МЭДЭЭ НЭМЭХ  

Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам

  • 5,923 уншсан
  • 5
  • 2014/12/01

Бурньёфын булангийн ёроолоор тавигдсан Пассаж дю Гуа нэрт зам нь Францын эх газрын хэсгийг Нуармутье аралтай холбож өгдөг ажээ. Хоногт 2 удаа далайн татлагын үеэр энэ зам хэдэн цагийн турш зорчин явахад нээлттэй болдог. Бусад үед усны түрлэг түүнийг бараг 4 метрийн гүнд “живүүлдэг” учир явж болдоггүй ажээ.

Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам

Далайн татлагын үеэр ил гарч арлыг эх газартай холбодог байгалийн гарц байгаа талаар анх 1701 онд олж мэдсэн байна. 1840 онд мориор болон сүйх тэргээр зорчиж болохуйц чулуун зам тавьжээ.

Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам

Одоо байгаа замын урт 4,5 км боловч маш аюултай замуудын нэгэнд тооцогддог байна.

Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам

Замын хоёр талаар босгосон түрлэг болох цагийн хуваарийг маш нарийн гаргасан анхааруулга байдаг ч, усны түвшин маш хурдан дээшилдэг тул жил бүр олон мянган хүн энд занганд ордог гэнэ.

Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам

Ийм хүмүүст зориулсан аврах цамхаг олон бий. Азгүй зорчигчид энд ус татрахыг хүлээж болох ч машинаа аврах ямар ч аргагүй болдог ажээ.

Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам

Ус татрах үеэр олон мянган жуулчид, нутгийн оршин суугчид энд ирж зугаалдаг. Бас элсэн дээр үлдсэн нялцгай биетний ангуучид болон дун, хясаа түүгчид ирнэ. 1986 оноос хойш энд “Фулис дю Гуа” гэх ер бусын уралдаан зохиогддог уламжлал тогтжээ. Хамгийн сүүлд 1999 онд “Тур де Франс” дугуйн уралдаан болсон билээ.

Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам
Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам
Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам

Парадокс… Цаг үргэлж шахам усан дотор байгаа мөртлөө энэ зам огт эвдэрдэггүй аж. Гэтэл манайхны зам...?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өдөрт 2 удаа усанд “живдэг” зам
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • unuruu 2014/12/21
    Viva.mn urgelj sonirholtei medee medeeltei baigadt bayraldag shuu. Ta nar SOLONGIIN talaar medee barimt oruulaarai

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/05
    Mongol hvnii zvrh setgel huuchin hewdee oroh hvrtel Mongold iim zam tawigdahgvi l bolow uu...

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/03
    Түгшүүртэй юм аа тэ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/03
    хаха манайхны замыг ээ ?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/03
    Тх манайхны зам

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох