МЭДЭЭ НЭМЭХ  

Мөнгөн усны нууц

  • 9,434 уншсан
  • 8
  • 2014/12/03

Мөнгөн ус бол ер бусын гайхалтай шинж чанарыг агуулсан сонирхолтой металлуудын нэг юм. Латинаар «argentum vivum» гэсэн нэрийг үгчлэн орчуулбал «амьд мөнгө» гэсэн утгатай болох нь бодит байдалтай дүйцэх ажээ. Мөнгөн ус нь уснаас хурдан “гүйдэг” мөртлөө маш хүнд элемент юм. Нэг хувин мөнгөн ус 130 орчим кг жинтэй болох гэнэ. Энэ металл байгальд ховор тохиолдоно. Галт уулын дэлбэрэлтээр үүссэн уулын чулуулагт мөнгөн ус тааралддаг. Алт, мөнгөний нэгэн адилаар мөнгөн усыг хүдрээс ялган авч болно.

Хүмүүс олон мянган жилийн өмнөөс мөнгөн усыг мэддэг болжээ. Анх түүнийг мөнгөн усны сульфид HgS-аас хялбархан гаргаж авдаг байлаа. Мөнгөн ус эргээд HgS сульфид болохдоо бас их амархан. Чухам энэ шинж чанарыг нь түшиглэн олон үеийн алхимичид мөнгөн усыг «философийн чулуу» бүтээх гол бодис болно хэмээн найдаж байсан юм. Тэд цэвэр мөнгөн усыг хатуу хэлбэрт оруулж чадвал цаашид алт болгон хувиргаж болно гэж үздэг байжээ.

Алхимичдээс гадна илбэчин шидтэнгүүд янз бүрийн шившлэг, зан үйлдээ мөнгөн усыг өргөнөөр  ашиглаж байлаа. Ялангуяа цусан улаан өнгөт мөнгөн усны сульфид шидэт чанартай хэмээн өндөр үнэлэгддэг байв. Түүнийг агаарт цацаж астраль биет буюу буг чөтгөрийг хөөн зайлуулдаг байсан гэнэ.

Ингэж мөнгөн ус цацсан газар төрөл бүрийн тоног төхөөрөмж эвдэрч, хүмүүсийн сэтгэхүйд хурц өөрчлөлт гардаг байсныг тэд анзаарч мэдсэн л байж таарна. Ялангуяа Эртний Египтийн тахилч лам нар мөнгөн усны увидасыг сайн мэддэг, элдэв ёслолын үеэр ашигладаг байв. Мөнгөн ус агуулсан жижиг савыг египетчүүд сахиус болгон зүүж явдаг байжээ. Хойлгоч лам нар энергийн хүчтэй урсгалыг жирийн мөнгөн ус дүүргэсэн шилэн бөгжний тусламжтайгаар удирддаг байсан гэдэг.

Манай үед ч гэсэн мөрийтэй тоглоомын хорхойтнууд, бооцоо тавигчид мөнгөн усаар дүүргэн битүүмжилсэн мускатны самрыг биедээ авч явдаг. Энэ нь аз авчирдаг гэнэ. Эмч домч нар ч мөнгөн усыг төрөл бүрийн өвчнийг анагаадаг хэмээн итгэж байв. Энэ бодис ихээхэн хортой болохыг нилээд хожуу илрүүлсэн байна. Түүнээс өмнө мөнгөн усыг эмчилгээ засал болон  гоо сайхны зориулалтаар хэрэглэх нь элбэг байжээ.

Алдарт жуулчин Марко Поло йогчууд (кугки)-ын тухай бичихдээ: “Тэд мөнгөн ус, хүхрийг хольж найруулсан шидэт умдааны ачаар ер бусын урт насалдаг. Кугкичүүд энэхүү урт наслуулагч эмийг багаасаа ууж эхэлдэг бөгөөд тэдний зарим нь 150-200 настай байсан” гэжээ.

Өөр нэг жуулчин, йог судлаач Франсуа Бернье Энэтхэгийн зарим йогч мөнгөн усны ундаа бэлтгэдэг нууц жортой байсан тухай бичсэн байна. Энэ ундаанаас өглөө бүр 2 дусал амсахад л бие организмын бүх систем өө сэвгүй ажиллаж, хүн бүтэн өдөржин ядарч цуцахыг мэдэрдэггүй гэнэ.

Бас нэг сонирхолтой зүйлийг Энэтхэгийн үлгэр туульсаас олж болно. Энд виман гэх нисдэг аппаратын тухай өгүүлжээ. Энэ аппаратыг хөдөлгөх түлш нь: зөгийн бал, будааны шүүс, сома (нэг төрлийн шар айраг), мөнгөн ус байсан гэнэ. Сайн бодож үзвэл виманууд будааны шүүсээр хөдөлдөг байсан нь юу л бол. Энэ нь өөр ямар нэгэн бодис, тухайлбал, үр тарианаас гаргаж авдаг спирт байсан байж магадгүй юм. Харин мөнгөн усыг өөр ямар ч бодистой андуурахын аргагүй  тодорхой нэрлэн заасан байгаа юм. Үүнээс гадна өөр бусад эх сурвалжид ч мөнгөн усыг машины хөдөлгүүрт ашиглаж байсан тухай бичсэн байдаг. 

Орчин үеийн технологи үүнийг эсэргүүцэж байгаа ч, эртний өндөр хөгжилт соёл иргэншлүүд мөнгөн усыг түлш болгон хувиргах нууцыг эзэмшсэн байж болох бус уу? Виманы дотор талд байдаг зүг бүр тийш олон хоолой салбарлаж гарсан, үл ойлгогдох “хайрцаг” буюу тогооны тухай нэг бус удаа дурдсан байдаг. Энд л нууцлаг “мөнгөн ус” байсан байж таарна. Энэ нь цөмийн түлш, эсвэл одоогийн атомын хөдөлгүүрт усны гүйцэтгэдэг үүргийг «шингэн мөнгө» орлож байсан байж магадгүй еэ. Хэзээ нэгэн цагт хүмүүс “амьд металл”-ын нууцыг тайлж, түүний тусламжтайгаар сансрын уудамд өндөр хурдтайгаар цойлон нисэх үе ирэх байхаа.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мөнгөн усны нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Komment 2015/11/10
    Энэ комментчид мулгуугаа мэдку бичих дуртай гэж!!!

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/21
    хм хортой бодис биедээ зүүдэг гэнэ үү тэнэгтэж өгчээ.

    0 1 Хариу бичих
  • Guest 2014/12/04
    Энэ ямар эх сурвалжаас мэдээ бичээд байна? Мөнгөн ус маш хортой гэдгийг мэдэхгүй юу? Ийм нийтлэл байж болохгүй.

    2 7 Хариу бичих
    • Зочин 2015/04/27
      aimaar nuhatstai avch uzej bnshdee hehe

    • Зочин 2015/01/16
      хахаха чи элэг

    • Зочин 2014/12/05
      Ийм тэнэг хүмүүс амьдралыг хөгжилтэй болгож байдаг

    • Зочин 2014/12/04
      энэ чинь түүх, судалгааны явц төөрөгдөл зэрэг түүхэн юм бичээд байгаа юм бишүү? Жаахан ойлгож унш л даа, андаа!

  • Mr-Holmes 2014/12/03
    Gaihaltai shuu...

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох