МЭДЭЭ НЭМЭХ  

Шотландчууд яагаад банзал өмсөх болсон бэ?

  • 18,698 уншсан
  • 6
  • 2014/12/03

Шотландын үндэсний уламжлалт хувцсыг шоолон инээдэг улс орон олон. Гэхдээ энэ нь яг ч банзал биш, бүсэлхийгээ ороогоод бүсээр тогтоодог даавуу юм байна. Шотландчууд үүнийгээ килт гэж нэрлэдэг.

Дээр үед Шотландын овог болгон өөрийн өвөрмөгц өнгө, хээтэй килт өмсдөг байв. Хүнийг хараад л тэдний удам угсааны гэж ялгаж болохуйц байлаа. Одоо овог аймгаар ялгарахаа больсон ч, банзал өмсөх нь хэвээр байна. Харин дөрвөлжин хээ хадгалагдан үлджээ.

Том, бага гэсэн 2 янзын килт байдаг. Бага нь дээр дурдсан банзал юм. Харин том килт гэдэг нь толгойноосоо хөлөө хүртэл биеэ ороочихож болохоор урт, том даавуу аж. Сонирхолтой нь, килтийг одоо ч дотуур хувцасгүйгээр өмсдөг гэнэ. Эрт урьдын цагт дотоож гэж байгаагүй шүү дээ! Уламжлал аа гэж...Гудамжинд салхи хөдлөхөд жинхэнэ шотланд эрс “байдалд орох” нь цөөнгүй. Жирийн нэгэн бол ч дүүрч гэхсэн. Гэтэл цэргийн парад, албан ёсны үйл ажиллагаан дээр “нүцгэн бөгс гялалзах”, “унжсан боов” ил гарахаас сэргийлж хар дотоож өмсгөх болжээ.

Яагаад шотландчууд ийм хувцас өмсдөг болсон юм бол? Хариулт нь энгийн. Энэ орон ер бусын байгаль, цаг агаартай: үргэлж бороо орж хүйтэн, нойтон байдаг, хад чулуу ч ихтэй. Ийм орчинд яаж ч өмдтэй явах вэ дээ? Килт өмсөхөд биед маш эвтэйхэн, норж биенд наалдахгүй, асга хадаар ямаа шиг авирч болно. Даарвал хөнжил болгон нөмөрчихнө. 

Банзлыг эхлээд уулархаг мужийнхан өмсөж байснаа сүүлдээ Шотланд даяар тархжээ. 19-р зуунд тайж язгууртнууд ч өмсөх болсон байна. Үүнээс хойш дөрвөлжин хээт банзал өмссөн сүрлэг эрийг хараад шоолж, инээж болохгүй нь байна шүү!  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шотландчууд яагаад банзал өмсөх болсон бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Guest 2015/12/21
    Sonin hachin zuils seven gelhiigeer neg yumdaa

    0 0 Хариу бичих
  • WAVY 2015/01/05
    Хаха, тэр хатан хааны дэргэдэх унжаастай боов. Чоглог байна дөө.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/01
    Гэтэл Монголчууд дээл гээд хувцас зохоиоцон байдаг адилхан л дэрэвгэр, хэн нь ухаантай байнадаа

    7 2 Хариу бичих
  • Зочин 2014/12/23
    Ter Elizabethagiin hajuud suuj bgaa tsergiin nuguuduh n haragdaad bhin haha

    3 0 Хариу бичих
  • wonder 2014/12/09
    bj bolox yum.alivaa zuil bolgon uchirtai gj bgaashd

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/05
    hha unjsan boov geshaas

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох