МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

  • 874 уншсан
  • 1
  • 2014/11/29

Кино ертөнцийн гайхамшгийг мэдрүүлэхийн сацуу тав тух, тансаг орчин хийгээд тааламжтай үйлчилгээг бүрдүүлсэн маш олон кино театр бий. Эдгээрээс та бүхэндээ хамгийн “өвөрмөц” гэсэн тодотголд багтах орон орны сонирхолтой кино театруудын тухай толилуулж байна.

“V.I.P.” ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ: CINE DE CHEF CINEMA / ӨМНӨД СОЛОНГОС

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ кино театр нь Өмнөд Солонгостоо хамгийн олон салбартай тансаг зэрэглэлийн кино театр ажээ. 30 хүний суудалтай театрын тохилог зөөлөн буйдан нэг бүрийнх нь үнэ $7500 ам.доллартай тэнцдэг байна. Тасалбарынх нь үнэ муж мужынхаа байрлалаас хамаарч харилцан адилгүй байдаг ба ₩60.000 - ₩100.000 вон байдаг. Энэ кино театр нь “V.I.P.” зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг буюу киногоо үзэнгээ тансаг зэрэглэлийн гэсэн тодотголдтой үйлчилгээг авах боломжтой.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

ХАМГИЙН СОЁЛТОЙ: THE ALAMO DRAFTHOUSE CINEMA / АНУ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

Техасын Остин хотноо төвтэй “The Alamo Drafthouse Cinema” нь АНУлсдаа төдийгүй дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог кино театр юм. 1997 онд байгуулагдсанаасаа хойш АНУ даяар 30 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн энэ кино театрын онцлог нь кино сонирхогч, шимтэн үзэгчдийн ёс зүйн хэм хэмжээг хамгийн сайн баримталдаг гэдгээрээ алдартай. Энэ ч утгаараа “TIME” сэтгүүлээс хамгийн гайхалтай кино театр хэмээн өргөмжилсөн байдаг. Театрын дүрэм ёсоор 6 наснааас доош хүүхдүүдийг оруулдаггүй.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

ХАМГИЙН ТАНСАГ: THE ELECTRIC CINEMA / АНГЛИ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

Их Британий хамгийн ууган кино театруудын нэгээр нэрлэгддэг энэ театр 100 гаруй жилийн түүхтэй. Ноттинг Хиллд байдаг театрыг “The Soho House Group” - ийнхэн шинэчлэн засварлаж тансаг зэрэглэлийн гайхамшигтай орчныг бүрдүүлжээ. Танхимын хамгийн эхний эгнээний суудал нь гэртээ байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхүйц хоёр хүний ор байдаг нь үнэхээр сонирхолтой. Театрын уур амьсгал бүхэлдээ чамин хээнцэр бөгөөд тохилог тааламжтай төдийгүй эхний эгнээний тасалбарын үнэ бусдаасаа харьцангуй хямд байдаг.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

ШИЛТГЭЭНТ ТЕАТР: SALA MONTJUIC OPEN AIR CINEMA / ИСПАНИ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

Дэлхий дээр маш олон задгай кино театр бий. Эдгээрээс онцолж байгаа энэ театрын хувьд 1640 оны тэртээ баригдсан Барселонагийн хамгийн алдартай “The Montjuic Castle” шилтгээний гадна талбайд байрладаг гэдгээрээ онцлогтой юм. Задгай кино театр нь зургаагаас наймдугаар сарын хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ Даваа, Лхагва, Баасан гарагт үзвэрийн хуваарьтай байх агаад тасалбар нь $7 ам.доллар байдаг. Задгай кино үзвэрийн үеэр талбайд хөнгөн хооллох боломжтой ба жижиглэнгийн худалдаатай.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

ЕВРОПЫН ХАМГИЙН ТОМ: THE GRAND REX CINEMA / ФРАНЦ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

Кино урлагийн гайхамшгийг утгаар нь мэдрүүлэхүйц үлэмжийн гайхалтай “Le Grand Rex” кино театр 2800 хүний суудалтай. Европтоо хамгийн том кино театраар нэрлэгддэг бөгөөд засал чимэглэлийг нь үлгэрийн юм шиг шийдэж өгчээ. Энэ театрыг Чарли Чаплиныг Франц орноо танилцуулж алдаршуулсан нэрт найруулагч Жак Айкийн дурсгалд зориулж бүтээн байгуулсан гэдэг. Парис хотын чимэг болсон “Le Grand Rex” театрын барилгын ажил 1931 онд эхэлж 1934 онд нээлтээ хийж байсан ажээ.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

БОЛЛИВУДЫН ГАЙХАМШИГ: THE RAJ MANDIR / ЭНЭТХЭГ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

Энэтхэг орны нэрийг дэлхий дахинаа алдаршуулсан кино ертөнцийн онцлох хоёр кино театр бий. Эдгээрийн нэг нь Энэтхэгтээ хамгийн том “IMAX” дэлгэц бүхий “The Prasads Cinema” бол удаах нь “The Raj Mandir” юм. Энэ нь Ражастхан мужийн Жайпур хотод байрладаг бөгөөд 1976 онд нээгджээ. Өдгөө Энэтхэгийн болох дэлхийн кино ертөнцийн олон гайхалтай бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон театрын дотоод засал чимэглэл жуулчдын сонирхлыг ихэд татдаг байна.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

НЭРТ НАЙРУУЛАГЧИЙН ӨМЧ: THE NEW BEVERLY CINEMA / АНУ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

1920-оод оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Лос Анжелесын түүхэн кино театрыг нэрт найруулагч Квентин Тарантиногийнх гэнэ. Тэрбээр кино театрын эзэн Шерман Торганыг ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 2007 онд театрыг худалдаж авсан юм. Квентин Тарантино Шерманы гэр бүлийнхнийг кино театртаа үргэлжлүүлэн ажиллахыг санал болгосон бөгөөд хөтөлбөрийн хувьд өөрөө зохион байгуулалт хийх болсон юм. Ингээд 35 мм хальсан дээрх кинонуудыг гаргадаг болсны олонх нь түүний хувийн цуглуулганых байдаг байна.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ “IMAX” ТЕАТР: TCL CHINESE THEATRE / АНУ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

“Холливудын алдрын гудам” - нд байрладаг гэдгээрээ нэр хүндтэй бөгөөд хамгийн хөл хөдөлгөөн ихтэй “TCL Chinese Theatre” нь 932 гаруй суудалтай юм. Барилгын ажлыг нь 1926 онд эхлүүлж 1927 онд “The King of Kings” киногоор нээлтээ хийж байсан энэ кино театр нь дэлхий дээрх хамгийн том “IMAX” кино театраар нэрлэгддэг. Кино театрын гаднах талбайн хэсэгт Холливудын 200 гаруй алдартны гар, хөлийн мөр болон гарын үсэг бий.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

ОРШУУЛГЫН ГАЗАР БАЙРЛАДАГ: CINESPIA / АНУ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

Жил бүрийн тавдугаар сараас есдүгээр сар хүртэлх Бямба, Ням гарагуудад Лос Анжелесын “The Hollywood Forever Cemetery” оршуулгын газарт улирлын чанартай нэгэн кино театр ажилладаг нь “Cinespia Cinema” юм. Оршуулгын газар байрладаг гэдэг утгаараа орон нутгийн ч тэр олон улсын ч тэр жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг энэ задгай театрын үзвэр нь шөнө оройн цагийн хуваарьтай байдаг. Зарим өдөр нь кино эхлэхийн өмнө болон дараа алдартай DJ нарын сетүүд тоглогдож, тааламжтай орчиныг бүрдүүлнэ.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138

ҮГГҮЙ КИНОНЫ ӨЛГИЙ БОЛСОН ТЕАТР: THE UNITED ARTISTS THEATRE / АНУ

Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр

Энэ театр бол кино үзэхээсээ илүү дэлхийн кино ертөнцийн түүхийг өгүүлэх хосгүй үнэт ертөнц юм. Лос Анжелесын 13 давхар 74 м өндөрт сүндэрлэсэн “The Ace Hotel” зочид буудалд байрладаг (кино) театрыг үггүй киноны мастерууд болох Мэри Пикфорд (1892 - 1979), Дуглас Фэрбенкс (1883 - 1939), Д. У. Гриффит (1875 - 1948) болон Чарли Чаплин (1889 - 1977) нар үүсгэн байгуулж байсан түүхтэй юм. Ингээд 2009 оноос шинэчлэн засварлаж өдгөө “The Ace Hotel” - ийн удирдлагын дагуу хувийн үзмэрийн танхим болсон.

Зургийн эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138
Эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=138
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн “өвөрмөц - 10” кино театр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/11/30
    КИНО ҮЗЭХ ГЭЖ АМАРЧИХ ЮМ БАЙНА ДОО

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох