МЭДЭЭ НЭМЭХ  

НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?

  • 2,938 уншсан
  • 2
  • 2014/12/11

Харь гаригийнхан хүмүүстэй холбогдсон хэд хэдэн тохиолдол байдаг ч засгийн газар үүнийг 60 жилийн турш нуусан хэмээн саран дээр газардсан 6 дахь сансрын нисгэгч Edgar Mitchell хэлжээ. Apollo 14 сансрын хөлгийн сансрын нисгэгч Dr. Edgar Mitchell НАСА-д ажиллаж байх хугацаанд нь дэлхий дээр УФО-гийн олон удаагийн айлчлал ирж байсан ч тухай бүрд нь чандлан нууцалж байсан гэж хэлсэн байна. Өдгөө 77 настай Mitchell радиод өгсөн ярилцлагандаа харийнхантай холбогдохоор явсан НАСА-гийн ажилтнууд тэднийг бидэнтэй зэгсэн адилхан жижигхэн хүмүүс хэмээн мэдэгдсэнийг өгүүлжээ. Mitchell-ийн өгүүлснээр бидний тодорхойлдог харийнхны дүр төрхөөс нэг их ялгаагүй, жижигхэн биетэй, том нүд, толгойтой тэдгээр хүмүүсийн технологи биднийхтэй харьцуулбал хол өндөр хөгжсөнөөс гадна хэрвээ тэд дайсагнах санаатай бол тэд урьдаас сануулж, харин дараа нь бид ялагдал хүлээх болно гэнэ.
Dr. Mitchell 1971 онд саран дээр газардах үедээ Apollo 14-ын командлагч Alan Shepard-ын хамт саран дээр 9 цаг 17 минутын турш буюу хамгийн урт хугацаанд алхсан нэгэн юм. “Надад манай дэлхийд харийнхан зочилсон тухай баримт болон УФО үнэхээр байдаг гэдгийг хангалттай мэдэх аз тохиосон.” хэмээн Mitchell өгүүлжээ. Мөн “Сүүлийн 60 жилийн турш манай засгийн газар үүнийг болгоомжлон нууцалж байсан ч эцсийн эцэст энэ тухай өчүүхэн ч болов мэдэх аз тохиосон бидний зарим нь мэдээллийг алдаж байна. Би нийтэд хандан хэлсэн худал үгийн доор орших нууцыг мэдэж байгаа цэргийн болон тагнуулын төлөөлөгчидтэй ярилцаж байсан.

Тэд ч мөн адил харийнхан манайд зочилсон гэдгийг хэлдэг.” хэмээсэн байна.

НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?

Нисэх хүчний бүтэц дэх шинжлэх ухааны бакалавр, нисэх хүчин, сансар судлалын доктор профессор зэрэгтэй Dr. Mitchell 1947 онд Америкийн Росвелл хотын ойролцоо харь гаригийнхан үзэгдсэн гэдэг нь үнэн гэдгийг баталснаас гадна өөр бусад тохиолдлууд ч бий гэдгийг хэлжээ. Харин НАСА-гийн төлөөлөгчид энэхүү мэдэгдлийг нэн даруй няцаахаар оролдсон байна.

НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?
НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?
НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?
НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?
НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?
НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?
Эх сурвалж: www.xopom.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
НАСА үүнийг 60 жилийн турш нуусан. Тэд яагаад дуугүй байна вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/21
    Yamar sain hiigdsen photoshop zurguud ve?

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/04/30
      itgehq yuma gehed zgr duugui niitlel bichsen hunii hudulmuriig uneleech


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох