МЭДЭЭ НЭМЭХ  

АЛИВ МӨНГӨ Л ХИЙЦГЭЭЕ!

  • 468 уншсан
  • 0
  • 2014/11/29

Хөгжиж байгаа гэж зориуд "өхөөрдөн" нэрлэсэн ядуу буурай орнуудад Барууны санхүүгийн луйварчид ОУВСан, Дэлхийн банк групп, гадаадын (хувийн) хөрөнгө оруулагчид гэдэг халхавчийн дор мөнгө-санхүү, тариф-худалдааны гэх мэт түмэн зүйлийн шударга бус үйл ажиллагаанууд явуулж байгалийн нөөц баялаг, хүн ардынх нь хөлс хүч хөдөлмөрөөр бүтээж байгаа хөрөнгө баялагийг тонон дээрэмдэж байгааг харуулсан баримтат кино юм. Тэд ингэхдээ өнөөгийн өрнөдийн маягийн ардчилал, чөлөөт зах зээл, хувьчлалыг магтан дуулж ард түмний хууль ёсны төлөөлөл байх учиртай төрийн оролцоог хумих неолиберализм бодлого явуулж байна. Тухайн улс орнуудын эрх баригчдийг далдуур хахуульдан эрхшээлдээ оруулах, хөлсний сэтгүүлчид, нийтлэлчид - суртал ухуулагч нараар дамжуулан олон түмний толгойг эргүүлэн өнөөгийнхний амь амьдрал ба хойч үеийнхний ирээдүйг хулгайлж байгааг илчлэн шүүмжилж эсэргүүцэж байна.

Эх сурвалж: http://www.youtube.com/user/xbolorbold
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
АЛИВ МӨНГӨ Л ХИЙЦГЭЭЕ!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох