МЭДЭЭ НЭМЭХ  

Шинэ жилийн үдэш Монгол анимейшн дэлгэцнээ гарна.

  • 328 уншсан
  • 1
  • 2014/11/29

Ид шид, итгэмээргүй явдал, зөгнөл, мөрөөдлөөр дүүрэн шинэ жилийн баярын орой зурагтынхаа өмнө суугаад та юу үзэх вэ?

Үзэж дассан өнөөх Америк киногоо бус Монгол залуусын оюун билэг, авъяас хөдөлмөрөөр бүтсэн Монгол хүүхэлдэйн киног үзэх боломжийг “Ондо” анимейшн студи, 4K1телевиз Танд олгож байна.

Уг хүүхэлдэйн кинонд хүний сайхан сэтгэл, хүүхдийн мөрөөдөл, залуусын хайр сэтгэл, шинэ оныг шинэ, өөдрөг бүхэнтэй угтах гэсэн хүмүүсийн чин хүсэл, амьдралын үнэт зүйлсийн тухай гэгээн түүхийг өгүүлэх бөгөөд “Ондо” студийн зураачид хүүхэлдэйн киноны уламжлалт аргаар бүтээж байгаа юм.

10 минут үргэлжлэх Монголын анхны шинэ жилийн анимейшны дууг дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/ зохиож, өөрөө дуулж байгаа бол жүжигчин Э. Чинзориг, СТА О. Долгор нар дуу оруулж, хамтран ажиллаж байна.

Мөн анимейшн бүтэх үйл явцыг харуулсан дөрвөн цуврал телевизийн нэвтрүүлгийг ирэх сарын 8-ны өдрөөс эхлэн 4K1 телевизээр гаргахаар төлөвлөжээ.

Шинэ жилийн адал явдлаар дүүрэн “Артурын шинэ жил”, “Туйлын хурдан галт тэрэг”, “Гринч зул сарыг хулгайлсан нь”, “Кэролийн зул сар” –тай хамт танай гэрт бэлэг болон очих шинэхэн хүүхэлдэйн киноны туузыг тайлах мөч тун удахгүй.

Эх сурвалж: http://www.3dkinonuud.info/index.php?newsid=147
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шинэ жилийн үдэш Монгол анимейшн дэлгэцнээ гарна.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/05
    Choi joogiin duu l bnasht, haana ymar anime o.O

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох