МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадад овог цөөдөх асуудал үүсээд байна

  • 3,696 уншсан
  • 3
  • 2014/12/05

Хятадад ижил овогтон хэт олширсноос төрөл бүрийн будлиан гарах болсон тул эрх баригчид овог нэрийг олшруулах арга хэмжээ авахад хүрчээ. Одоогийн байдлаар Хятадын 1,3 тэрбум хүн амын бараг 85% нь ердөө л 100 янзын овогтой байгаа аж. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээнээс үзвэл хамгийн түгээмэл Ван овогтой хүн 93 сая байдаг гэнэ.

“Одоо тус яамнаас  хүүхдийг давхар овогтой болгох даалгаврыг эцэг эхэд нь өгөөд байна” гэж The China Daily мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, шинэ хуулиар хүүхэд эцэг эхийнхээ хоёулангийнх нь овгийг авах юм байна. Ингэснээр ижил овогтон хэт олширсноос үүдэн гарах будлианаас зайлсхийж болно гэж үзэж байгаа гэнэ. Энэ арга хэмжээний ачаар Хятадад 1,28 сая шинэ овог бий болох бололтой. Дээрх яамнаас орон даяар цагдаагийн хэсгүүдэд өгсөн зааварчилгаанд: Чжу ба Чжоу овогтой эцэг эхчүүд хүүхдээ овоглохдоо Чжу, Чжоу, Чжучжоу, Чжоучжу гэсэн 4 хувилбарын аль нэгийг сонгож өгөх боломжтойг заажээ.

18 нас хүрсэн хүмүүс овгоо нэг удаа сольж болох юм байна. Түүнчлэн хятад хүний нэр 6 ханзнаас хэтрэхгүй байхыг үүрэгджээ. Өнөө үед Хятадад 93 сая Ван овогтноос гадна Ли овогтон 92 сая, Чжан овогтон 87 сая байдаг гэнэ. Мөн 1 сая гаруй хятадууд Ван Тао гэсэн түгээмэл нэртэй байжээ. Хятадад нийтдээ 1601 овог тоологдсон байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадад овог цөөдөх асуудал үүсээд байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • hahaha 2015/03/20
    чамайг хэн гэдэг вэ? намайг Нэг тэрбумхоёрзуундалантавансаязургаанзуунхориндолоонмянгагурванзуунарвандолоо гэдэг :p

    2 0 Хариу бичих
  • zochin 2014/12/13
    hogchin muusain hujaa nar ern 1.2.3.4.5.6.7.8 geed terbum hurtel yavsanch yadiin hahhah '

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/13
    tegsenees zuer 1 2 3 4 5 geed nerlechihvel amar yum bsihuu :P

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох