МЭДЭЭ НЭМЭХ  

Далай тэнгисийн хамгийн царай муутууд

  • 2,993 уншсан
  • 4
  • 2014/03/20

 Дэлхийн хамгийн ер бусын амьтад далай тэнгист амьдардгийг та мэдэх үү? Бидний хувьд бараг л харь гарагийн амьтад гэсэн үг. Зарим нь дэндүү царай муутайг яана!

 

Мэлхий загас

Атлантын, Энэтхэгийн , мөн Номхон далайн элсэрхэг ёроолд нүдээ хүртэл шургаад хэвтэж байдаг энэ загас хорт өргөстэй тул шумбагчид ихэд болгоомжилдог гэнэ.


Дусал загас

Энэ сайхан амьтныг Дусал загас гэдэг ба зөвхөн Австралид л тааралддаг байна. Далайн гүн ёроолд амьдардаг энэ загас үзэмж муутай төрснөөсөө болж Интернетийн санал асуулгаар  манай гарагийн хамгийн хачирхалтай амьтдын тоонд оржээ. Эгц өмнөөс нь харвал энэ загас “ үргэлж хөмсөг зангидан, туйлын зовж зүдэрсэн мэт царайтай “ гэнэ.


Судалт махчин буюу Атлантын чоно

Энэ загас гүний хүйтэн усанд амьдардаг. Атлантын чононы шүд маш хурднаар элэгдэн унаж, оронд нь шинэ шүд ургаж байдаг.


Целакант

Целакант бол эрт галавын үеэс манай үеийг хүрсэн амьд эрмэл загас юм. Тэрээр балар эртний үеийнхээсээ огт өөрчлөгдөөгүй ажээ.


Бахан загас

Энэ бол хөдөлгөөн багатай далайн ёроолын загас бөгөөд махлаг хавтгай толгой, хоёр хажуугаараа наалдсан сүүлтэй аж. Том, дарвагар ам нь олон тооны хурц шүдээр дүүрэн.


Европын тэнгисийн чөтгөр хэмээх махчин загас

Мөн л үзэмж муутай гадаад төрхнөөсөө болж ийм нэр авчээ. Биеийн урт нь 2 метр хүрэх боловч голдуу 1,5 метр тааралддаг, жин нь 20 кг илүү гарах удаа ч байдаг гэнэ.

 Энэ загас хагас ангайсан, дэгээ хэлбэрт хурц шүдээр дүүрэн том амтай, доод эрүү нь урагш түрэн гарсан байдаг гэнэ.


Могой загас - Мурен

Мурен нь голдуу загасаар хооллох боловч хавч хэлбэртэн, наймаалж руу довтлох нь ч бий. Голдуу отон нуугдаж байгаад сум шиг харван очиж олзоо шүүрэн барьдаг байна.


Бүү гайхаарай !... Зурхайч загас

Энэ загас толгойныхоо дээр, хоорондоо ойрхон байрласан нүдтэй бөгөөд тэр нь цаг ямагт тэнгэр ширтэн байх шиг санагддаг учир ийм нэр авчээ. Европын зурхайч загас загалмайныхаа ард хорт өргөстэй учир аюултайд тооцогдоно.


Сарьсан багваахай загас

Тэнгисийн чөтгөртэй нэгэн зүйлийн энэ загас халуун орны тэнгисийн ёроолд, 100 орчим метрийн гүнд амьдардаг. Ийм “ царайтай “ амьтныг эхээс нь өөр хайрлах амьтан байхгүй л болов уу... 


Хорт могой загас

Аймшигт шүд бүхий ангайсан амтай энэ загас ердөө 35 см орчим биетэй ч дэлхий даяар алдаршиж амжжээ. Олз аманд нь дөхөөд ирмэгц загас зуугаад авна. Заримдаа өөрөөсөө 3 дахин бүдүүн амьтныг ч  тас зууж чаддаг шүд нь ангуучлах гол зэвсэг болдог

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Далай тэнгисийн хамгийн царай муутууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2014/05/30
    Загалмай биш заламгай

    1 0 Хариу бичих
  • tseegii 2014/04/01
    hihihi azgui amitad we

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/21
    ene zagasnuudiin nudend humuus bidch gesen matarshig haragddag baih da.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/20
    jinhene mataruud bn daa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох