МЭДЭЭ НЭМЭХ  

Ээжийн хэлсэн инээдтэй сургаалиуд

  • 49,249 уншсан
  • 44
  • 2014/12/06

Энэ бол уйлах, инээхийн завсраар үргэлж талархан санаж байх үгнүүд. Ийм сургаалийг ээжээс өөр хэн ч хэлэх вэ дээ? Ээжтэйгээ цуг уншаад инээгээрэй, ээжийнхээ “хөөрхөн явдлыг” нэмээрэй!

Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан:

  • «Та хоёр бие биенээ алмаар байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна»


Ээж намайг бурханд мөргүүлж сургасан:

  • «Энэ муухай толбо арилаасай л гэж залбир!»


Бас логиктой сэтгэхийг заасан:

  •  «Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!»



Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан:

  • «Одоохон орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!»


Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан:

  •  «Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!»


Боломжгүй зүйлийг хийлгэж сургасан:

  •  «Наад амаа хамхиад хоолоо ид!»



Ээж маань надад тэсвэр, тэвчээр суулгасан:

  •  «Идэж дуусахаас нааш ширээний араас босохгүй шүү!»


Ирээдүйг эрэлхэгээр угтахад сургасан:

  • «За гайгүй ээ, гэртээ очиж байгаад чамайг даа...»


Өөрийгөө анагаах шидийг заасан:

  • «Сөлөр хараад байвал тэр чигтээ тогтчихдог юм»



Маш уян хатан байхад сургасан:

  • «Хар, наад шилэн хүзүү чинь хав халтар байна!»


Зайнаас мэдрэх увидаст сургасан:

  • «Зузаан цамцаа өмс, даарч байгааг чинь би мэдэж байна!»


Өндөр болгох эрдмийг заасан:

  • «Ногоо идэхгүй бол өсдөггүй юм»



Надад генетикийн үндсийг заасан:

  • «Аавынхаа аль мууг дуурайх юм даа!»


Биеэ зөв авч явахыг заасан:

  • «Эцэг шигээ аашлахаа боль!»


Байж болшгүй юманд итгэхийг сургасан:

  •  «Би чамайг нэвт шувт харж байна шүү»



Бүх юмыг эерэгээр харахыг заасан:

  • «Гэр гэж нохойн хороо!»


Цэцэн ухааны эх үүсвэрийг мэдрүүлсэн:

  • «Зүгээр л миний хэлснийг дага, дараа нь хараарай!»


Аливааг бодитоор хүлээн авахад сургасан:

  •  «Юмыг битгий хэтрүүлж бай гэж би чамд мянган удаа хэлсэн дээ!»


Бусдад атаархахгүй байхыг заасан:

  • «Чи бол сайн аав ээжийн хажууд жаргаж байгаа хүн, ингэж чадахгүй байгаа хүүхдүүд дэлхий дээр хэдэн саяараа бий!»

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ээжийн хэлсэн инээдтэй сургаалиуд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

44 Сэтгэгдэл


  • зочин 2016/03/02
    ээж минь хааяа уймраал нэг хүүхдээ дуудах гэж байгаад бүх хүүхдүүдээ дууддаг байж билээ. давс аваад өгөөч гэж хэлж чадахгүй гараараа заагаад таг болчихно тэрэнд нь бид инээлдээл гарт тааралдсан болгоноо шүүрч авч үзүүлнэ тэгхээр ээж чинь бишээ гээл нэрийг нь олку дахиал заана. ингэж тэгэж байгаад сая нэг зөв зүйлийг нь олж өгнө дөө. одоо ээжийнхээ насан дээр ирээд тэр бгдийг ойлгож байнаа. ээж минь биднийг гэсэн сэтгэлдээ хөтлөгдөөд өдий зэрэгтэй хүн болгосон хүүхдүүд биднийхээ амьд бурхан. ээждээ хайртай шүү

    1 0 Хариу бичих
  • Gerel 2016/02/28
    Eej mini ailiin hvvhdiig ih magtana Bi dotroo ternees dutahgvi de gj eej dee tusalsaar ym bolgoniig hiij sursan Otgon ohinoo bvh ymnii durtei bolgood 16 tai bhad nas barsan Eej mini bvhniig vneheer surgasan bsan ym Um oeno malaa saana tcagaan ideegee bolovsruulna mori unana usaa avna argalaa tvvne Oyutanii amraltaar tcuhuruhgvi eejgvi bi aavtaigaa bvhnee l bolgoj chaddag bsan shv

    1 0 Хариу бичих
  • Zochin 2016/02/27
    Bi hvvhed baihdaa eejiigee ih zalhuu hvn gej boddog bsiin hamgiin naad taliin jisheel gehed yag hajuud ni bga yumiig hvrtel avahdaa bvh hvvhdiinhee neriig duuddag bsiin tegeel tegj boddog bsan odoo bodhod vgvi yum bnle bidniigel ajiltai bolgoh sanaa ni bsan yum bnlee odoo bol eejdee mash ih bayrladag.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2016/02/27
    Eejiin helseh geh edgeer ugsuud dotor,ih olon zuruu buruu oilgoltuud baina.J- ni Degee aldlaa gedeg ug, deg jurmaa aldlaa gesen bolohoos um degeeddeg degeegee aldsan um bish.Mungon duroo durooloogui gedeg ,chamtai dandaa chug baina gesen ug bish,Nohoin guyaar dallana gedeg, chi hussenee avch chadnaal l gesen ug. Geh met tailbar hiihgui bol ejiinhee ugiig oilgoh hun tsoon boljee.Ene bol bolovsorliin baiguulagiin muu baigaagiin ilrel,

    0 2 Хариу бичих
  • ээжийн хэлсэн үг 2016/02/27
    --тээр ингээд нүүр өгөхөөр өмнөөс бөгс өгөөд байдгийн шүү !---чихгүй толгой дүлий годил оргиод байгаарай.--пөөх энэ гэр оронд дайн болжээ! за чамайг ингээд үг дуулахгүй байвал тэр орос хүнд өгөөд явуулчихяа байз

    12 0 Хариу бичих
  • Наймаа 2015/07/02
    Хүүе! Бос. Чамд надаас өөр цайны дээж өгөх хүн байхгүй шүү. Хөрчихлөө. Уувал уу маягтай гэж...

    3 0 Хариу бичих
    • зочин 2016/03/02
      их сахилгүйтээд байвал бөөр авдаг хүнд бөөрийг чинь өгнө шүү гээл.... ккк

  • erka 2015/05/12
    Eej maani bidend Bi monxiin us uuj mongon doroo doroologui shvv gj surgadag bsan bvx zuil tsag xugatsaatai g surgadag bjee tanidaa Xairtai shvv xvvn

    8 0 Хариу бичих
  • zochin 2015/05/12
    baga baihdaa surguulias oroitoj irehed eej "haaguu demii teneed irj bgaa yum, algan boovnii amt uzuulnee" geed uurlahad duu bid 2 talhnii shuugeenees "algan boov" haigaad buun ineedem bolj bsan. eej maani uurlaj baisnaa ineegeed za yahav ene udaa ta 2-iig urshuuy gej bsansan...

    8 0 Хариу бичих
  • nar 2015/04/03
    eej mini nadad khuh mahaa shishirgej baij khuuhdee usgudug um gej helsen ug ni sanaanaas gardaggui yum ,eejdee mash ih hairtai shuu, eejiigee sanashihlaa.

    1 0 Хариу бичих
  • - 2015/03/27
    Битгий дураараа гол ус руу яваад бай. Живээд үхчихвэл гэртээ битгий ирээрэй чи... гэдэг шиг л

    16 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/26
    Ха ха үнэхээр хөөрхөн юм. Зөндөө инээлээ. Ээж минь намайг сахилгагүйтэхээр: Хүү минь, битгий дэгээ алдаад байгаарай гэж анхааруулдаг байж билээ. Би тэгэхээр нь "Хаана байсан ямар дэгээ нь алга болчихсон юм бол доо? Пийшингийн ширэм авдаг төмөр дэгээ нь байж л байх юм" гэж боддогсон.

    9 0 Хариу бичих
    • Зочин 2016/05/08
      Haha bas baahan ineelee bagadaa eej aawaas sonsson harin odoo huuhduuddee yag tiimerhuu yma yriad bg

  • Sondor88888 2015/03/26
    bi barag eejteigee hamt amidarch uzeegui mash olon jil bj bgaad eejtei hamt amidarhaar bolcon.eejiin min nmg ocgoh arga baril aaviinhaac tec ondoo bcn blhr bid 2 er oilgoltsodgui baicaar bgd irgeed saltsgaasan.humuuc nmg aavtaigaa mash adilhan gedeg bolovch dotorh hun min ter chigeeree eej min gdgiig bi denduu oroi uhaarlaadaa.tuhai uydee eej shigee l hun bolohgui, eej shigee eej l bolohgui gj ih bddg bcn odoo bol bi eejiinhee uhaan, amidarliin tevcheer, hiij buteesen buhniig ni hamgaas iluud hairlaj, unelej, eejiigee odor ireh tusam oilgoj bn. odoo bol bi eej shigee l hun bolno, eej shigee l tm amjilttai, mundag hun bolno gj oortoo bainga heldeg.minii eejiin nmg zagnaj bcn, ndd uurlaj bcn, nadaas guij baisan bolgon ymar unen bcn be gdgiig uhaarah ymar ih tsag orconch gcn bi oroitooguie. eejdee mash ih hairtai.odoo udahgui eej deeree irgej ochood eejiinhee ugeer l bn gj bdj bgaa.humuucee eejiigee hairlaarai.

    13 0 Хариу бичих
  • hi 2015/03/26
    eejiigee ingj hlhd shooldog bsan hirnee odoo ooroo huudee ingj hleed l bdag bolchihoj dee..

    8 0 Хариу бичих
  • Zochin 2015/03/25
    Сургуулиа төгссөн цагтаа залуучуудийг нохойн гуяар даллана шүү.Сургуулиа төгсөхөөсөө өмнө залуучууд гэх юм байхгуй шүү гэдэг байж билээ.Гэхдээ ээжийнхээ үгэнд ороогүй дээ,хөөрхий гэж..

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/20
    Энгийн бүхэн агуу гэдэг ш дээ. Энгийн өдөр тутмын яриа ч гэсэн бидэндээ алтнаас үнэтэй сургааль байдаг юм шүү.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/07
    хаха элэг2

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/05
    Ээжээсээ сурсан зүйлээ үр хүүхэддээ өвлүүлж байна даа. :-)

    6 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/11
    Eej min derged mini baidagch boloosoi. Aashluulj zagnuulah yumsan. Eej ee taniigaa mash ih sanaj bn.

    11 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/04
    manai emee urgelj dotor xunteigee exleed sowol gedeg bsn. bas chi um oex gej zuu orson gazraar xatgaad bn gedeg bsn bi zuugeer xatgaxgui yaj oedog um bol gej boddog blaa .odoonoos l namaig zvvgee xaana xatgaj oexoo medej bai gej xelj bsnig oilgoj bn doo.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    Ингэж байж хөлөө хугалчихаад уйлж гүйж ирвээ гэж хэлж бөөн инээдэм болж байлаа

    14 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/23
    Хөөрхөн л байна ш дээ.Бүх л ээжүүд яг л ингэж хэлдэг ш дээ.Зарим нь ч цэцэрхэх гэж ядчих юмаа.Эсвэл тийм хүүхэдтэйгээ харьцаж үзээгүй ээжүүүд байдаг юм уу.Энэ бүхний цаана үр хүүхдээ гэсэн ухаан байж л явж л байдаг ш дээ.Тэр нэг зочин гэж нэг цэцэн гар чамаас бусад ээжүүд хүүхдүүддээ энэ бүхнийг заадаггүй сургадаггүй гэж бодоо юу.Балчир хүүхдүүдэд өөрийн чинь наад хэлээд яриад байгааг ойлгох ухаарах нас хэрэгтэй байдаг юм ш дээ.Гүй мөн ухаантай ээж юмаа хэхэ.

    3 0 Хариу бичих
    • Зочин 2016/05/08
      Huuhduuddee heldeg ug bnaa gehdee ingj unshsan chn buur ineed hureed zondoo ineelee kkk er ni bol ur huuhdee hairlasandaa muu ymnaas sergiilj ym surgah geel zailuul tegj heleed bgm shdee

  • zochin 2014/12/19
    hunii ugiig avch bhiig surgasan! teer teer helee biz. ingedeg baihgui yu chi!

    15 0 Хариу бичих
  • emegtei 2014/12/19
    Yostoi hugjiltei yumaa.zarimdaa ch huuhduuddee heldeg ug bna.yostoi ingej bodoj bgaagui yum bna.

    4 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/17
    zugeer l udur dutmiinh ni yaria l baina daa, gehdee neg ih uhaalag ch bas bish, yaah we dee hun bur ur huuhdee uur uuriinhuu argaar l humuujuuldeg baih, minii huwid boloh bolohguig heden talaas ni jisheetei helj ugdug, zuirledeg, huuhdeesee yuu ch nuuj haadaggui, gar deer ni barag mungu uguhgui murtluu mungu gertee baih gazraa baij l baidag, alga boldoggui, huuheddee itgej, bas uurtuu itgeltei baihiig l helj ugdug baisan daa, bas uwluuleh uw hurungu, baishin mashin baihgui, uursdiinhuu hucheer l amidralaa bosgono, nom sain surah, saihan mmergejiltei, ajiltai boloh geed l yuu esiig heleegui bilee, a tiim, unuu tsagt hund ajil hiih hetsuu, bolj ugwul jijighen ch hamaagui uuriin gesen yumtai boloh heregtei geh met

    3 29 Хариу бичих
    • Зочин 2014/12/19
      Чи тэр хошин шогийн мэдрэмжээ өөртөө л үлдээ. Хүмүүс бүгдийг өнгөц бодсоор байгаад бүүр тархины тураалд орцон. Юманд ул суурьтай хандахаа больцон.

    • Зочин 2014/12/18
      өө яасанч хошин шогын мэдрэмжгүй гар вэ нээх сүрхий хүн болж ирээл энэ чинь ээжүүдийн хөөрхөн онигоо л бна шдээ хөөрхөн юмаа

  • Зочин 2014/12/12
    yag unen huurhun yum aa

    3 0 Хариу бичих
  • Tuugi 2014/12/11
    Minii huu am ni tsangaad bga bol untchih teheer ogtono ireed us ugchdiin... Neeree l ugluu boshod tsangahaa bolitson bdg bj bilee :D

    27 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/09
    buduuleg medremjgui teneg Saraa bna daa!

    12 1 Хариу бичих
  • Saraa 2014/12/09
    Shal teneg buduuleg eej bsan bna.

    0 33 Хариу бичих
  • hulan 2014/12/08
    Хөөрхөн юмаа

    4 0 Хариу бичих
  • zochin- 2014/12/07
    bagadaa minii sonsoj ussun ugnuud bna xa xa xa. yruusuu ingej bodoj uzeegui ym bna huurhun ymaa.

    23 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/07
    Дуугүй бай би чамаас асууж байна гэж байсан хахаха

    39 1 Хариу бичих
    • зочин 2016/03/02
      битгий урдаас тайлбар тавиад бай гэснээ... алив надад тайлбарлаадах гээл кккк

    • Зочин 2014/12/19
      Эсрэг тэсрэгийн хууль, дуугүй байхыг шаардана тэгсэн мөртлөө дуу гаргахыг /дугарахыг/ шаардана.

  • Зочин 2014/12/06
    Alaagui bhad avgai shn gj l blaa

    8 0 Хариу бичих
    • Зочин 2016/02/27
      Avaagui bhad avgai saihan alaagui bhad uneg saihan gedeg shu de

    • hehe 2015/02/05
      avaagui baihad avgai saihan gedeg bizdee guu biluu :D

    • joker 2014/12/18
      uhsen ehner yu ni saihan bhavd e

  • Зочин 2014/12/06
    Эмээлээсээ өндөр даваа давж үзээгүй, Эхнэрээсээ өөр хүнтэй унтаж үзээгүй эрийг ямар эр гэдгийн гэж хэлж л байлаа. Уул нь зүйр үг хэлж байгаа нь хэхэ. /Эхнэрээсээ өөр хүнтэй уулзаж үзээгүй /

    20 0 Хариу бичих
    • Зочин 2014/12/23
      uneheer taalagdlaa ene buhnii ard eejiin mini setgel shingeestei baigaa eejdee hairtai


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох