МЭДЭЭ НЭМЭХ  

Ирээдүйн тухай дүр зураг

  • 8,893 уншсан
  • 13
  • 2014/03/24

1900-аад оны үеийнхэн ирээдүйн амьдралыг хэрхэн төсөөлж байсан бол ?

Тэгвэл энэ талаар өгүүлсэн бүхэл бүтэн зургийн цуглуулга байдаг юм байна. Бид хамгийн үзүүштэй заримыг нь нийтэллээ. Өнгөрсөн зууны хүмүүс хичнээн гэнэн мөрөөдөлд умбаж байсныг та бүхэн одоо харна уу.

Ирээдүйн эдлэнгийн ердийн нэг үдшийн тухай зурагнаас эхэлье.

Хальт харвал гойд сонин юмгүй, хүмүүсийн өмссөн хувцас хунар, өрөөний засал нь нь хүртэл хуучнаараа байгаа биз? Дэндүү гэнэн төсөөлөл юм уу даа. Одоо зуух руу анхаарлаа хандуулаарай. Өрөөг радио идэвхт бодис “ Радий “ –гаар халааж байна. Зургийн нэр нь “ Радийн дэргэдэх намуун үдэш “.  1900 онд ураныг задалж цэвэр радийг гарган авснаар энэ сэдэв моодонд оржээ. Ингээд л найзууд гоц радио идэвхт бодисын хажууд цагийг зугаатай өнгөрүүлж, үхлийн цацрагийг биедээ шингээж байгаа нь энэ.

Харин энэ бол гайхамшигт “ Сургалтын машин “. Өнгөрсөн зуунд хүүхдүүд багшаар заалгахгүй, харин автомат сурах бичгэнд холбогдсон толгойд угладаг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар бүх мэдлэгийг эзэмшиж болно хэмээн итгэж байжээ.

Нисдэг аппаратууд нь хэзээнээс л олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ бол өнөө үед бид нисэж байх ёстой нийтийн тээврийн хэрэгсэл.

Агаараар нисдэг тээврийн хэрэгсэл байгаа юм чинь далавчит цагдаа нар байлгүй яахав.

Францад агаарын хөлөг-аэроплануудын түгжрэл үүсээд байна.

Түргэн хоолны газрууд голдуу дээвэр дээгүүр байрлаж бид нисэх зуураа л амжуулах юм байна.

Ганцаарчилсан нислэгийн иймэрхүү далавч хүн төрөлхтөнд “ хязгааргүй “  боломжийг олгох аж. Жишээ нь зурган дээрх гал сөнөөгчид шиг...

Францад болдог цэцэгсийн баяр ирээдүйн тухай мөрөөдөлд ингэж буужээ.

 Гэхдээ үнэн зөв таамнал гаргасан тохиолдол байгааг хэлэх хэрэгтэй. Энэ төхөөрөмж бол орчин цагийн нисдэг тэрэг яг байгаа биз?

Эсвэл усан дээр буух чадвартай / харин хөөрөхдөө яах бол?/ аврагч онгоц.

100 жилийн өмнөх хүмүүс олон амьтдыг устан алга болно гэж тооцоолж байжээ. Жишээ нь, ховордсон амьтан болох морийг зөвхөн циркэд л харж болох гэх мэт.

Энэ пянз тоглуулагч шиг зүйл бол дуут шуудан юм байна.

Бас видео холбоог ч урьдчилан харж чаджээ.

Сонин хэвлэлийг радиогоор уншдаг болж, хүмүүс юм уншихаа бүр болино гэсэн яриа газар авсан байлаа.

Хөдөлмөрийг хөнгөвчилж автоматжуулах талаар маш олон санаа байсны нэг нь. Жирийн үсчний салон иймэрхүү байдалтай байхаар төсөөлөгджээ.

100 жилийн өмнө эрчүүдийн хувьд сахал бол маш чухал зүйл байв. Тэгэхээр түүнийг мөрөөдөлдөө орхигдуулж яаж болох билээ! Автомат сахал засдаг газар.

Харин энэ бол одоогийн өргөгч крантай адил барилгын нэг технологи.

Өнгөрсөн зууны франц бүсгүйчүүдэд загварын сэдэв чухал зүйл байлаа. Хатагтай нар иймэрхүү газар гоо сайхандаа анхаарал тавина гэж төсөөлжээ.

Энэ бол 2000 оны ганган хатагтай нарыг төсөөлсөн зураг. Ер нь нилээд дөхөж очсон байгаа биз? Тэр үед өвдөг тохойгоо ил гаргаж хувцаслахыг маш эсэргүүцэж, ичгүүр сонжуургүйн дээд гэж үздэг байв. / өнөө үеийн богино шорт, хүйс гарсан майкийг харвал тэд яах байсан бол? /

Зөгнөлд автомашины үйлдвэрлэл бас биелэлээ олжээ. Ирээдүйд цэрэг дайны зориулалттай машин механизмыг их хэмжээгээр үйлдвэрлэж, дайн тулаан ерөнхийдөө цэргийн техникийн хүчээр л явагдах байх гэж төсөөлж байв. Бараг л оносон байгаа биз?  

Ирээдүйн сум үл нэвтрүүлэх хамгаалалттай эргүүлийн машинууд.

Цахилгаанаар ажилладаг галт тэрэг. Тавцан дээр хятад хүн байгааг хараарай. Хятадууд ирээдүйд ер хувирч хөгжихгүй нь бололтой.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ирээдүйн тухай дүр зураг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/09
    hyataduud er huvirch hogjihgui n bololtoi gedeg n l ;)

    0 0 Хариу бичих
  • Chi-100-jiliin-daraahiig- 2015/03/24
    orchuulag bur taalagddag sda. ene orchuulagch 100 jil bitgii hel 30 jiliin daraahiig tusuulj chadahguim baij yamar llriin orchuuldiim be

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/03/24
    ern oirtuulsan ym bish vv shisheen ter bagshgui surgalt baij l bgaa shdee internet zain surgalt

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/04
    хужаа огт хөгжихгүй дээшлэхгүй kkk гоё

    5 2 Хариу бичих
  • Зочин 2014/03/26

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/26
    өыбй

    2 1 Хариу бичих
  • өбыйөыбйөбый 2014/03/26
    өыбйөыб

    3 0 Хариу бичих
  • Wow you did it 2014/03/25
    Wow you did it

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/24
    1900 ч хол байна аа 1990 ээд оны мань мэт л 2000 он гархаар ийм болно гэж бодож байлаа

    7 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох