МЭДЭЭ НЭМЭХ  

12-р сарын 5: "Мария Целеста" нэрт хий үзэгдэл-хөлөг олдсон өдөр

  • 9,334 уншсан
  • 1
  • 2014/12/05

1872-12-05-нд Азорын арлуудын ойролцоо Атлантын далайд тавцан дээрээ нэг ч хүнгүй боловч огт эвдрээгүй бүрэн бүтнээрээ хөлөг онгоц олджээ. Энэ нь 11-р сарын 7-нд Нью-Йоркаас Италийн Генуя боомтыг зорин гарсан "Мария Целеста" хэмээх хөлөг болохыг таньсан байна. Хөлөг дээр ахмад Бенжамин Бриггс, түүний эхнэр, тэдний 2 настай охин, 8 хүнтэй баг, 1700 баррель спирт байжээ.

12-р сарын 5-нд ахмад Морхауз энэ хөлгийн тавцан дээр гарч үзэхэд нэг ч хүн амьтангүй, далбаа нь бага зэрэг урагдсан, ачааны хэсэгт 1 метр орчим түвшинтэй ус орсон байжээ. Харин аврах завь болон хэмжигч багажнууд үгүй болсон байлаа. Гэвч хөлөг ямар ч гэмтэлгүй байснаас гадна ачаа, хоол хүнс, усны нөөц огт хөндөгдөөгүй хэвээр байв.

Ахмад Бриггс, түүний гэр бүл, багийн гишүүд олдоогүй бөгөөд тэд ямар шалтгаанаар хөлгийг орхисон нь одоо хүртэл тайлагдаагүй үлдсэн билээ.

Английн зохиолч Артур Конан Дойль "Мария Целеста" хөлгийн түүхээс сэдэвлэн "Хебекук Жефсоны мэдэгдэл" өгүүллэгээ бичжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
12-р сарын 5: "Мария Целеста" нэрт хий үзэгдэл-хөлөг олдсон өдөр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/12/07
    Хорвоо ертөнц гэж сонин зүйлээр дүүрэн байх юм даа

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох