МЭДЭЭ НЭМЭХ  

20 настнуудын мэдвэл зохих 20 дүрэм

  • 7,695 уншсан
  • 6
  • 2014/01/21

1. Бусад хүмүүс чамайг” сэгсрэхийг” оролдоно. Дэлгүүрийн худалдагч, банкны теллерээс эхлээд цайны газрын үйлчлэгч хүртэл юм мэдэхгүйг чинь ашиглаж мөнгө салгах гэх тул өөрийгөө боловсруул, эрдэмд шамд. Баян, бие даасан, аз жаргалаар дүүрэн амьдрахын тулд сайн сур.


2. Харанхуй суралцаж болохгүй. Зарим сургуулийн сургалтын хөтөлбөр, систем нь хуучирсан, амжилт гаргах боломж муу байдаг тул өөрөө санаачлагыг гартаа ав. Ингэж байж л сайн сурч, бусдын хүндэтгэлийг олох болно.


3. Чадлын хирээр их юм унш.  Хурдан уншиж, их зүйл тогтоох технологийг эзэмш. Долоо  хоногт 1 ном заавал уншиж бай.


4. Олон хүнтэй харьцаж сур. Хүний сайн талыг олж харж, түүнийгээ түшиглэн харьцаж бай.


5. Хэт даруу байх хэрэггүй. Гаргасан шийдвэрт чинь нөлөөлж мэднэ.


6. Насаар ахмад хүмүүстэй аль болох их харьцаж бай. Үе тэнгийнхний чинь зөвлөгөө нэг их тус болохгүй. Ахмадууд чиний туулж амжаагүй байгаа бүхнийг үзээд өнгөрөөчихсөн тул тэднээс сайн асууж бай.


7. Чамд хэн нэгэн аль нэг талаар таалагдахгүй байвал чи өөрөө харьцаагаа шууд таслах хэрэгтэй.


8. Сайн сайхан явж байгаа хүмүүсийг олж нөхөрлө. Гэхдээ зүгээр л дунд нь явж байх биш, адилхан сайн, бүр илүү болохыг хичээ. Ашигтай, сонирхолтой зүйл хий, үнэнч шударга, тусархаг, нэр төртэй бай.


9. Хамгийн галзуу санааг хэрэгжүүлдэг цаг. Эс тэгвээс хожим чи хэт хашир, болгоомжтой болно.


10. Үрлэг зарлагаа нарийн тооцоол. Хэмнэлт гаргаснаар чи дээрх галзуу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нөөцтэй болно.


11. Материаллаг эд зүйлсээс арга туршлагыг дээгүүр тавьж бай. Шинэ тавилга авснаас хилийн чандад аялах нь зөв. Ингэснээр илүү таашаал авна.


12. Мөнгөөр гачигдаж байгаа бол түүнийгээ шийдэх арга ол. Интернет ашигла. Цалингаас цалингийн хооронд амьдардаг бол 14 хоногоор биш, 3 долоо хоногоор зарлагаа төлөвлө. Цаашид сар, 3 сар, 6 сар, жилээр төлөвлөж санхүүгээ зохицуулж сур. Эцсийн зорилго: 5 жилээр төсөв хийж амьдрах боломжийг өөртөө бүрдүүл


13. Сайн төсөл хийж сур. Энэ нь логик сэтгэхүй, ой тогтоолт, сэтгэлгээг хөгжүүлдэг.


14. Таргалж болохгүй. Одоохондоо чиний гормон үүнтэй тэмцэнэ. Хожим чадахгүй болно шүү.


15. Сайхан хоол хийж сур. Тэгвэл мөнгө хэмнэж, зөв хоолллож, цагийг үр дүнтэй өнгөрөөж байна гэсэн үг.Сайн унтаж амарч бай. Ажил чинь ихдээд унтаж амрах цаг чинь багасаад байх шиг байвал чи хэрэгцээнээс гарч байна гэсэн үг шүү.


16. Сайн унтаж амарч бай. Ажил чинь ихдээд унтаж амрах цаг чинь багасаад байх шиг байвал чи хэрэгцээнээс гарч байна гэсэн үг шүү


17. Хийх ажлаа бичдэг дэвтэртэй бол. Тэгээд үргэлж харж тооцоолж бай.


18. Өмнөө том зорилго тавь. Ямар ч боломжийг бүү алд.


19. Нэг л зүйлээр сайн мэргэш. Үүндээ 5 жилийг л зарцуул. Барьж тавиад байлгүй зүтгээд байх хэрэгтэй. Харин хожим мэргэжлээ өөрчилж болох юм. Гэхдээ яг ямар гэдгээ тодорхой мэдэж байж алхам хий.


20. Бусдыг хүмүүжүүлэх гэж бүү зүтгэ. Анхнаасаа зөв хүмүүсийг олж нөхөрлө.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
20 настнуудын мэдвэл зохих 20 дүрэм
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/29
    bayrla

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/30
    20 настнуудыг хошигруулах ч нээрээ амархан шүү

    2 2 Хариу бичих
  • Zochin 2014/03/30
    Баярлалаа.

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/01/25
    19 dex ni algaa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/25
    bayarlalaa,tun sain oilgoloo.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/21
    Сайхан угс бна. Их зов:)

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох