МЭДЭЭ НЭМЭХ  

АНУ-ын нууцлаг "51-р бүс"

  • 31,967 уншсан
  • 14
  • 2014/12/02

АНУ-ын хэдэн мянган төрийн албан хаагчид 51-р бүс байдаг талаар нууц алдахгүй гэж тангараг өргөдөг. Энд Америкийн Цэргийн нисэх хүчний онгоцнуудыг үйлдвэрлэж туршдаг ажээ. Үндэсний аюулгүй байдалтай холбогдуулан АНУ-ын засгийн газар удаан хугацааны турш “51-р бүс”-ийг үгүйсгэсээр байсан билээ. Үүнийг гадаад орчноос тэгтэл нууцалдгийн учир нь тэнд байлдааны онгоц үйлдвэрлэдгээс биш, харин энэ орчимд сүйрсэн харь гарагийн объект байдгаас улбаатай гэж олон судлаачид баталдаг.

Хэдийгээр америкчууд үгүйсгэсээр байсан ч, оросын тагнуулчид “51-р бүс”-ийг илрүүлж, дэлхий дахинд энэ хаалттай бүсийг харуулж орхисон билээ. 51-р бүс нь эхлээд тагнуулын U-2 онгоцыг үйлдвэрлэж турших бааз байсан нь үнэн бололтой. Яваандаа АНУ-ын засгийн газарт санаа тавих өөр асуудал гарч иржээ. Иймээс л харьцангуй бага хугацааны дотор “51-р бүс”-ийн талбай хэд дахин томорч, засгийн газрын хувьд “маш чухал нууц”-ын зэрэглэлд хамаарах онцгой объект  болон хувирчээ. Энэ бүсийн үйл ажиллагааг АНУ-ын Цэргийн нисэх хүчний жанжин штаб хариуцдаг. Харин олон нийт энэ газрыг “Үлгэрийн орон” гэж ёгтлон нэрлэх болжээ.

Энэ бүс рүү ойртохыг хатуу хориглодог. Төв хаалга руу очихын тулд хоорондоо 1,5 км зайтай байрласан хяналтын 3 цэгийг нэвтрэх ёстой. Ингэж нууцлахын учир юунд байдаг юм бол? Энэ талаар олон янзын баримт, материал, таамаглал, эрэгцүүлэл гарсан байдаг. Санаанд багтамгүй маневр хийж буй гайхалтай хачин хийцтэй нисдэг объектуудын гэрэл зураг, видео материалууд ч зөндөө. 2000-аад оны эхээр амьд болон үхсэн харь гарагийнхны зураг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр таржээ.

70-80-аад оныг үед энэ бүс рүү JP7 гэх мэт хорт шатахууныг байнга зөөвөрлөн авчирдаг байлаа. Ойролцоо орших траншейнуудад хуучин компьютер устгадаг байсан бөгөөд тэд бүрэн шатсан эсэхийг ажилчдаар сайтар шалгуулдаг байжээ. Ингэхдээ хамгаалалтын баг, хувцас хэрэгсэл өмсөж явахыг шаарддаг байсан гэнэ.

1988 онд Элен Фрост гэгч эмэгтэй АНУ-ын засгийн газрын эсрэг шүүхэд зарга мэдүүлжээ. Түүний нөхөр Роберт энэ бүсэд ажиллаж байгаад нас барсан байна. Задлан шинжилгээгээр талийгаач хорт бодисын нөлөөгөөр амь алдсан болох нь илэрчээ. Гэвч засгийн газар хорт бодис хэрэглээгүй гэж шүүгч шийдсэн учир 1996 онд заргыг хэрэгсэхгүй болгож хэргийг хаасан байна. 51-р бүсэд болж байгаа үйл ажиллагааг одоо ч гэсэн олон нийтээс маш нууцалсан хэвээр байгаа юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
АНУ-ын нууцлаг "51-р бүс"
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

14 Сэтгэгдэл


  • лоло 2015/10/06
    шал худлаа шдээ, бараг бид хэзээ ч хар гарагийхантай уулзахгуй байх

    0 1 Хариу бичих
  • Tuya Tuyakaa Dorjsuren 2015/04/05
    Гоё мэдээ байна

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/25
    За тэгээд л бүх юм АНУ. Юу юм наадуул чинь? Бурхны орон юм уу? Би тэнд байхаараа л нэг боллоо.

    2 3 Хариу бичих
    • Зочин 2015/01/26
      aa chi mundag yum baina aaaaa. orchlongiin deed ni yum baina

  • - 2014/12/07
    төрийн хэрэг гэдэг бол бид бүхний толгойноос давсан хэрэг байхаа мэдэх ч юм алга бурхан минь

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/04
    Neeh oligtoi unshchih ym alga lbnashd ufo.mn ged site deer zunduu ym bsan

    1 4 Хариу бичих
    • Зочин 2014/12/05
      ufo.mn-гийн эзэн бололтой хаха

  • Oyutan 2014/12/03
    Oyutnii 70 nemegdelte ogdog gazar baix ^^

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/03
    АНУ харь гарагийнханаас хамгаалах нуув ч нтр хийж байгаа эдр гэсэн мэдээлэл орцон байсан харь гаргийхан гэж байвал яаах бол бидэнрү довтох бол уу?

    0 0 Хариу бичих
    • bi 2014/12/03
      hariinhan. ene talaar olon bnarimt baidag ch gesen herwee baidag bol bid naraas iluu hogjiltei tehnologiin ondor tuwshind hursen baih ni gartsaagui shuu de. bid oor deeree bodson ch gesen oorsdoosoo uhaan dutuu sarmagchin metiin amitadiig yaaj baiga bilee ?? medeej turshina sudalna geh met duraaraa l zagnaj bn shd. er ni tegeed yaahiig hen medlee dee. ene minii l bodol

    • Зочин 2014/12/03
      үгү байлгү дэ тим хол байдаг бол тэднар маш ухаантай байж манай дэлхийд эрэншд.хүн ухаантай байх тусмаа хүнийг хайралж чаддаг болхоор харынхан ирж чадаж бвал ухаантай тиймдайн хүсэхгүй байх

  • hhhh 2014/12/03
    hvn deer yanz bvriin turshiltuud hiideg yum bgaa biz. end bgaa zurag hari garigiin hvn bish. turshilt hiij iim bolgoson hvn bh

    4 1 Хариу бичих
  • Alience 2014/12/03
    Ene Zuragnud n Hud Zuragnud bnshde

    1 0 Хариу бичих
  • ET 2014/12/03
    51-r bus bol hariihanii delhiid nevtreh visa avdag gazar gej uleegeedch yahav

    11 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох