МЭДЭЭ НЭМЭХ  

Хүүхэд хичээлдээ дургүй болох шалтгаан

  • 13,412 уншсан
  • 5
  • 2014/12/08

Хүүхэд чинь хичээл номондоо дургүй шинж ажиглагдаад байгаа бол эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхэд хичээлээ хийхгүй болдог нийтлэг хэдэн шалтгаан байгааг сэтгэл судлаачид болон багш нар тогтоогоод байна:

1. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ тухайн үеийн бодит боломж, хөгжлийн түвшинг тооцож үзэлгүйгээр гүнзгийрүүлсэн, тусгай хөтөлбөртэй, ачаалал ихтэй сургуульд өгөх хүсэл сонирхолтой байдаг. Хэт их ачаалал хүүхдийг залхааж, сурах сонирхлыг нь бууруулдаг. Үүнээс зайлсхийхийн тулд мэргэжлийн сэтгэл зүйч, багш нартай зөвлөж, хүүхдийн хүч хүрэхгүй байгаа түвшинд зүтгүүлэх нь хэрэгтэй эсэх талаар сайтар бодох хэрэгтэй. Үнэхээр тохиромжгүй байвал энгийн сургуульд шилжүүлсэн нь зөв болно шүү.

2. Хүүхдүүд ямар нэг шалтгаанаар (өвдсөн, чөлөө авсан, тасалсан) хичээлээс хөндийрвөл заавал тодорхой хэмжээний хоцрогдолд ордог. Хүүхэд болоод, эцэг эх идэвх зүтгэлтэй бол энэ үеийг хялбархан давж болно. Эс тэгвэл жинхэнэ хоцрогдолд орох процесс эхэлдэг. Бас бага ангиас дунд ангид орох үед хүүхдүүд маш их стресстэй тулгарч, самгардах үе гарна. Тэд өмнө нь ганцхан багшаар заалгаж, ижил дасал болчихсон байдаг. Гэтэл одоо олон янзын хичээлийг олон багш орж, янз янзын шаардлага тавина. Энэ үед эцэг эхчүүд туйлын анхааралтай байж, асуудал гарсан тохиолдолд тухайн багшаас дэмжлэг авах буюу өөрсдөө хүүхэдтэйгээ хичээллэх ёстой юм.

3. Гэр орондоо хэтэрхий эрх дураараа байдаг хүүхэд сургууль дээрх дэг журманд дасан зохицож чадахгүйгээс хичээл номондоо дургүй болох тохиолдол их гардаг. Ялангуяа хүссэн болгоныг нь биелүүлж, хайр энхрийлэлд умбуулж байдаг айлын ганц хүүхдүүд ийм асуудалд орох нь элбэг. Сургууль дээр байдал шал өөр. Тэнд хүүхэд тань олны л нэг. Хэн ч ганц түүнд анхаарал тавиад байхгүй. Сургууль дээр тавигдаж буй шаардлагыг бүх хүүхдүүд адилхан л биелүүлэх ёстой. Энэ үед эцэг эхчүүд ухаалгаар хандаж, хайртай үр чинь олны дунд эв зүйгээ зөв олоход туслахын тулд хүмүүжлийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй болно.

4. Ангийнхан, багш нар, аль эсвэл ганц нэг хүүхэдтэй ч гэсэн таарахгүй байгаагийн улмаас хүүхэд сурах сонирхолгүй болж болно. Ийм тохиолдол болгоны учрыг маш сайн олж, асуудлыг дор нь, шударгаар шийдэж байх хэрэгтэй. Энд аль аль талд эмзэг асуудлууд маш их гардаг учир хамгийн үнэн зөв, шударга мэргэн шийдвэр л асуудлыг нэгмөсөн шийдэх байдалд хүргэдэг. Өөрийн хүүхдийг хэт өмөөрөх, нэг талыг барьж асуудлыг шийдэх, багшийн аяыг харах зэргийн аль аль нь хүүхдийн ирээдүйн үзэл санаанд нөлөөлж болох хор уршигтайг санаарай. Хэрэв зөрчилдөөн хэт гүнзгийрсэн бол өөр сургуульд шилжүүлсэн нь дээр байдаг.

5. Өөрсдөө сайн сурдаг байсан, өндөр боловсролтой эцэг эхчүүд хүүхэддээ хэт өндөр шаардлага тавьж, их зүйл хүлээх нь элбэг. Хүүхэд чинь та нараас өөр байж болно. Тэр хөгжлийн өөр түвшинтэй болсон нь түүний буруу огт биш. Эцэг эхчүүд үүнийг ойлгохыг хүсдэггүйгээс маш том зөрчил гарч, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд муугаар нөлөөлж болзошгүй. Гол нь, хүүхэд чинь юунд авьяас, сонирхолтой байгааг олж тодруулах хэрэгтэй. Энэ нь дуу бүжиг, спорт, шатар даам, зураг, урлал, хоол хийх гээд юу ч байж болно. Тэгээд тэр талыг нь барьж хөгжүүлэх нь чухал. Сайтар төлөвшсөн иргэн болж, амжилтанд хүрэхийн тулд заавал онц сурлагатан байх албагүй шүү дээ. 

Роберт Кийосакийн  «Баян аав, ядуу аав»-ыг уншаарай!

6. Хүүхдээ байнга шүүмжилдэг, зэмлэдэг, бусадтай харьцуулдаг айлын хүүхэд сурах дургүй болох тохиолдол их гардаг. Ийм байдалд орсон том хүн ч бүх зүйлийг хаяж, юу ч хиймээргүй санагдана биз дээ. Хүүхдээ сайн сонсож, чин сэтгэлээсээ ярилцаж, асуудлыг нь хамт шийдвэрлэлцэж, урамшуулж, итгүүлж, зоригжуулж, магтаж, зөвлөгөө өгч, цаг заваа зарцуулж байвал хүүхэд чинь өөрийг нь хайрлаж байна гэдэгт эргэлзэлгүй итгэж, хариуд нь та нарыг баярлуулахын тулд хичээн чармайх болно. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүүхэд хичээлдээ дургүй болох шалтгаан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • irgen 2015/02/04
    TSETSERLEGT HUUHED YAGAD DURGUI BDAG VEE GEVEL MIIHAI AASHTAI HUUHEDTEI HARITSAJ CHDHGUI BAGSHAAS BOLJ HUUHED YVAH DURGUI BDAG.BAGSH NI SOLIGDHOD HUUHED DURTAI BOLTSON BDAG TEHEER BAGSHIIN AASH AYG GEJ YM BII.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/23
    Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. http://TheWeeklyJob.com/?id=326991 Энэхүү линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Monea Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой.

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/08/31
      Shal hudlaa shuu naadah chini

    • Enkh-Od 2015/02/03
      Unen baigaasai

  • tsaska 2014/12/22
    goe

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох