МЭДЭЭ НЭМЭХ  

Менежментийн улсын 10-р олимпиад болж өнгөрлөө

  • 895 уншсан
  • 0
  • 2014/12/06

БШУЯ, ХААИС-ЭЗБС, Жандагсүрэн сан, Монголын бүтээмжийн төв, Монголын их дээд сургуулиудын консорциумын хамтран зохион байгуулсан Менежментийн улсын 10-р олимпиад 12-р сарын 04-05-ны хооронд зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Нийт 23 багийн 113 оюутан оролцсоноос ХААИС-н Б.Должин хувийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн бол СЭЗДС-н оюутнууд болох А.Индра, А.Тэмүүлэн нар дэд байрыг хүртэж мөнгөн медалийн эзэд болсон юм. Олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах, тэднийг бизнесийн байгууллагуудтай холбох явдал юм.
Ийнхүү амжилттай зохион байгуулагдсан хэдий ч шүүмжлэл дагуулахуйц хэд хэдэн зүйл байсныг дурьдах нь зүйтэй болов уу,
1-рт шалгалтын агуулга, материал шинэчлэгдэн сайжраагүй, хэт хялбар бодлоготой
2-рт шүүлтийн үйл явц, үнэлгээний журам тодорхой бус /гомдолтой олон баг байсан/
3-рт зохион байгуулалтанд өгөх үнэлгээ 5/10- оноо өгөхөөр байлаа.
Юутай ч энэхүү олимпиадад оролцож, өөрсдийн мэдлэг оюун, ур чадвараа дайчлан өрсөлдсөн нийт оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Менежментийн улсын 10-р олимпиад болж өнгөрлөө
Зургийн эх сурвалж: http://news.xopom.com/56316/
Менежментийн улсын 10-р олимпиад болж өнгөрлөө
Менежментийн улсын 10-р олимпиад болж өнгөрлөө
Менежментийн улсын 10-р олимпиад болж өнгөрлөө
Менежментийн улсын 10-р олимпиад болж өнгөрлөө
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Менежментийн улсын 10-р олимпиад болж өнгөрлөө
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох