МЭДЭЭ НЭМЭХ  

Нэг сая алтан бурхантай Wat Dhammakaya хийд

  • 1,712 уншсан
  • 5
  • 2014/03/25

Таиландад 40 000 гаруй сүм хийд байдаг ч буддын шашны Wat Phra Dhammakaya-тай эн зэрэгцэх нь цөөн. Энэ хийд юуны өмнө нүсэр том хэмжээгээрээ гайхагддаг бөгөөд хүмүүс түүнийг аварга сансрын хөлөгтэй зүйрлэх нь ч бий. Хийдийн бөмбөгөр орой дээр Будда бурханы 300 000 ширхэг алтан баримал байх ба дотор нь дахиад 700 000 ширхэг байдаг гэнэ.

Энэ хийд нь буддын шашны Dhammakaya Movement хэмээх харьцангуй шинэ, хурдтай хөгжиж байгаа боловч нилээд харгис урсгалд хамаарагдах аж. Бангкок хотын дээгүүр нисч байх үед ер бусын хэлбэр хийцтэй энэ цогцолбор хүн бүхний харааг татна.

Ялангуяа асар том талбайг эзэлсэн алтан баримлууд нь жинхэнэ сүр хүчийг илтгэх аж.

Хийдийн цогцолбор 3 км орчим үргэлжлэх бөгөөд дээрээс нь харвал үнэхээр харь гарагийн базыг санагдуулах ажээ.

Бангкок хотоос  шугамын автобус, хямд такси гээд л дурын унаагаар очих боломжтой энэ “ нисдэг таваг “ жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

“ Нисдэг таваг “-ны гадаргуу тэр чигээрээ хэдэн зуун мянган алтан Буддагаар битүү хучигдсан байна.

Баримлуудыг цэвэр алтаар хийсэн гэдэг.

Зарим байгууламжийг барьж дуусаагүй байгаа бөгөөд эцсийн зорилго нь энд сая сая хүмүүсийг цуглуулах л бололтой.

Барилга байгууламж бүрийн хоорондын зай маш зохистой төлөвлөгдсөн бөгөөд зарим нь 1-2 км-ийн алсад баригдсан ч байдаг.

Эдгээр шувууд манай гарагийг л аварч буй бололтой.

Зузаан шилний цаана бүх зүйлийн эхлэл “ Ариун өндөг “ байна.

Хийдийг үндэслэгчдийн нэг.

Лам нар нь хэсэг хэсгээрээ суугаад номлол сонсоно. Намуухан хөгжим ховсдох мэт эгшиглэж, үл үзэгдэгч хоолой тай хэлээр сургааль айлдах бөлгөө. Мянга мянган тайчууд өргөл хандив барьж байгааг хэдэн зуун телевизийн дэлгэцээр харуулж байдаг.

Хийдийн дотор гаднагүй эгэл ертөнцийнх гэж санагдмааргүй уур амьсгал ноёрхоно.

Энэ сүмийг маш хүчирхэг нэгэн байгууллага удирдаж байдаг бөгөөд зарим ёслолын үеэр сая орчим хүн цугларч бүгд нэгэн хэмээр бясалгал хийдэг гэнэ. Энэ нь харууштай, үнэхээр сүрлэг үзэгдэл болдог аж. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нэг сая алтан бурхантай Wat Dhammakaya хийд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Mgl 2014/03/27
    Энэ сүмийг маш хүчирхэг нэгэн байгууллага удирдаж байдаг бөгөөд ymr organization yum bol?

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/26

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/26
    Ene ursgal neeg ih hargis bish shdee. bi ochij bas amidarch bsn. Zugeer l sahilaa sahiad l bj bhad yamar ch asuudal baidaggui.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/26
    Manai nuguu tumen hishigten hurdan garaasai

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/25
    дажгүй л юм

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох