МЭДЭЭ НЭМЭХ  

Топ 10 азгүйчүүд.

  • 17,452 уншсан
  • 7
  • 2014/01/21

1. 1993 онд Кока-Колагийн цомын төлөөх хөл бөмбөгийн тэмцээнд  “ Арсенал” багийн тоглогч Стив Морроу багтаа ялалт авчирсан голыг оруулжээ. Уламжлал ёсоор багийнхан нь баатрыг мөрөн дээрээ суулгасаар талбайгаас гарсан боловч  гэнэ алдан унагаж орхисон байна. Морроугийн эгэм хугарсан тул нэг хэсэгтээ завсарлага авахаас өөр аргагүй байдалд орсон гэдэг.


2. Кристос Бертсос халуунаас залхаж, гэртээ нисэх онгоцны аварга том сэнсийг ашиглан хөргөх төхөөрөмж  хийжээ. Бүтээлээ дөнгөж залгатал байшингийнх нь дээвэр  хуу татагдаж, хаашаа ч юм  хийсэн алга болсон гэнэ.


3. Шеффилдийн нэгэн тэтгэврийн хөгшин 20 жил харанхуйд амьдарчээ. Гэрийнх нь цахилгааныг тасалсан төдийд хэрүүл хийгээд яахав гэж бодсон хэрэг.


4. 1994 онд Де Витта Финли машинтайгаа цасанд суусан байна. Тэр тусламж хайж явахын оронд хэн нэгэн нь ирж аврах байх гэж найдан машиндаа суусаар байжээ.Тэр өлсөж үхтлээ нилээд хэдэн сар болсныг сүүлд эмч нар тогтоосон байна. Хамгийн харамсалтай нь, хэрэв Финли машинаасаа гарсан бол ердөө хэдхэн метрийн цаана уулнаас хялбархан буучихаж болох сайхан замыг олох байжээ.


5. 1981 онд Ванда Эннис ШТС дээрэмджээ.Маргааш нь телевизээр энэ тухай нэвтрүүлэг гарч,  дээрэмдүүлсэн ШТС-ыг үзүүлсэн байна. Ванда өөрийгөө одоохон телевизээр гарах байх гэж ихэд айж, дороо буруугаа хүлээн очсон гэдэг.


6. Иван Макгвейр шүхрээр бууж байгаагаа камерт бичихээр шийджээ. Тэр дуулгандаа камераа бэхлэх гэж их ухаан зарж гэнэ. Ингээд нисдэг тэрэгнээс үсэрсэн боловч тэр ”их ажилдаа” самгардаад, гол зүйл-парашютаа мартаад үсэрчихсэн байжээ. Азгүй эр дороо өнгөрсөн боловч харин камер нь бүтэн үлдсэн байна.


7. Аргентиний илбэчин Марво шоуныхаа төгсгөлд туслахаа өөр рүү нь буудахыг хүсчээ. Буу ч тас хийж, Марво баяр ёслолын байдалтайгаар амнаасаа сумыг нь гарган ирж гэнэ.  / Энэ үзүүлбэр сургуулийн өмнөх насныханд зориулагдсан байж л дээ. / Гэтэл зааланд сууж байсан алт ухагч Марко Аспрелла гэгч хээгүй эр энэ илбийг ихэд таашааж байснаа   “ Алив, энийг ч бас бариад аваарай! “ гээд өөрийнхөө буугаар тасхийлгэж орхиж. Илбэчин ч нам унаж гэнэ. Шүүх хурал дээр Аспрелла ихэд санаагаар унасан байсан ба илбэчин яагаад сумыг нь бариад аваагүйг ер ойлгохгүй байжээ. Түүнийг цагаатгасан байна.


8. Нью-Йоркийн хоёр хуульч албан тасалгааныхаа коридорт уралдахаар болжээ. Гай таарч, нэг нь хэт улайраад инерцийн хуулийг давж чадалгүй 39 давхрын цонхоор унаж үхсэн байна.


9. Мюнхенд болсон галт тэрэгний ослын үеэр 2 эр гаргүй болсон байна. Эмч нар гарыг нь олоод залгаж оёсны дараа үзтэл хоёулангийнх нь гарыг солиод залгачихсан байжээ.  Хоёул ижил бүлгийн цустай учир ямар нэг хүндрэл гарсангүй. Нилээд ятгасны дараа эрчүүд шинэ гартайгаа эвлэрэхээр шийдвэрлэжээ.


10. Лаурен Рода өөрийгөө ультра авиагаар хардаг гэж зүтгэдэг байв. Үүнийгээ батлахын тулд нүдээ боогоод Оттавагийн төв рүү машин барьж явсан байна. Тэгээд нэг зорчигчийн хөлийг дайрч, 3 машин мөргөсний нэг нь цагдаагийн машин байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Топ 10 азгүйчүүд.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2016/06/01
    ilvv yn zunduu l bnshd

    0 0 Хариу бичих
  • ыбөахр 2015/11/16
    Ямар нэг сонирхолтой, факттай юм уншихийг горилж дэмий юм уншсан над мэтийн хүмүүс л азгүй болчихов уу даа.

    2 0 Хариу бичих
  • burhan 2014/08/11
    2laa mal bj

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/08
    ГАРЫГ НЬ СОЛЬЖ ОЁОД...ЯАНА АА

    0 0 Хариу бичих
  • Ez 2014/04/30
    Azgui bish zuger l teneg humuus bnshd

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/08/10
      chi ooroo teneg mal

  • Зочин 2014/02/17
    haha

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох