МЭДЭЭ НЭМЭХ  

Орон орны “мундагууд” –ын хөлөглөдөг онгоц

  • 3,268 уншсан
  • 0
  • 2014/03/23

Африкийн дарангуйлагчдаас эхлээд бусад орны төрийн тэргүүнүүд ямар онгоц хөлөглөн аялдгийг америкийн зураглаач Ник Глейсийн дараах зурагнуудаас харна уу. Гэхдээ зурагчин маань яг хэн нь аль онгоцоор нисдэгийг тодорхой дурдаагүй байна.

Глейсийн эдгээр зурагнууд саяхныг болтол олон нийтэд мэдэгдээгүй байжээ


Нилээд бэл хөрөнгөтэй хүмүүс л иймэрхүү зурагнуудыг сонирхдог байв


Ник Глейс хамгийн тансаг буюу хамгийн өндөр үнэтэй онгоцнуудын зургийг л авдаг байна


Ник зурагнуудаа “ Маш нууц “ гэж тодорхойлдог. Тэрээр Африкийн орнуудын болон Камерун, Хятадын төрийн тэргүүнүүдийн онгоцны зургийг авч чаджээ. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас чухам аль онгоц нь хэнийх болохыг нууцалж байгаа юм байна


Глейс тодорхой чиглэлийн уран бүтээлч биш бөгөөд түүний зурагнууд үзэсгэлэнд тавигддаггүйг хэлэх хэрэгтэй. Гэхдээ тэр гэрэл зургийн ертөнцөд нэр хүндтэй Ансель Адамсын шавь байжээ


Харин эдгээр зурагнууд Их Бтитанид болсон Гэрэл зургийн олон улсын үзэсгэлэнд  тавигдсан байна. Глейсийн үзэж буйгаар “ онгоцнуудын давтагдашгүй дизайн, ер бусын засал чимэглэл, нөлөө бүхий эзэмшигчид “ -ээс нь болж энэ зурагнуудыг сонгосон байх магадлалтай


Түүний цуглуулганд Голливудын одод, хаадын гэр бүлийнхэн болон зарим компаний хурлын танхим бүхий онгоцнуудын зураг ч байдаг гэнэ


Глейс онгоцноос гадна дээд зиндааныхны бусад сонирхлыг харуулсан зурагнуудыг ч авдаг аж.“ Миний үйлчлүүлэгчдийн олонх нь санхүүгийн шавхагдашгүй гэмээр боломжийнхоо ачаар ер бусын автомашины цуглуулга хийх гэх мэт хачин сонин юм шохоорхох нь их. Энэ бүгдийн зургийг авах нь бас миний үүрэг. “ 


Зургийн агуулга үзэсгэлэнд тавихад зарим талаар тохиромжгүй мэт


Фото үзэсгэлэнг зохион байгуулагчдын нэг Мартин Парр: “ Дэлхийн эдийн засгийн дэвшил, мөн орчин үеийн гэрэл зургийн өнгө чанар, хурдыг харуулах зорилгоор эдгээр зурагнуудыг сонгосон. “ гэж мэдэгджээ


« Даян дэлхийг тойрон аялахдаа би Япон, Африк, Ази, Латин Америк, бас Европ болон Хойд Америкийн тухай зурагнуудыг үргэлж эрж хайж явдаг.» гэж Парр өгүүлсэн байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орон орны “мундагууд” –ын хөлөглөдөг онгоц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох