МЭДЭЭ НЭМЭХ  

Ертөнцийн мөхөлд бэлтгэсэн нь

  • 13,481 уншсан
  • 10
  • 2014/03/20

2012-12-21-нд майячуудын он тоолол дуусч, түүнтэй хамт ертөнцийн мөхөл ирнэ гэж дэлхий даяараа баахан шуугисан. Олонх нь итгээгүй боловч сэтгэл дотроо бага зэргийн айдастайгаар энэ өдрийг угтаж байсан сан. Итгэсэн хэсэг нь бүр хэрээс хэтэрч юу ярьж, юу хийж байлаа даа? Хожим сонсож байхад дэлхийн өнцөг булан бүрд л иймэрхүү явдал болж байж. Амьжиргаатай зарим нь сүйрэлд бэлдэж байр оромж хүртэл зэхсэн байжээ. Хамгийн дуулиантайгаас нь та бүхэнд танилцуулъя.

 

Газар дорх нуувч - бункер

Америкийн иргэн Рон Хаббард цөмийн болон химийн зэвсгийг тэсэн өнгөрөөх чадалтай 2 бункер хийж, нэгийг нь 74 550 мянган доллараар зарах гэж оролджээ.

Тэрээр Нью-Йорк болон Индиана мужид бункерүүдээ байрлуулсан байна.

Энд ор, плазма зурагт, гал тогоо, жорлон, камин зуух хүртэл бий.

Газар дорх нуувчийн давхар орнууд.

Модон шалтай, цилиндр хэлбэрт бункерийн урт нь 4,65 метр, диаметр нь 0,93 метр юм байна.

“ Ертөнцийн мөхөл “-ийн үеэр зохион бүтээгч өөрөө 3 хоног бункертээ бүгжээ. Юмыг яаж мэдэх вэ?


Нойн хөлөг онгоц

Хятад иргэн Лю цунами, үер болох тохиолдолд бэлтгэж өвөрмөгц загварын “ Нойн хөлөг “-ийг зохион бүтээсэн байна.

Голливудын “ 2012 “ киног үзсэний дараа түүнд ийм онгоц хийх санаа төрсөн гэнэ.

Аврах капсул нь ган каркастай бөгөөд их биеийг нь шилэн хөвөнгөөр хийжээ.

Ажлын явцаас:

Дотор нь хүчилтөрөгчтэй савнууд, хүнсний зүйл болон их хэмжээний ус хийсэн хайрцагнууд гэх мэт хамгийн чухал зүйлсийг байрлуулсан байна.

Зохион бүтээгчийн үзэж байгаагаар энэ хөлөг метр хэрийн давалгааг тэсвэрлэж, их хэмжээний даралтыг даах чадалтай гэнэ. 14 суудалтай боловч 30 хүнийг багтаах боломжтой ажээ.

Хөлөгт ямар ч нөхцөлд 4 сарын турш амьдарч болох аж. Энд ширээ сандал, ор байрлуулснаас гадна хананд нь сэтгэл сэргээм өнгөлөг цаас наасан байна.

Та нарт яахыг бүү мэд, надад л лав 50 000 долларын үнэ нь биш, “ Хятадад үйлдвэрлэв “ гэсэн бичиг нь сонин санагдаад байна. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ертөнцийн мөхөлд бэлтгэсэн нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/15
    хөөрхий сөнсөн хорвоо дээр ганцаараа үлдэж яах гэсэн юм болдоо

    4 0 Хариу бичих
  • bbc 2015/08/15
    Mongoliin oriflame Oyungereliig oruulahgui yasan yum,

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/02
    Тэр бөөрөнхий дотор орчоод бие засахад л хэцүүм байна даа.бүгдээрээ тойрч суугаад л голд нь нэг нь бие засах уу/

    3 0 Хариу бичих
  • hehe 2014/03/27
    Amidralaaraa temtsej baigaa humuus mundag baina shuu tegj l sergelendwel amidrana shuu dee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/23
    Одоо энийгээ яасан бол

    0 0 Хариу бичих
  • amaraa 2014/03/20
    zuragtaar yadag bna a delhii svirvel yu ch vldehgvi sh de

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/20
    Чакичаны кинондээр гарды шт хахахаха

    0 0 Хариу бичих
  • irgen 2014/03/20
    HAHA AMINDAA AIMAR HAIRTAI HUMUUS

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/20
    Энэ бөөрөнхий чинь ямар кинон дээр гардаг билээ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/20
    haha sanaatai garuud shuu

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох