МЭДЭЭ НЭМЭХ  

Жүжигчин Б.Амарсайхан улаан хивснээ алхахаар “ХОЛЛИВУД”-ыг зорилоо.

  • 336 уншсан
  • 0
  • 2014/12/01

МУСТА, жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “MARCO POLO” хэмээх олон ангит, түүхэн кинонд тоглох гол дүрийн жүжигчдийн нэгээр шалгаран, Аригбөхийн дүрийг бүтээж, Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчин болсон талаархи баярт мэдээ бидний сонорыг мялаасан цаг саяхан. Тэгвэл чадварлаг жүжигчин маань ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Нью Йоркийн алдарт 1998 Broadway-д орших “AMC Loews” театрт болох “MARCO POLO” киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцох урилга хүлээн авч, улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхахаар Холливудыг зорилоо.
Уг ёслолд жүжигчин Амараа болон “MARCO POLO” кинонд хамтран тоглосон Холливудын алдартай жүжигчид оролцох юм байна. Мөн Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиолыг бичсэн John Fusco, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж буй Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид оролцох аж. Нийт 90 сая ам долларын өртгөөр бүтсэн энэхүү түүхэн кино 2014 оны арванхоёрдугаар сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох юм.
Ийнхүү Монголын кино урлагийн 90-н жилийн түүхэнд анх удаа Монгол жүжигчин Холливудын кинонд гол дүр бүтээж, улаан хивсний ёслолд уригдсан бахархам үйл явдал нь Монгол хүн бүрийг огшоож байна. Тиймээ түүнийг Амараа гэдэг. Тэр бол Монгол түмний бахархал.

Эх сурвалж: http://www.3dkinonuud.tk/index.php?newsid=150
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жүжигчин Б.Амарсайхан улаан хивснээ алхахаар “ХОЛЛИВУД”-ыг зорилоо.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох