МЭДЭЭ НЭМЭХ  

12-р сарын 5: Энэ өдөр Лондон хотод “Их тортог” эхэлжээ

  • 5,426 уншсан
  • 3
  • 2014/12/05

1952-12-05-нд Их Британы нийслэлд “Лондонгийн их тортог” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн экологийн асар том гамшиг эхэлжээ.

12-р сарын эхээр Лондонг хүйтэн манан бүрхэж, хотынхон гэр орноо дулаацуулахын тулд их хэмжээгээр нүүрс түлж эхэлсэн байна. Нүүрсний утаа, үйлдвэрийн хаягдал, манангаас бүрдсэн өтгөн хар утаа хотыг 5 өдөр бүрхэн харанхуйлсан гэдэг. Утаа тортог үзэгдэх орчинг хязгаарлаад зогсохгүй, байшин барилгын дотор хүртэл нэвтэрч байжээ.

Энэхүү хорт тортгийн улмаас 12 000 хүн нас барсны ихэнх нь өндөр настан болон амьсгалын замын өвчтэй хүмүүс байв.

Энэ гамшиг нь хүрээлэн байгаа орчны бохирдолд хүмүүсийн анхаарлыг хандуулсан бараг анхны үйл явдал болж, 1956 онд Цэвэр агаарын тухай хууль батлахад хүргэжээ.

Уг хууль нь байгаль орчныг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
12-р сарын 5: Энэ өдөр Лондон хотод “Их тортог” эхэлжээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/16
    сонсож байсанаар, ил гал түлэх гэх мэт асуудал дээр тэр дор нь маш өндөр торгууль авдаг байсан гэсэн

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/06
    Тэр цэвэр агаарын хууль нь ямар хууль байсан юм бол

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/05
    Яаж багасгамаар юм бэ дээ. Монголчуудын хувьд ёстой толгойны өвчин болж байна шүү

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох