Танин мэдэхүй: Ил уурхайн нүхэнд байгуулсан зочид буудал

Шанхай хотод дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн, маш этгээд нэгэн зочид буудал ашиглалтад оржээ. Чулууны уурхайн нүхийг ашиглаж байгуулсан энэхүү зочид буудал нь Далайн түвшнээс доош 88 метрт байрлажээ.

18 давхар өвөрмөц барилгын 16 давхар нь газар дор, хоёр давхар нь газар дээр ил харагдах бөгөөд усан хангамж, дулааны системийг нь ахиад доошоо хоёр давхар барилгын хэмжээтэйгээр ухаж суурьшуулсан байна.

Зочны 336 өрөөтөй нүхэн буудлын өрөө бүрээс эсрэг талын хиймэл нуур болон хүрхрээ харагддаг аж. Дэлхийд 200 гаруй салбартай SHI MAO зочид буудлын сүлжээний энэ содон байгууламж өчигдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ёслолыг шууд дамжуулсан National Geographic суваг шинэ зочид буудлыг "Дэлхийн барилгын арван гайхамшгийн нэг" хэмээн онцлон дурдлаа.

Эх сурвалж:CCTV.com С.Бүрэнбаяр