МЭДЭЭ НЭМЭХ  

Мади буюу намгийн арабууд

  • 2,614 уншсан
  • 1
  • 2014/12/06

Дорно дахин бол гайхалтай нууцлаг зүйлсээр дүүрэн ертөнц. Иракийн өмнөд хэсэгт бие даасан өвөрмөгц үзэлтэй, ер бусын соёл иргэншил бүхий бүлэг иргэд аж төрдөг. Арабын “мади” гэдэг үгийг орчуулбал “Намгийн арабууд” болох юм байна.

Дорно дахин бол гайхалтай нууцлаг зүйлсээр дүүрэн ертөнц. Иракийн өмнөд хэсэгт бие даасан өвөрмөгц үзэлтэй, ер бусын соёл иргэншил бүхий бүлэг иргэд аж төрдөг. Арабын “мади” гэдэг үгийг орчуулбал “Намгийн арабууд” болох юм байна. Бас тэднийг маадаанчууд гэж нэрлэх нь ч бий. Эдгээр иргэдийн талаар дэлхий дахин тун ч хомс мэдээлэлтэй ажээ. Тэднийг эртний шумерчүүдийн ур сад, догшин ширүүн, дайнч хүмүүс гэлцдэг нь үнэн байдалтай төдийлөн нийцдэггүй гэнэ. Харин эрх чөлөөт, омог бардам гэж тодорхойлбол илүү зөв болно. Хүрч очиход нэн бэрх энэ намгархаг нутгаар 3000 жилийн турш оргодол боолчууд, гэмт хэрэгтнүүд, харгис дэглэмийг эсэргүүцэгчид нуугдан орогнож, өөрсдийн сууринг бий болгожээ. Намгийн арабууд нь тэдний үр сад юм байна.

Тэд Тигр, Евфрат хоёр мөрний уулзварт үүссэн намгархаг газарт хиймэл хөвөгч арлууд дээр аж төрдөг ажээ. Арлуудыг “эх газраас” шуудай шуудайгаар нь зөөж авчирсан шороо болон бусад материалаар уйгагүй хөдөлмөрлөж байж босгосон байна. Уснаас олж болох бүхий л материал: мод, замаг, элс, шавар, зэгс зэрэг гарын доорх материалыг ашиглан арал дээрээ гоёмсог байшингуудыг барьжээ. Тэднийг эрхшээлдээ оруулж чадаагүй Саддам Хусейн арлыг шатаах тушаал нэг бус удаа өгч байсан ч, эдгээр чин зоригт, бас зөрүүд ард түмэн уламжлалт   соёлоо  хадгалан үлдэж, арлаа сэргээн босгосоор иржээ. Тэдний аж амьдрал үнэхээр сонирхол татам.

Зэгс бол барилгын болон ахуйн хэрэгсэл хийдэг үндсэн материал. Зэгсийг чамбай сайхан сүлжиж байшин барилга, хашаа хороо, гэрийн тавилга, сав суулга, завь гээд л бүх зүйлийг хийнэ. Энэ бүгдийгээ чамин араб хээгээр чимэглэсэн байна. Бас хиймэл арал дээрээ будаа ногоо тарьж, одос үржүүлэн, загасчилж амьдардаг хөдөлмөрч, амгалан ард түмэн аж.

Гэхдээ хиймэл арлын тухай онцлон дурдвал зохино. Намган дунд амьдрах хуурай газар олоход хэцүү. Иймээс эхэн үедээ зэгс сүлжиж сал хийдэг байж. Түүн дээрээ амьдрах овоохойгоо босгоно. Бас цөөн хэдэн малаа ачиж аваад сэлүүр, жолоо ч үгүй урсгал даган хөвнө. Аажмаар сал норж, хүндрэн живж эхэлнэ. Энэ үед дээрээс нь шинэ зэгсээр давхарлан зузаалсаар байна. Ингэсээр нэг сайхан өдөр хөвөгч арал эрэгт тулах буюу эсвэл гүехэн газар хайргадан зогссоноор нүүдэл төгсгөл болж шинэ газарт амьдрал эхэлнэ. Он цагийн уртад зэгс ургах, малын өтөг бууц хуримтлагдах, салхинд хийсэн ирэх тоос шороо зэргийн улмаас яваандаа хөрсөрхүү зүйл үүсэж дээр нь жаахан ч гэсэн юм ургах боломжтой болдог аж.

Гэхдээ зэгсийг хатааж байхгүй бол усан дээр 14 хоног л тэсдэг. Гэтэл ийм сал хэдэн сараар гэмтэлгүй хөвж чаддагийн нууц юунд байдаг байна? Нутгийнхан зөвхөн Иракт л ургадаг “берди” гэх нэг төрлийн зэгсээр ийм хөвөгч байгууламж хийдэг ажээ. Тэгэхдээ берди болгоноор биш, зөвхөн 8-р сард огтолж авсан берди л ийм бөх чанартай байдаг гэнэ. Эртний шумерчүүд сүлжмэл завиа яг ийм аргаар хийдэг байжээ.

Намгийн араб эмэгтэй Ирак болон ер нь Ойрх Дорнодын орнуудын эмэгтэйчүүдээс шал өөр байр суурьтай байна. Тэд нүүрээ халхалсан гивлүүр зүүхгүй, гаднын эрчүүдээс нүдээ нуухгүй, асуудлыг шийдэхэд эрчүүдтэй ижил байр сууринаас оролцоно. Мөн тэд голлох зэгс олборлогчид бөгөөд эрчүүдийн сайн туслагч, чадварлаг зэгс сүлжигчид байдаг аж.

 

Эндэхийн бүсгүйчүүд “эх газрын” залуучуудтай гэрлэхээс татгалздаг, эрчүүд ч нутгийн бүсгүйгээ илүүд үздэг гэнэ. Ийм болохоор тосгоныхон бараг бүгд хоорондоо садан төрөл байдагт гайхах юмгүй. Намгийн арабууд Саддамын сүйрлийн тухай мэдсэн ч айдас хүйдсээ хаяж чадаагүй л байгаа гэнэ. Тэд өөр ямар Саддам гарч ирээд биднийг түйвээх бол гэж түгшин байдгаа нууж чаддаггүй ажээ.

Мади буюу намгийн арабууд
Мади буюу намгийн арабууд
Мади буюу намгийн арабууд
Мади буюу намгийн арабууд
Мади буюу намгийн арабууд
Мади буюу намгийн арабууд
Мади буюу намгийн арабууд
Мади буюу намгийн арабууд
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мади буюу намгийн арабууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • bi 2014/12/08
    gaikhaltai hudulmurch ard tumen um

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох