МЭДЭЭ НЭМЭХ  

Мөхөж алга болохоос нь өмнө...

  • 12,398 уншсан
  • 6
  • 2014/03/27

Зурагчин Джимми Нельсон бол дэлхийг тойрон аялаж шинийг мэдэхийг хүсэгчдийн нэг. Тэрээр ээлжит фото төслөө манай гарагийн өнцөг булан бүрд байх, алслагдсан омгийнхныг судлахад зориулжээ. Эдгээр нь цөм эртний бага судлагдсан, алс хол онгон зэрлэг нутагт амьдардаг, түүх соёлын өвөрмөгц уламжлал, зан заншилтай ард түмэн юм. Харамсалтай нь фото төслийн “ Мөхөж алга болохоос нь өмнө... “ гэсэн нэр тун ч оновчтой болох нь тодорхой болоод байна. Эдгээр ард түмнүүдийн зарим нь үнэхээр мөхлийн ирмэгт тулж очоод байгаа аж.

Дорнын уулсын Азаро нар

Шинэ Гвинейн энэ омгийнхон нүүрнээс бусад биеэ шавраар буддаг заншилтай. Сонирхолтой нь тэд Азаро голын шаврыг хортой гэж эртнээс итгэсээр ирсэн гэнэ. Иймээс “ хорт “ шаврыг нүүрэндээ түрхэхгүйн тулд чулуугаар баг хийн зүүх болжээ. Эдгээр баг нь уламжлалт хээ угалзаар чимэглэгдсэний дээр ер бусын хэлбэр хийцтэй гэнэ. Жишээ нь, зарим баг эрүүгээ хүртэл унжсан ер бусын урт чихтэй байхад заримынх нь хэт богино, зарим нь чихэн дээрээ нийлсэн урт хөмсөгтэй, ташааныхаа дээр амтай эсвэл эвэртэй гээд л санаанд багтамгүй олон янзын дүр төрхтэй аж.

Домогт өгүүлснээр: эрт цагт “шавран хүмүүс”  дайсандаа ялагдаж Азаро гол хүртэл зугтжээ. Тэнд амсхийж ургахын улаан нарнаар цааш зугтах бодолтой байв. Гэтэл эргийн шаварт холилдсон тэднийг хараад дайснууд нь голын сүнс байна хэмээн айж өөрсдийн тосгон руугаа зугтан арилжээ. Тэр цагаас хойш Азаро омгийнхонд голын сүнс тусалдаг гэсэн ойлголт бий болж, шавраар биеэ будах заншил үүсчээ.


Чукча нар

Энэ эртний ард түмэн Чукоткийн арал дээр аж төрнө. Сибирийн уугуул нутгийнхнаас ганцхан чукча нарыг л оросууд эрхшээлдээ оруулж дийлээгүй юм. Гэхдээ зөвлөлт засгийн үед хүрээлэн байгаа орчны бохирдол болон архинаас болж тэдний үндэсний соёл, өв уламжлал ихээр алдагдсан байна.

Эх газрын чукча нарын амьжиргааны гол үндэс нь цаа буга юм. Тэд бугын мах, тархи, нугас, чөмгийг идэж, шөл хийж уудаг. Чукчийн нэг уламжлалт хоол нь: цаа бугын гэдэснээс гарсан хөвдийг цус, гэдэс дотортой нь холин чанаж, шүүрхийгээр нь иддэг.

Эрэг орчмын нутгаар амьдардаг чукча нар ихэнхдээ далайн хав, далайн морь, халим, тэнгисийн замгаар хооллоно. Бүх чукча нар хөлдөөсөн загас, ургамлын навч, үндсийг хоолондоо хэрэглэх тун дуртай.

Байгаль, ан агнуур, цаа бугын сэдэвтэй далайн амьтдын ясан сийлбэр нь тэдний гар урлалын зонхилох хэлбэр юм. Уламжлал ёсоор эрчүүд ан хийж, сүргээ маллах ба эмэгтэйчүүд урц овоохойгоо сахиж, оёдол үйл мэтгэдэг.

Уур амьсгалын таагүй нөхцөл, тундрын хүнд хэцүү амьдралаас үүдэн чукчууд зочломтгой зан ба өгөөмөр сэтгэлийг ихэд хүндлэн биширдэг байна. Хорвоогийн бүх юм амин сүнстэй гэж тэд итгэдэг.


Горокчууд / Шинэ Гвиней /

Дэлхийн 2 дахь том арлын уугуул иргэд болох горокчууд бол холимог үндэстэн юм. Уулархаг нутгийн хүнд хэцүү амьдрал, омог хоорондын дайн зэрэг нь хүрээлэн байгаа орчныг сүйтгэж, олон хэлийн ард түмэн үүсэхэд хүргэжээ. Өндөр уулсын тагтаар хэд хэдэн янзын омог оршин амьдардаг байна.

Эд маш жирийн амьдралтай. Ан хийж, хөдөө аж ахуй эрхлэхээс гадна түүврийн аж ахуй чухал үүрэгтэй. Ураг төрлийн холбоог машид эрхэмлэнэ. Учир нь дайсагналцах өстөн мундахгүй. Эрчүүд нь дайснаа айлгаж, зориг зүрхийг нь мохоохын тулд элдэв чимэглэл хийх болон эрээлэн будахдаа тун гарамгай.

Гогин омгийн хүү


Химба – өндөр гоолиг, жавхлан төгөлдөр малчдын эртний омог

16-р зууны үеэс тэд хаягдсан суурин газруудыг бараадан амьдрах болсон бөгөөд, олон дайн тулаан, ган гачгийг үзэж өнгөрөөсөн ч амьдралын дүр төрх нь огт өөрчлөгдсөнгүй. Омгийн зохион байгуулалт нь манай гарагийн хамгийн таагүй нөхцлийг даван туулахад нь тус болдог байна.


Хуличууд

Шинэ Гвинейн Папуа арлын анхны оршин суугчид 45 000 жилийн өмнө ирцгээсэн гэж үздэг. Өнөөдөр энд янз бүрийн үндэс угсааны 3 сая гаруй хүн амьдарч байна. Эдгээрийн зарим нь хэдэн мянган жилийн турш хөрш омгийнхонтойгоо сөргөлдөн дайтсаар иржээ.

Омгууд ихэвчлэн газар, гахай, эмэгтэйчүүдийг булаалдан тэмцэлддэг байна. Эрчүүд нь өрсөлдөгчдөө сэтгэгдэл төрүүлэхийг машид чухалчилж ихээхэн цаг зав, хүч хөрөнгө зарцуулдаг гэнэ. Хамгийн том омгийн нэг болох Хуличууд нүүрээ шар, улаан, цагаан өнгөөр будаж, өөрийнхөө үсээр гоёмсог парик хийдгээрээ алдаршжээ. Дэгээтэй сүх дүр төрхийг нь улам аймшигтай болгоно.

Тарийн хөндий бол нүжигнэсэн хүрхрээ бүхий модоор хучигдсан өндөр уулсын орон юм. Эндэхийн омгууд ан хийж,газар нутгаа байлдан тэлж амьдарсаар ирсэн. Харин хоол унд цуглуулах зэрэг бусад бүх ажлыг эмэгтэйчүүд гүйцэтгэх аж.  

 


Каламчууд

Шинэ Гвинейн зүүн хэсэг 1975 онд Австралиас салж тусгаар тогтнолоо олсны дараа Папуа – Шинэ  Гвиней улс үүсчээ. Нутгийн оршин суугчид нь маш олон овог аймгаас бүрдэнэ. Тэд одоо ч өндөр уулсын хэцээр тархан газар тариалан эрхэлж уламжлалт омгийн байгуулалтаар амьдардаг.

Каламчууд толгойн өмсгөлөө какаду, тоть зэрэг шувууны өдөөр гоёдог заншилтай. Хамраа нүхлэн бяцхан дугираг дун зүүх ба зарим омгийн эрчүүд шувууны өдөөр хамраа нэвт сүлбэсэн байдаг.

Энэ омгийн эрчүүд бас л ан хийж амьдрах ба эмэгтэйчүүд түүвэрлэх аж ахуй эрхэлнэ.


Маоричууд

Маори омгийнхны үүсэж бий болсон тухай урт бөгөөд сонирхолтой түүх 13-р зуунаас эхэлсэн гэдэг бөгөөд тэдний өлгий нутаг нь Зүүн Полинезийн Гаваика гэж гардаг. Хэдэн зуун жилийн туршид маоричууд гадаад ертөнцөөс тусгаарлагдмал амьдарч байсан нь тэдний өвөрмөгц хэл, соёл, хосгүй үлгэр туульсийг бий болгожээ.

Уламжлалт соёлын гол хэлбэр нь дуу бүжиг, домог үлгэр, шивээс, омгийн байгуулалт юм. 18-р зууны үед Европчууд ирснээр тэдэнд зарим нөлөө үзүүлсэн ч уламжлалт амьдралын хэв шинж нь 21-р зуунд ч өөрчлөгдөөгүй хадгалагдсаар байна.

Маоричууд хоолыг каи гэж нэрлэдэг. Тэдний хоолны үндсэн цэсэнд шувуу, загас, ургамлын үндэс, өвс ногоо орно. Өөрсдийн талбайд хулуу, төмс тариалдаг.

Дайны бүжиг- Хака нь маоричуудын хамгийн алдартай ёслол юм. Бүжиглэх үеэрээ дуулж, алгаа ташиж, дороо дэвсэлж, ташаагаа алгадах мэт хөдөлгөөн хийнэ. Ер нь энэ бүжиг дайсныг айлгах зорилготой үйлдэл тул маш идэвхтэй хөдөлгөөнтэй бөгөөд зарим үед дайчин, бараг хэрцгий гэмээр үзэгдэл ч гардаг байна. 
 

Төстэй мэдээлэл : Уугуул америкчуудОвгийн байгуулалтаар амьдарсаар байгаа ард түмнүүдийн гайхалтай чадварууд

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мөхөж алга болохоос нь өмнө...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Hastur 2015/12/22
    Chukcha nar Mongol tsustai

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/25
    Chukcha nar chini mongolchuudtai adilhan yum bishuu. Manai undestenii 1 heseg bish bgaa daa?

    0 0 Хариу бичих
  • MONGOL 2014/08/30
    CHUKCHA BOL MONGOLTSUSTAI HVMVVS

    3 0 Хариу бичих
  • Bataa 2014/04/04
    Харин ч Чукча нар баатарлаг хүмүүс юм бишүү. Оросууд дийлэхгүй болохоороо онигоонд оруулсан байх. Омгийн ахлагч энэ тэрд нь их юм амалсан ч эргэж буцаагүй болохоор нь тэнэг гээд тэгээд л ад үзэгддэг байх

    9 0 Хариу бичих
    • magadgui- 2014/11/05
      magadgui l yum. chadahgui bolohooroo tiim yariand oruulj jigsheeh gesen bodlogo bsan bhiig uguisgehgui. gehdee gazar nutgaa avch uldehiin tuluu hen ch temtsene. manai heden u turchid l lav bish.ter uudam gazar nutgiig tiim uneer zarj chadaj bsan u turchuudtei uls shuu dee ed nar

  • Зочин 2014/03/27
    Чукча нар гэж онигоон дээр ч их гардаг даа

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох