МЭДЭЭ НЭМЭХ  

Ангараг гараг руу нэг талын аялал хийх оршин суугчыг хайж байна

  • 2,229 уншсан
  • 7
  • 2014/03/23

Mars One хотхон

Ангараг гарагийг колончлох төслийн тухай мэдээлэл би та бүхэнд өмнө нь хүргэж байсан билээ. Ангараг гараг оршин сууж тэндээ та "үүрд" үлдэж чадах уу? Mars one төслийн багийнхан 2023 онд Ангараг гарагийг зорин тэндээ үүрд оршин суух сансарын нисэгчийг дэлхий даяар хайж эхэлсэн байна. Мэдээж аялал эх дэлхийдээ буцаж ирэх тийзгүй байх нь ойлгомжтой. Нэр дэвшигчдын өргөдөлийг энэ оны 8 сарын 31-ны өдөр хүртэл хүлээн авах юм. Эхний ээлжийн аялал 2023 онд төлөвлөгдсөн бөгөөд хоёр эмэгтэй, 2 эрэгтэй сансарын нисэгч байх ёстой гэнэ. Тэдний араас хоёр жил тутамд дараагийн багийг явуулж байх юм. 
 
Mars One газардагч
 
Ашгийн бус байгууллага 2014 онд эцсийн шалгаруулалтын тухай телевизийн шоу хөтөлбөр хийх төлөвлөгөөтэй байгаа боловч эхлээд нэр дэвшигчдэд үнэлгээ өгөх аж. Сансарын нисэгчийг сонгон шалгаруулах хөтөлбөрийн ерөнхий эмч Норберт Крафт хэлэхдээ нэр дэвшигчид нь хатуужилтай, дасан зохицох чадвартай, бүтээлч, сониуч гэх мэт зан чанаруудтай байх ёстой гэнэ. 
Mars One орон сууцны дотоод байдал
Нэр дэвшигчдээс ойролцоогоор 38 долларын бүртгэлийн хураамж авах ба 30-70 секундын дүрс бичлэг ирүүлсэн байх ёстой гэнэ. Дүрс бичлэгт та яагаад Ангараг гараг руу аялах болсон шалтгаанаа тоочиход болох юм. Хэрэвээ Mars One төслийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хэн нэгэн та байх бол дараа жилээс эхлэн 7 жилийн хугацаатай цалинтай төслийн ажилтан болох юм. Нэг жилийн есөн сарыг нь механик инженерийн , биологийн ухааны , бага эмчийн мэргэжил тус тус эзэмшихэд үлдсэн гурван сарыг Mars One орон сууцанд эх дэлхийгээс таслагдсан байдалтай өнгөрүүлэх аж. Мэдээж аялал өндөрлөж та шинэ "эх дэлхийдээ" очсоны дараагаар бидэнд "нүүр өгдөггүй" Ангараг гарагийн тухай судалгаа шинжилгээ хийж үр дүнг нь тайлагнаж байх үүрэгтэй аж. 
Mars аж ахуй
Ангараг гарагийн эхний дөрвөн "оршин суугчдыг" илгээхэд нийтдээ зургаан тэрбум доллар зарцуулах бөгөөд тэдний реалити шоу хүртэл телевизээр нэвтрүүлэхээр төлөвлөгдсөн байна. Төслийн багийнхан SpaceX сансарын хөлөг ашиглан оршин суугчдыг тээвэрлэх, тэдний хэрэгцээд төхөөрөмжүүдийг зөөвөрлөх аж. Та хүсвэл Ангараг гарагийн "оршин суугч" болох боломжтой. Юмыг яаж мэдэх вэ!!! Mars One Astronaut Application Program click here
Эх сурвалж: http://www.ulemj.com/2013/04/blog-post_23.html
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ангараг гараг руу нэг талын аялал хийх оршин суугчыг хайж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2014/05/08
    hamt yawah 2 hvvhen n tegeed heriin gaigvi ym bol yawsanch yahuu ha ha ha

    0 0 Хариу бичих
  • bagii 2014/05/08
    Hezee negen tsagt irjil taaraa ter uyed l delhiid neree munhuluh bhdaa. uzeed aldahad zugeer l bh . mongoloos ydaj 1 soniych aztai hun ywahgui yum bhdaa

    1 0 Хариу бичих
  • mmm 2014/04/11
    даанч сансрын нисгэгчдийг бүртгэнэ гэж байгаа биз дээ. :P

    2 0 Хариу бичих
  • Khongorzul 2014/04/02
    Sonirholtoi yumaa :0 zuragtaar garhiin bol uznee :)) goy medeelel oruulsand bayrlalaa

    3 0 Хариу бичих
  • Devil 2014/03/25
    yostoi goyo shuud yawnaa yadaj uur garig vzchiildaa hari garigiinhantai uulzah ch yum bilvv

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/23
    BI LAV YAVAHGUI

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/23
    Ирэхгүй байж чадах уу

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох