МЭДЭЭ НЭМЭХ  

Эмэгтэйчүүд хэдэн насандаа хамгийн дур татам болж ирдэг вэ?

  • 18,810 уншсан
  • 2
  • 2014/12/06

Эрчүүд 20-30 насны эмэгтэйчүүдийг хамгийн сайхан үедээ байна гэж үздэг аж. Гэхдээ насны ялгаа  бас бий. 20 хүртэлх насны залуучууд өөрөөсөө арай ахимаг насны эмэгтэйчүүдийг сонирхдог бол 30 гарсан харчууд залуу бүсгүйчүүдийг илүү таалдаг аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь хувьслын хүчин зүйлтэй холбоотой байж магадгүй гэнэ. 30 орчим насандаа эмэгтэй хүн хүүхэд тээж төрүүлэх оргил үедээ байдаг. Эрэгтэй хүн хүүхэдтэй болохыг хүсэж байгаа эсэхээсээ үл хамааран, эрүүл чийрэг үр удам төрүүлэх эмэгтэйг төрөлх зөн совингоороо сонгодог байна.

Харин эмэгтэйчүүдэд эрчүүдийн нас онц хамааралгүй байдаг, тэд үе тэнгийн буюу цөөн насаар ах эрчүүдийг хүсдэг ажээ. Энэ нь бас л үр удмаа үргэлжлүүлэх, асран халамжлах хувьслын зөн билэгтэй холбоотой. Харин эмэгтэйчүүд үүнийг ажил мэргэжил, албан тушаал, эдийн засгийн хувьд тогтвор суурьшилтай болсон гэдгээр тайлбарладаг байна.

Сонирхолтой нь, амьдрал дээр эрчүүдийн хувьд бүх зүйл эсрэгээр байх нь элбэг гэнэ. Ялангуяа эмэгтэйчүүд нь эрх чөлөө ихтэй байдаг Европын орнуудад тэд «ашигтай байрлал»-ыг эзэлж, эрчүүдээ өөрсдөө сонгох боломж өндөр байдаг байна. Ингээд аль ч насны эмэгтэйчүүд өөртөө таалагдсан насны эрчүүдийг сонгож, харин эрчүүд 20 настныг хичнээн мөрөөдлөө ч гэсэн сонголт хийх боломж нь хязгаарлагдмал байдаг аж. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эмэгтэйчүүд хэдэн насандаа хамгийн дур татам болж ирдэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2014/12/23
    sonirholtoi sedev bn daa haa haa erchuud 18-30 ueiinhedtgee 32--38 arai bga ohidiig ,harin emgteichuuduu duu he he 18-32 naiz,30-40 hamgui geel bga horvoo yumuu da kkkk

    0 0 Хариу бичих
  • Kkkk 2014/12/12
    Erchuud 30aas deesh bolood irheeree ueiinhen bolon ternees deesh nasnii huuhnuudiig barahaa baigaad, joohon ohiduud sonirhoj eheldeg yum shg bgan shd haha

    13 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох