)  фараонууд болон тэдний эхнэрүүдийн хөшөөг судалж үзэхэд бүгдээрээ цагаан арьстны ялгарах шинж тэмдгүүдийг агуулж байжээ.  

Нууцлаг Цагаан бурхад оршин байсныг баталсан олдворууд 20-р зууны эхэн үед Мексик, Перу, Венесуэл, Эквадор, Гватемалд олдсон байна. Өнөө үед Европын хэд хэдэн орны музейд эртний соёл иргэншлүүдийг үндэслэгч нууцлаг Цагаан бурхдын тухай бичигдсэн эртний зурагт манускриптүүд байгаа боловч, эдгээрийг ямар нэгэн шалтгаанаар олон нийтээс нууцалж, цөөн тооны эрдэмтэд л үзэх эрхтэй байдаг байна.

Хатан хаан II Хетоп-Херес, Хеопсын охин, 4 дэх үе (МЭӨ 2575-2467 он)

Эртний мезоамерикчуудын өвөг болох ольмекчуудын дунд “ Анхны хүмүүс асар том хөлөг онгоцоор Мексикийн эрэгт ирж суурьшсан юм. Тэдэнтэй хамт явсан цагаан арьст мэргэд эрэгт буусны дараа анхны тосгоныг босгож өгөөд дэлхийн бусад хүмүүсийг хайхаар балар ой руу одоцгоов. Тэд 10 жилийн дараа буцаж ирээд даалгавраа биелүүлж дууссан болохоо хэлээд онгоцондоо сууж анх ирсэн дорно зүг рүү буцацгаасан билээ” гэсэн домог байдаг.

Юуйя (Yuya) – египетийн язгууртан, III Аменхотеп фараоны эхнэр Тию (Tiye)-гийн эцэг, (МЭӨ 1400 он)

Дээрх домгийг мөн Цагаан бурхадтай холбож үздэг. Эртний майя омгийнхонд ч өлмийгөө хүрсэн урт цагаан хувцастай цагаан бурхны тухай домог бий. Зүүн зүгээс ирсэн энэ бурхан удаан хугацааны туршид газар тариалан эрхлэх, байшин барилга барих, оддыг ажиглах зэргийг хүмүүст зааж, бичиг үсэгтэй ч болгосон байна.

Фараон Мернептагийн бунхнаас олдсон шаргал үст бурхад

Тэр хүмүүсийг үнэнч шударга, сайхан сэтгэлтэй байхад ч сургаж байжээ. Тэгээд цаг нь болохоор эргэж ирнэ гэж хэлээд зүүн тийш одсон гэнэ. Майячууд түүнийг Жигүүрт могой буюу Кукулькан гэж нэрлэжээ. Энэ шүтлэгийг тольтекууд, ацтекууд зэрэг мезоамерикийн бусад олон ард түмэн өвлөн авч ацтекууд Кетцалькоатль гэж нэрлэх болжээ.

Түүхийн янз бүрийн үе шатанд, дэлхийн өнцөг булан бүрд соёл иргэншлийн үрийг суулгаж өгсөн эдгээр үл мэдэгдэх цагаан хүмүүс хэн байв аа?

Деир-эль-Берш дахь Джехутихопте бунхнаас олдсон шаргал үст хүмүүсийн зураг 

Дэлхий дээр болсон мөстлөгийн улмаас Атлантида сүйрч, Эртний Гиперборейн хүн ам мөхсөний дараа тэдний үр хойч нэгэн цагт хүчээ авч байсан соёл иргэншлийн эрдэм мэдлэгийг хүн төрөлхтөнд өвлүүлэх зорилго тавьсан гэсэн тайлбар байдаг. Энэтхэг, Египет, Хятадын газар нутагт амьдарч байсан ард түмнүүд тэднээс нилээдгүй зүйл сурч мэдсэн нь цаашид дэлхий даяар түгэн тархсан байж мэднэ. Эртний түүхэнд мэдэгдэж буй анхны соёл иргэншил чухамдаа дээрх газар нутгуудад  үүссэн нь илэрхий болоод байгаа билээ.

Энэ нууцыг судалж байгаа эрдэмтэд нэгэн гайхалтай зүйлтэй тулгарсныг хэлэх хэрэгтэй. Юу гэвэл, тольтек, майя зэрэг эртний мезоамерик ард түмний шашны номлолд библийн сургаальтай ижил зүйлүүд байжээ. Жишээ нь: АНУ-ын Нью-Мексико мужаас олдсон майячуудын шавар бичээс христосын 10 үндсэн зарчмыг агуулсан байв. Энэ бичээс эртний семит хэл дээр бичигдсэн байсан нь бүр гайхалтай.

Египтийн бурхад

Дараа нь, МЭ 1650 онд хамаарах чулуун бичээс олдсон байна. Энд амьдарч байсан индиан омгийнхон «Цагаан арьст номч»-ийн тухай домгийг ярьдаг байсан гэнэ. Тэр бас л дорно зүгээс ирж, хүмүүсийг эмчилж, гар урлал, шинжлэх ухааны үндсийг заасан байна. Мөн «Бурхны сургааль»-ийг дэлгэрүүлжээ. Инкууд ч бас Кон-Тики Виракоча гэж нэрлэдэг өөрсдийн Цагаан бурхантай. Инкийн нийслэл Куско хотын сүмд байсан Цагаан бурхан-Виракочийн хөшөөг хараад Испанийн байлдан эзлэгчид, тэдний жанжин Франциско Писарро ихэд гайхсан гэдэг. Энэ нь цагаан хувцастай европ дүр төрхтэй хүний хөшөө байжээ.

Цагаан арьст үл мэдэгдэх хүмүүс америк тивд бүр эрт, индианчуудаас ч өмнө амьдарч байсныг эдгээр олдворууд баталж байгаа ч, шинжлэх ухаан албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй л байгаа юм. Түүнчлэн европорхуу дүр төрхтэй, генийн шинжилгээгээр цагаан арьстан болох нь нотлогдсон хүмүүсийн муми бухий булш бунхан олдсоор байна. Тэдний ихэнх нь цайвар, эсвэл улаан шаргал үстэй, цэнхэр буюу ногоон нүдтэй байсан аж. Бунхнаас олдсон хувцас хунар, бөс даавуу, сав суулга, хөдөлмөрийн зэмсэг зэрэг нь эдгээр хүмүүсийн соёлын өндөр түвшинг илтгэх  уран нарийн хийцтэй ажээ.

Эцэст нь хэлэхэд: Америк тивийн Паракас арал болон бусад нутагт амьдарч байсан цагаан арьст өндөр хөгжилт хүмүүс хожим нь Кукулькан, Кон-Тики Виракочи,  Кетцалькоатль гэх мэтээр  нэрлэгдсэн Цагаан бурхдын эх дүр болсон бололтой. Харин тэд хаанаас хүрч ирсэн юм бол гэдэг нь л огт тайлагдашгүй нууц болоод байна. Хэзээ нэгэн цагт энэ асуултын хариу олдох болов уу?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Египтийн цагаан бурхад
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

17 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/01
    tsagaan aristnuud dandaa hudlaa shaatsgaana. Mongolchuudiig ochtol omd, goimon gej yu bolohiig ch meddeggui omhii unertei, shashind munharsan amitad l bsn. Jishee n ter Marco Polo gd kino baina. Neg europe tenuulch irj mongolchuudad trebuchet gej yu baidgiig zaaj ogj baina gene. Haha europchuudiig dongoj trebuchet gdg yumniihaa uchriig oloh gd zuuraldaj baihad mongolchuud ali hediin dari, granat heregleed ehlesen bailaa gej.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/30
    whites hudlaa oorsdiigoo deeguur tavij baigaa. burhnii zurguud harhaas arabuud shdee

    0 0 Хариу бичих
  • KAes 2015/02/03
    Ene tsagaan burhan ene ter ni odoo bidnii ireeduin humuus ch baij magadgui eswel odoo bidnii ene ued amidarch baigaa tsag hugatsaagaar ayalagch nuutslag albaniihan ungursun ued ochij zaaj ugch tuslachihaad butsaad ireeduidee irdeg ch baij magad .. minii tusuulliin uchvvhen heseg!!

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/05
    ertnii ulger domog or undesgui zuilees ehlelgui bh gedegtei zarim talaar sanal niildeg.edugee tsagiin bid eh delhiin anhnii irgenshilt humuus bish bh gedeg n buur ch unen bh. bidnii hun turultnuud her arvin tuuhtei blee. delhii maani harin yamar bilee bodoh l zuil. unuugiin arisnii unguur yalgadag uzeliig end yarina gedeg uchuuhen toos met zuil shuu

    1 1 Хариу бичих
  • 1wrfqwd 2014/12/05
    magadgui ter nisdeg tereg chin bidnii ireeduigees bidend iruulj bui tohioj baij magadgui bidnii hoisch ued ter tsesteg urgamal ur taria bauhku bolson bh ch yum biluu

    0 1 Хариу бичих
  • kkkkk 2014/12/03
    hari garigiihan gej bhgui baisan ch delhiid irj chsdhgui asar hol baidag bol bidniig alchihsan bgaa shuudhan helhed.uhernuudeee.

    0 1 Хариу бичих
    • Зочин 2014/12/06
      cham shg yamaanuud mailj l baidag

  • ggggg 2014/12/01
    sHaaagaaal

    0 2 Хариу бичих
  • Зочин 2014/12/01
    Тэр эхнийх чинь нисдэг тэрэг, танк манк огт биш зүгээр эртний Египетийн 2 бичээсийг нийлүүлэхээр тийм болдог гэдгийг судлаачид тайлбарласан баримтат кино зөндөө байдаг. Цагаан арьстай бурхан энэ тэр л гэнэ шүү, барууныхан одоо бүр өөрсдийгөө бурхан болгох нь л дээ.

    5 2 Хариу бичих
  • Зочин 2014/11/29
    YouTube ees uzne humuusee.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/29
    Зохиомол зүйл байна.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/11/29
      хүний бичсэн юмыг уншаад л үнэн худлыг ялгадаг зөв бурууг мэдчигдэг чи мөн лут хүн байнадаа

  • nfgasibg 2014/11/28
    ancient aliens gdg kino g chine haanaas uzhuu ?

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/11/28
    Prometheus geed kinog naadhaas jin sedevlesen ym shig bn

    1 0 Хариу бичих
  • - 2014/11/28
    Өөрсдийгөө дээд арьстан гэдэг европын зэвхий царайтнуудын л суртал ухуулга л байнашд. Тэд чинь Чингис хааныг маань хүртэл шаргал үстэй, цэнхэр нүдтэй байсан гээд байгаа биз дээ.

    10 2 Хариу бичих
  • Zochin 2014/11/28
    Hariihan bidniig uursdiin dureer buteegeed ene delhiid avchraad yaj amidrah argiig n zaaj uguud yavsan yum baigaashdee. Ternii ul mur huuchnii barilgiin hana tuurga hadnii sug zurag deer todorhoi zursan baidag. Ene talaar sudalgaa yavuuldag erdemted uuniig batalsan barimtat tsuvral kino odoo ch urgeljluulen hiiseer baina. Ene n shine oldvoruud end tendees garch irseer baina gesen ug yumaa. Ancient aliens tsuvral barimtat kinog zaaval uzeerei.

    3 0 Хариу бичих
    • geasgrg 2014/11/28
      naad kinog chine haanaas yaj olj uzeh we ?


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох